Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН 2024 ОНЫ 07 ДУГААР САРЫН ТОЙМ
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН
ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН
2024 ОНЫ 07 ДУГААР САРЫН ТОЙМ
Гадаргын усны хяналт-шинжилгээ:
Гадаргын усны химийн шинжилгээний дээжийг 07 дугаар сарын 03-нд хөтөлбөрийн дагуу Хараа-Дархан дээд, Хараа-Дархан доод, Шарын гол-Автозамын гүүр, Шарын гол-Усны харуул, Хүйтэн-Шарын гол усны харуулын хяналтын 5 цэгээс авч усны химийн шинжилгээний бохирдлын үзүүлэлтүүдийг тодорхойлсон.
Усны химийн задлан шинжилгээний дүнгээр:
Усанд ууссан хүчилтөрөгч /О2/-ийн агууламж Төв цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлсэн бохир ус нийлснээс доош Хараа-Дархан доод цэгээс авсан дээжинд хэвийн байна.
Голын усны бохирдлыг илэрхийлэх гол үзүүлэлтийн нэг хялбар исэлдэх органик бохирдуулагч буюу биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн /БХХ5/ 01-07 дугаар сарын агууламжийн явцыг
/Зураг-1/харуулав.
Зураг.1 Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн 01-07 дугаар сарын агууламж
Дархан-Уул аймгийн гадаргын усны химийн шинжилгээний дүнгээр бохирдлын гол үзүүлэлтүүдийг усны чанарын MNS4586:98 стандарттай харьцуулан /Хүснэгт1/-д үзүүллээ.
Бохирдлын үзүүлэлтүүд Хараа дээд ПИЧ-1.1, Хараа доод ПИЧ-1.2, Шарын гол Авто замын гүүр ПИЧ-2.4, Шарын гол усны харуул ПИЧ-2.5, Хүйтэн шарын гол ПИЧ-2.0 дахин тус тус зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давсан үзүүлэлттэй байна.
Хүснэгт 1. Гадаргын усны химийн шинжилгээний дүн
Хараа голын усны эрдэсжилт 255.4-262.8 мг/л, жинлэгдэх бодис 320-335.4 мг/л, хатуулаг 2.07-2.11 мг-экв/л, цахилгаан дамжуулах чадвар 262-266 µS/cm, хлор 0.7-3.2 мг/л, гидрокарбонат 145.2-229.4 мг/л, нийт азотын агууламж 0.288-0.610мг/л байна.
Хаягдал усны хяналт-шинжилгээ: 2024 оны 07 дүгээр сарын 03-нд Дархан сумын Төв цэвэрлэх байгууламжийн орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны дээжинд хийсэн шинжилгээний дүнг MNS4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын ЗДХ-тэй харьцуулан /Хүснэгт-2/ -т үзүүллээ.
Хүснэгт 2. Хаягдал усны шинжилгээний дүн
Тайлбар:ПИЧ-перманганатын исэлдэх чанарыг MNS4943:2015 хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын стандарт дахь хүлцэх агууламжаас 1.6 дахин давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
Энэ сард хаягдал усны цэвэрлэгээний чанар Дархан хотын төв ЦБ-94.44% ба өмнөх сараас 0.53%-иар буурсан байна.
Төв цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир усны цэвэрлэгээний чанарыг 2024 оны 01-07 дугаар сарын дүнгээр /Зураг-2/-т харууллаа.
Зураг-2 Төв цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгээний чанарын явц
ТОЙМ БИЧСЭН:
БОШЛ-ИЙН УСНЫ АХЛАХ ШИНЖЭЭЧ Г.ГАНПҮРЭВ