Орчны шинжилгээний мэдээ > Хөрсний шинжилгээний мэдээ

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 2018 ОНЫ ХӨРСНИЙ ЧАНАРЫН ТОЙМ МЭДЭЭ

Шинэчлэгдсэн: 2024-04-23 08:49:11

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 2018 ОНЫ ХӨРСНИЙ ЧАНАРЫН ТОЙМ МЭДЭЭ

ЦУОШГазрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/02 дугаар тушаалаар шинэчлэгдсэн хөтөлбөрөөр хөрсний бохирдол, чанарын химийн шинжилгээг Дархан сумын хэмжээнд эх үүсвэр бүхий 11 цэгт агрохимийн 7 үзүүлэлт, хүнд металлын 12 үзүүлэлт тодорхойлох дээжийг авч шинжилгээ хийгдсэн.

 

  1. ХӨРСӨН ДАХЬ АГРОХИМИЙН ҮЗҮҮЛЭЛТИЙН ТӨЛӨВ БАЙДАЛ

Хөрсний агрохимийн дээжийг 06 дугаар сарын 21-нд 11 цэгээс авч бохирдлын болон химийн шинжилгээг хийж дүнг тооцсон. Шинжилгээний дүнгээр:

Агрохимийн үзүүлэлтийн өндөр агууламжтай цэгүүдэд аммоний азот “Бараат” хогийн цэгт 6.3 мг/кг, нитратын азот Нэгдсэн эмнэлэгийн хойд талд 118.2 мг/кг, сульфатын агууламж Дарханы ДЦС-ын баруун талд сульфат-751.4мг/кг, РН-9.17, эрдэс фосфор үйлдвэрийн баазын хойд талын цэгт 300.2мг/кг, “Дашваанжил” ХК-ий ШТС-аас 0.5 км цэгт ялзмаг 5.5%-тай өндөр, эсрэгээрээ Дарханы ДЦС-ын баруун талд ялзмаг-1.2%-тай бага байна.

Бохирдолд  өртөөгүй цэвэр хөрстэй харьцуулахад эрдэс фосфор бүх цэгт 1.3-2.6 дахин их, нитратын азот 4 цэгт 1.7-7.3 дахин их, сульфат 1 цэгт 3.9 дахин их давсан үзүүлэлттэй байсан.

                                        Хүснэгт 1. 2 жил тутмын хөрсний агрохимийн шинжилгээний дүн /2018 он/

MNS 3297:91 стандартаар бохирдлын үнэлгээг гаргахад “Нэхий”ХК, Кремцитийн үйлдвэрийн уурдаас /Алтан тариа ХК/, ЦУ-ийн талбай /УЦУОШТ/, “Дашваанжил” ХК-ий ШТС-аас 0.5км, Үйлдвэрийн баазын хойд талаас / “Цээнэ” эмнэлэгийн урдаас/, “Буян” хүнсий захын цэгүүд “ЦЭВЭР”;  Дарханы ДЦС-ын баруун талд “БОХИРДОЛТ БАГАТАЙ”;  Цементын заводын баруун хойд талаас /Эрэл цемент/ “ДУНД ЗЭРГИЙН БОХИРДОЛТОЙ”; Нэгдсэн эмнэлгийн хойд талаас, Төрөхөөс зүүн тийш 300 м-т гэр хороолол, “Бараат” төвлөрсөн хогийн цэг “ИХ БОХИРДОЛТОЙ” гэж тус тус үнэлэгдсэн.

 

  1. ХӨРСӨН ДАХЬ ХҮНД МЕТАЛЛЫН  ҮЗҮҮЛЭЛТИЙН ТӨЛӨВ БАЙДАЛ

Хөрсний бохирдлын эх үүсвэр бүхий 11 цэгээс  хүнд металл тодорхойлох дээжийг 06 дугаар сарын 21-нд авч анхан шатны боловсруулалт хийн Байгаль орчин хэмжил зүйн төв лабораторит анхан шатны боловсруулалт хийн илгээж хүнд меттал тодорхойлуулсан.

Шинжилгээний дүнг хүснэгтээр үзүүлбэл:

                                                        Хүснэгт 2. Хөрсний хүнд металлын шинжилгээний дүн /2018 он/

MNS 5850:2008 стандартын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс кадми “Нэхий” ХК орчимд 5.6 дахин давж бохирдсон үзүүлэлттэй байна. Бусад үзүүлэлт стандартаас давж бохирдоогүй.

 

ТОЙМ БИЧСЭН:

БОШЛ-ИЙН ИНЖЕНЕР ТЕХНИКИЙН МЕНЕЖЕР Э.САЙНЗАЯА

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 2020 ОНЫ ХӨРСНИЙ ЧАНАРЫН ТОЙМ МЭДЭЭ 2022-12-16 1970-01-01 188
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 2022 ОНЫ ХӨРСНИЙ ЧАНАРЫН ТОЙМ МЭДЭЭ 2022-12-16 1970-01-01 218
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 2016 ОНЫ ХӨРСНИЙ ЧАНАРЫН ТОЙМ МЭДЭЭ 2017-03-30 1970-01-01 4129