Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 ОНЫ 05 ДУГААР САРЫН II-10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ МЭДЭЭ
Шинэчлэгдсэн: 2023-09-20 14:22:41


2022 ОНЫ 05 ДУГААР САРЫН II-10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ МЭДЭЭ
Цаг агаарын нөхцөл: Аймгийн нийт нутгаар агаарын температурын дундаж 10.7-13.80С дулаан, олон жилийн дундажтай харьцуулахад Дархан суманд дунджаас 1.90С-аар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байлаа. Нийт нутгаар агаарын үнэмлэхүй бага температур -3.2….-5.40С хүйтэн, үнэмлэхүй их температур 28.6 - 31.20С дулаан байв. Агаарт 30 градусаас дээш халсан өдрийн тоо Шарын гол суманд ажиглагдаагүй бусад нутгаар 1 удаа ажиглагдсан.
Зураг 1.Сумдын агаар, хөрсний температурын дундаж, 0С
Хөрсний гадаргын температурын дундаж 17.2 - 21.20С дулаан олон жилийн дундажтай харьцуулахад Дархан суманд 5.00С дулаан, бусад нутгаар дунджийн орчим. Хөрсний үнэмлэхүй бага температур -4.1...-5.80С хүйтэн, хөрсний үнэмлэхүй их температур 57.5 - 59.10С дулаан байлаа. Хөрсөн дээр 40 градусаас давж халсан өдрийн тоо нийт нутгаар 6-9 удаа ажиглагдсан.
Салхи: Салхины үнэмлэхүй их хурд нийт нутгаар 14-15 м/с хүрч явган шороон шуурга шуурсан. 10 м/с-ээс дээш салхитай өдөр 4-8 удаа ажиглагдсан.
Зураг 2. Сумдын салхины үнэмлэхүй их хурд, м/с
Хур тунадас: Хонгор, Орхон сумдын нутгаар 0.0 мм, Шарын гол, Дархан сумдад тунадас ороогүй. ОЖД-аар энэ 10 хоногт Хонгор, Орхон сумдын нутгаар 8.2 мм, бусад нутгаар 15-18 мм тунадас тус тус ордог. Олон жилийн дунджаас маш бага тунадас орсон.
Зураг 3. Сумдад орсон хур тунадасны хэмжээ, мм
Бэлчээрийн ургамлын ажиглалт: Бэлчээрийн ургамлын ажиглалтын мэдээгээр эрт цэцэглэдэг улалж болон, зарим алаг өвсний төрлийн ургамлын цэцэглэлтийн үе шатны төгсгөл явагдаж, үетэн ургамалд цухуйлтаас хойш үе шат ажиглагдаагүй. Бэлчээрийн ургамлын дундаж өндөр 6 см, ургалтын байдал сайн. Нийт нутгаар зуншлага сайн байна.
Таримал ургамал: Судалгааны буудай, төмсний талбайнуудад 11-15 ны өдрүүдэд тарилт хийгдсэн. Алтангадасын буудайн цухуйлтын үе шат эхэлсэн, бусад талбайд соёололтын үе шат жигдэрч байна.
Хүснэгт 1. Буудайн талбайн хөрсний хагалбарын 05 см-ийн гүний температур, 0С
Буудайн талбайнуудад хэмжсэн хөрсний хагалбарын 05 см гүний температурыг олон жилийн дундажтай харьцуулахад 05 дугаар сарын 14 нд 6-р бригадын талбайд 0.20С, бусад талбайд 5-60С-аар дулаан, 18-нд Цайдамын талбайд 2.30С, бусад талбайд 9.20С-аар, 20 нд 6-90С-аар тус тус дулаан байсан нь буудайн соёололт богино хугацаанд явагдахад нөлөөлсөн. 11 нд тарилт хийгдсэн Алтангадасын талбайн буудайн цухуйлтын үе шат эхэлсэн.
Хөрсний чийгийн ажиглалт: Хонгор сумын судалгааны буудай, гуурс, төмсний талбайн хөрсний 0-100 см гүнүүд дэх чийгийн нөөциийг тодорхойлов. Нийт талбайн хөрсний ашигтай чийгийн нөөц 0-20 см гүндээ 19.6 - 29.6 мм өмнөх 10 хоногоос төмс болон Цайдамын буудай 4 мм-ээр багас ч бусад талбайд өөрчлөлтгүй. Хөрсний 0-50 см гүндээ төмс, Цайдамын буудай 60.7-61.9 мм, бусад талбайн 73.7-87.5 мм өмнөх 10 хоногоос Цайдамын буудайн чийг ялимгүй буурч бусад талбайд 2-7 мм-ээр өссөн. Хөрсний 0-100 см гүндээ 140.0 - 205.6 мм чийгтэй ба нийт талбайд бүх гүндээ хангалттай нөөцтэй байлаа.
Хүснэгт 2. Хөрсний ашигтай чийгийн нөөц, мм
Үнэлгээ: 0-40% чийг хангалтгүй, 40-60% чийг дунд зэрэг, 60%-аас дээш чийг хангалттай гэж үздэг.
05 дугаар сарын 18 нд тодорхойлсон судалгааны буудайн 3, гуурстай 2, төмсний 1 нийт 6 талбайд тодорхойлсон.
Буудай болон гуурс, төмсний талбайн хөрсний ашигтай чийгийн нөөцийг хөрсний чийг багтаамжийн доод хязгаартай харьцуулан үнэлэхэд:
хөрсний 0-20 см гүнд бүх талбайд 66-78%,
хөрсний 0-50 см гүнд бүх талбайд 70-102% ,
хөрсний 0-100 см гүнүүдэд нийт талбайд 82-108%-тай буюу хангалттай чийгтэй байна.
Мал аж ахуйд: Аймгийн хэмжээгээр малын усан хангамж сайн, худгийн болон голын усаар ундаалж байна. Малд нэмэгдэл тэжээл өгөх, мал хөнгөлөх, мал ногоолуулах ажил дууссан, малын хөөвөр хялгас авах ажил үргэлжилж, мал хээлтүүлэх, сааль сүү бэлтгэх ажил эхэлсэн.
Малын хорогдолгүй. Аймгийн хэмжээгээр мал төллөлт 80.7 хувь, төл бойжилт 99,9 хувьтай , үхрийн арьс товруутах өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын тарилт хийгдэж байна /Эх сурвалж ХХААГ/.
Газар тариалан: Аймгийн хэмжээгээр үр тариа, төмс хүнсний ногоо тариалах ажил 05 дугаар сарын 10-наас эхлэн явагдаж байна. Энэ онд төмс 150 га, үр тариа 7741 га, хүнсний ногоо 551 га талбайд тарилт хийгдэнэ /Эх сурвалж ХХААГ/.
10 хоногийн онцлог: Энэ 10 хоногт хөрсний гадаргын үнэмлэхүй их температур сумдын нутгаар 58-59 градус хүрч олон жилийн дунджаас Орхон, Шарын гол сумдын нутгаар 7-9 градус, бусад нутгаар 11-13 градусаар дулаан байсан. /Олон жилийн дунджаар 46-50 градус хүрч халдаг/. Нийт нутгаар олон жилийн дунджаас маш бага тунадас орсон.
ТОЙМ БОЛОВСРУУЛСАН:ХААЦУ-ЫН ТЕХНИКЧ T.НАРАНЧИМЭГ