Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2023 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТОЙМ
Шинэчлэгдсэн: 2024-04-23 08:57:51
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН
ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН
2023 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТОЙМ
Гадаргын усны хяналт-шинжилгээ:
Гадаргын усны химийн шинжилгээний сорьцыг 09 дүгээр сарын 06-нд хөтөлбөрийн дагуу Хараа-Дархан дээд, Хараа-Дархан доод, Шарын гол-Автозамын гүүр, Шарын гол-Усны харуул, Хүйтэн шарын гол хяналтын 5 цэгээс дээж авч усны химийн шинжилгээгээр бохирдлын үзүүлэлтүүдийг тодорхойлсон.
Усны химийн задлан шинжилгээний дүнгээр:
Голын усны бохирдлыг илэрхийлэх гол үзүүлэлтийн нэг хялбар исэлдэх органик бохирдуулагч буюу биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн /БХХ5/ 01-09 дүгээр сарын агууламжийн явцыг харуулав.
График.1 Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн 01-09 дүгээр сарын агууламж
Дархан-Уул аймгийн гадаргын усны химийн шинжилгээний дүнгээр бохирдлын гол үзүүлэлтүүдийг гадаргын усны чанарын MNS4586:98 стандарттай харьцуулан /Хүснэгт1/-д үзүүллээ. Бохирдлын үзүүлэлтүүд хяналтын цэг тус бүрээр стандартаас давсан тохиолдолгүй.
Хүснэгт 1. Гадаргын усны химийн шинжилгээний дүн
Хараа голын усны эрдэсжилт 233.0-248.8мг/л, жинлэгдэх бодис 74.0-200.6мг/л, хатуулаг 3.12-2.47мг-экв/л, цахилгаан дамжуулах чадвар 285.0-296.0µS/cm, хлор 4.6-5.0мг/л, гидрокарбонат 140.3-146.4мг/л, нийт азотын агууламж 0.394-0.460мг/л байна.
Шарын голын усны эрдэсжилт 266.2-282.3мг/л, жинлэгдэх бодис 168.0-200.6мг/л, хатуулаг 3.12-3.15мг-экв/л, цахилгаан дамжуулах чадвар 322.0-346.0µS/cm, хлор 3.2мг/л, гидрокарбонат 179.4-180.6мг/л, нийт азотын агууламж 0.684-0.463мг/л байна.
Хүйтэний голын усны эрдэсжилт 203.8мг/л, жинлэгдэх бодис 85.4мг/л, хатуулаг 2.47мг-экв/л, цахилгаан дамжуулах чадвар 261.0µS/cm, хлор 1.8мг/л, гидрокарбонат 148.3мг/л, нийт азотын агууламж 0.604мг/л байна.
Хаягдал усны хяналт-шинжилгээ:
Хаягдал бохир усны дээжийг 09 дүгээр сарын 06-нд Дархан сумын Төв цэвэрлэх байгууламжийн орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны дээжинд хийсэн шинжилгээний дүнг MNS4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын ЗДХ-тэй харьцууллаа.
Хүснэгт 2. Хаягдал усны шинжилгээний дүн
Тайлбар: Ж/Б-жинлэгдэх бодис, БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-перманганатын исэлдэх чанар, MNS4943:2015 хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
Энэ сард хаягдал усны цэвэрлэгээний чанар Дархан хотын төв ЦБ-86.2% байгаа нь өмнөх сараас 3.1%-иар буурсан байна. MNS4943:2015 хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын стандарт дахь хүлцэх агууламжаас төв ЦБ-ын цэвэршүүлээд гарч байгаа усанд БХХ5-1.5, нийт азотын агууламж 1.1 дахин стандартаас давсан бохирдолтой байсан.
Цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир усны цэвэрлэгээний чанарыг 2023 оны 01-09 дүгээр сарын дүнгээр харууллаа.
График.2 Цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгээний чанарын явц
ТОЙМ БИЧСЭН:
БОШЛ-ИЙН УСНЫ ИНЖЕНЕР Ц.ОЮУНЧУЛУУН