Орчны шинжилгээний мэдээ > Хөрсний шинжилгээний мэдээ

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 2020 ОНЫ ХӨРСНИЙ ЧАНАРЫН ТОЙМ МЭДЭЭ

Шинэчлэгдсэн: 2024-10-29 10:20:51
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 2020 ОНЫ ХӨРСНИЙ ЧАНАРЫН ТОЙМ МЭДЭЭ
 
2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр                                                                                                                                                                                           Дархан-Уул
 
ЦУОШГазрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/02 дугаар тушаалаар шинэчлэгдсэн хөтөлбөрөөр хөрсний бохирдол, чанарын химийн шинжилгээг Дархан сумын хэмжээнд эх үүсвэр бүхий 11 цэгт агрохимийн 7 үзүүлэлт, хүнд металлын 12 үзүүлэлт тодорхойлох дээжийг авч шинжилгээ хийсэн.
  1. ХӨРСӨН ДАХЬ АГРОХИМИЙН ҮЗҮҮЛЭЛТИЙН ТӨЛӨВ БАЙДАЛ
Хөрсний агрохимийн дээжийг 06 дугаар сарын 12-нд 11 цэгээс авч бохирдлын болон химийн шинжилгээг 7 үзүүлэлтээр хийж дүнг тооцож илгээсэн.
Шинжилгээний дүнгээр:
Агрохимийн үзүүлэлтийн өндөр агууламжтай цэгүүдэд аммоний азот “Нэхий” ХК 7.8 мг/кг, нитратын азот “Дашваанжил” ХК-ий ШТС-аас 0.5 км цэгт 30.7мг/кг, сульфатын агууламж Төрөхөөс зүүн тийш 300м-т гэр хороолол /Нарантолгой 4-15 хашааны орчин/ 84.1мг/кг, эрдэс фосфор “Бараат” төвлөрсөн хогийн цэгт 197.1 мг/кг, РН-ийн хэмжилт ТЭЦ-ын баруун талд 200м-т 9.70, “Бараат” төвлөрсөн хогийн цэгт ялзмаг 4.7%-тай өндөр, эсрэгээрээ “Нэхий” ХК ялзмаг-2.4%-тай бага шинжлэгдсэн байна.
                          Хүснэгт 1. 2 жил тутмын хөрсний агрохимийн шинжилгээний дүн /2020 он/
MNS 3297:91 стандартаар бохирдлын аммоний азот, сульфат гэсэн үзүүлэлтээр харьцуулахад стандартаас тодорхойлсон цэгт давж бохирдсон тохиолдолгүй.
  1. ХӨРСӨН ДАХЬ ХҮНД МЕТАЛЛЫН  ҮЗҮҮЛЭЛТИЙН ТӨЛӨВ БАЙДАЛ
Хөрсний бохирдлын эх үүсвэр бүхий 11 цэгээс  хүнд металл тодорхойлох дээжийг 06 дугаар сарын 12-нд авч анхан шатны боловсруулалт хийн Байгаль орчин хэмжил зүйн төв лабораторит анхан шатны боловсруулалт хийн илгээж хүнд меттал тодорхойлуулсан.
Шинжилгээний дүнг хүснэгтээр үзүүлбэл:                             
 Хүснэгт 2. Хөрсний хүнд металлын шинжилгээний дүн /2020 он/
MNS5850:2008 стандартын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс Стронци Цементийн заводын баруун хойд талаас “Эрэл Цемент” ХК орчимд 1.1 дахин давж бохирдсон үзүүлэлттэй байна. Бусад үзүүлэлт стандартаас давж бохирдоогүй.
 
 
 
ТОЙМ БИЧСЭН:
БОШЛ-ИЙН ЕРӨНХИЙ ИНЖЕНЕР Э.САЙНЗАЯА