Орчны шинжилгээний мэдээ > Агаарын шинжилгээний мэдээ
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН АГААРЫН ЧАНАРЫН 7 ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ /2023 оны 03 дугаар сарын 20-24-ны өдөр хүртэл/
Шинэчлэгдсэн: 2023-03-28 22:14:59


ДАРХАН-УУЛ АЙМГИЙН АГААРЫН ЧАНАРЫН
7 ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ
/2023 оны 03 дугаар сарын 20-24-ны өдөр хүртэл/
Дархан сум, Шарын гол сумдын агаарын чанарын түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, PM10, тоосонцрын агууламжийг тодорхойллоо.

Дархан суманд агаар дахь хүхэрлэг хийн /SO2/ дундаж агууламж 3мкг/м3, Шарын гол суманд 4мкг/м3 агаарын чанарын МNS4585:2016 стандартын 1 удаагийн сорьцын хүлцэх агууламж 450 мкг/м3-аас давж бохирдсон тохиолдолгүй хэдий ч Дархан суманд хамгийн их агууламж нь 7мкг/м3, Шарын гол суманд 5мкг/м3 агууламжтай байна.


Дархан, суманд агаар дахь азотын давхар исэл /NO2/ дундаж агууламж 18мкг/м3, Шарын гол суманд 17мкг/м3 агаарын чанарын МNS4585:2016 стандартын 1 удаагийн сорьцын хүлцэх агууламж 200 мкг/м3-аас давж бохирдсон тохиолдолгүй хэдий ч Дархан суманд хамгийн их агууламж нь 23мкг/м3, Шарын гол суманд хамгийн их агууламж 18мкг/м3 агууламжтай байна

АЧХ-ын Дархан 03 харуул нь PM10 тоосонцрыг тухайн хугацаанд 24 цагаар 3 удаа тодорхойлсон. PM10 тоосонцрын хамгийн их агууламж 24мкг/м3 хүрсэн, агаарын чанарын МNS4585:2016 стандартаас давсан бохирдолгүй, МУ-ын БОАЖСайдын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/387 дугаар тушаалаар батлагдсан “Агаарын чанарын индексээр агаарын чанар үнэлэх, мэдээлэх журам”-ын дагуу агаарын чанарын индексийн үнэлгээгээр “ЦЭВЭР” буюу Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй


ТАЙЛАН БИЧСЭН:
БОШЛ-ИЙН ИНЖЕНЕР Г.АНХМАА
Холбоотой мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Шинэчлэгдсэн огноо | Хандалт |
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН АГААРЫН ЧАНАРЫН 7 ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ /2023 оны 03 дугаар сарын 20-24-ны өдөр хүртэл/ | 2023-03-28 | 2023-03-28 | 1 |
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН АГААРЫН ЧАНАРЫН 7 ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ /2023 оны 03 дугаар сарын 13-17-ны өдөр хүртэл/ | 2023-03-20 | 2023-03-24 | 6 |
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН АГААРЫН ЧАНАРЫН 7 ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ /2023 оны 03 дугаар сарын 06-10-ны өдөр хүртэл/ | 2023-03-14 | 2023-03-29 | 17 |
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 2023 ОНЫ 02 ДУГААР САРЫН АГААРЫН ЧАНАРЫН ТОЙМ МЭДЭЭ | 2023-03-10 | 2023-03-29 | 11 |
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН АГААРЫН ЧАНАРЫН 7 ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ /2023 оны 02 дугаар сарын 27-ноос 03 дугаар сарын 03-ны өдөр хүртэл/ | 2023-03-07 | 2023-03-29 | 10 |