Цаг уурын мэдээ > Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа

УЦУОШТ-ИЙН “ДАРХАН БОРОО ” ЭКСПЕДИЦИЙН 2023 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН АЖЛЫН ТАЙЛАН

Шинэчлэгдсэн: 2024-10-30 08:37:09
УЦУОШТ-ИЙН “ДАРХАН БОРОО ” ЭКСПЕДИЦИЙН 2023 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН АЖЛЫН ТАЙЛАН
 
Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэн ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, түймэр гарсан тохиолдолд унтраах, хүнсний ногоо, буудай тарианы ургац, хөрсний чийг, бэлчээрийн ургамлын ургацыг сайжруулах зорилгоор Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/33 дугаар тушаалыг үндэслэн УЦУОШТ-ийн даргын 2023 оны Б/36 дугаар тушаалын 01 дүгээр хавсралтаар Дархан бороо 1 экспедицийн бүрэлдэхүүний ажил үүргийн хуваарийг, 02 дугаар хавсралтаар ажиллах бие бүрэлдхүүний албан тушаалын жагсаалтыг баталлаа.
ЦАЗН ерөнхий инженер Э.Ариунболд, жолооч нар харвах төхөөрөмж, суурь, техник, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг шалгаж ажиллагаанд бэлдэв.
Мицибуши -L200 авто машинаар ЦАЗНөлөөлөх ажиллагаа явуулаг тул автомашины бүрэн бүтэн байдал, галын хор, ослын гурвалжин, эмийн сан, данхраад иж бүрдлийг шалгаж тос маслыг сольж ажиллагаа явуулах бэлэн байдлыг хангаж ажиллаа.
 
Агаарын температур: 2023 оны 04 дүгээр сарын 20-ны байдлаар аймгийн нийт нутгаар агаарын температур ОЖД-аас 2-4 градусаар хүйтэн, салхи шуурга ихтэй байлаа.
 
Салхи: Нийт сумдын нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдөр 5-8 удаа ажиглагдаж үнэмлэхүй их хурд 16-18 м/с хүрч салхилсан.
Хур тунадас: 4 сарын 27-ны байдлаар аймгийн нутаг дэвсгэрийг 100% хамарч 6 удаа хур тунадас орсон. I-10 хоногт олон жилийн дунджаас бага, II-10 хоногт дунджаас ахиу нийтдээ Дарханд 9.0мм, Хонгорт 5.9мм, Орхонд 7.5мм, Шарын голд 12.8 мм хур тунадас оржээ

Хуурайшлын зэрэг:

Дархан-Уул аймгийн нутгаар 3 дугаар сарын 26-наас эхлэн хуурайшилт зэргийг тооцож эхэлсэн. 04 дүгээр сарын 8-9, 22-24 ний өдрүүдэд түймрийн аюул дунд зэрэг, 25, 26-ны өдрүүдэд түймрийн эрсдэл их байлаа. 04 дүгээр сарын 10, 13-14, 16-17, 27 -ны өдрүүдэд орсон хур тунадасны нөлөөгөөр хуурайшлын зэргийг эрс буурсан.

Хөрсний чийгийн мэдээ: 2023 оны хаврын хөрсний угтвар чийгийн нөөцийн судалгаагаар уриншилсан  болон  гуурстай  талбайн  0-20см,  0-50см,  0-80см  гүнүүдэд  чийг хангалттай, бэлчээрийн талбайд 0-20 см-ийн гүнд чийг хангалтгүй байна
 
ТАЙЛАН БИЧСЭН:
УРЬДЧИЛСАН МЭДЭЭЛЭХИЙН ЕРӨНХИЙ ТЕХНОЛОГИЧ      Х.МЭНДЖАРГАЛ
ЦАЗН-ИЙН ЕРӨНХИЙ ИНЖЕНЕР                                           Э.АРИУНБОЛД

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
ДАРХАН-БОРОО1" ЭКСПЕДИЦ -2021 он 2021-04-14 1970-01-01 1317
ДАРХАН-БОРОО ЭКСПЕДИЦИЙН ТАЙЛАН 2019-05-07 1970-01-01 3324