Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2021 ОНЫ 02 ДУГААР САРЫН ТОЙМ
Шинэчлэгдсэн: 2021-04-18 15:43:55


ДАРХАН-УУЛ АЙМГИЙН
ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН
2021 ОНЫ 02 ДУГААР САРЫН ТОЙМ
Гадаргын усны хяналт-шинжилгээ: Гадаргын усны химийн шинжилгээний сорьцыг 02 дугаар сарын 19-нд хөтөлбөрийн дагуу Хараа-Дархан дээд, Хараа-Дархан доод усны харуул гэсэн хяналтын 2 цэгээс авч усны химийн шинжилгээгээр бохирдлын үзүүлэлтүүдийг тодорхойлсон.
Усны химийн задлан шинжилгээний дүнгээр:
Төв цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлсэн бохир ус нийлснээс доош Бүрэн толгойн орчмоос авсан дээжинд голын усанд ууссан хүчилтөрөгч /О2/-ийн агууламж алдагдаагүй байна.
Голын усны бохирдлыг илэрхийлэх гол үзүүлэлтийн нэг хялбар исэлдэх органик бохирдуулагч буюу биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч БХХ5 -ийн агууламжийн явцыг харуулав.

Голын усны бохирдлыг илэрхийлэх үзүүлэлтүүдийг гадаргын усны чанарын MNS4586:98 стандарттай харьцуулахад Хараа-Дээд гүүр, Хараа-Доод гүүр усны харуулын химийн шинжилгээний үзүүлэлтүүд давж бохирдсон тохиолдолгүй байна.

Хаягдал усны хяналт-шинжилгээ: 2021 оны 02 дугаар сарын 19-нд Дархан сумын Төв цэвэрлэх байгууламжийн орж, гарч байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны дээжинд хийсэн шинжилгээний дүнг MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээтэй харьцууллаа. /3 дугаар хүснэгт/

Энэ 02 дугаар сард Дархан хотын төв ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 85.4% өмнөх сараас 2.1%-иар ихэссэн, ЦБ-ын цэвэршүүлээд гарч байгаа усан дахь Ж/Б-2.4, БХХ5-1.4, ПИЧ-5.2 нийт азотын нэгдэл/NH4/-3.3 дахин давсан бохирдолтой ус голд нийлүүлсэн.
Цэвэрлэх байгууламжуудын хаягдал бохир усны цэвэрлэгээний чанарын 2021 оны 01-02 дугаар саруудын дүнг харууллаа.

ТОЙМ БИЧСЭН:
БОШЛ-ИЙН УСНЫ ИНЖЕНЕР Д.ТҮВШИНЖАРГАЛ
Холбоотой мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Шинэчлэгдсэн огноо | Хандалт |
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2021 ОНЫ 02 ДУГААР САРЫН ТОЙМ | 2021-03-12 | 2021-04-18 | 23 |
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2021 ОНЫ 03 ДУГААР САРЫН ТОЙМ | 2021-03-12 | 2021-04-14 | 24 |
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2021 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН ТОЙМ | 2021-01-26 | 2021-04-16 | 62 |
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2020 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН ТОЙМ | 2021-01-25 | 2021-04-16 | 53 |
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2020 ОНЫ 12 ДУГААР САРЫН ТОЙМ | 2021-01-06 | 2021-04-15 | 60 |