Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ 2018 ОНЫ ТӨЛӨВ БАЙДЛЫН ТОЙМ
Шинэчлэгдсэн: 2024-04-24 14:43:37
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ
2018 ОНЫ ТӨЛӨВ БАЙДЛЫН ТОЙМ
1. ГАДАРГЫН УСНЫ ЧАНАР
Дархан-Уул аймгийн хэмжээнд Хараа гол, Шарын гол, Хүйтэний голын 5 цэгт гадаргын усны чанар, бохирдлын хяналтыг сар бүр тавьсан. Хараа голын сав газрын голуудын усны эрдэсжилтийн хэмжээ голын усны урсацтай ерөнхийдөө урвуу хамааралтай байдагтай холбоотой нийт эрдэсжилтийн агууламж 260.5-259мг/л, байсан. Хатуулгийн хэмжээ 2.61 мг/л буюу “ЗӨӨЛӨН” ангилалд байлаа.
Усны бохирдлын индексийн үнэлгээгээр: Хараа гол, Шарын гол, Хүйтэний гол УБИ 0.52-0.83 буюу усны чанарын зэрэг-II, "ЦЭВЭР" ангилалд үнэлэгдсэн. Гол бохирдуулах үзүүлэлтүүдийн 2018 оны жилийн дундаж агууламж нь МNS4586:98 усны чанарын стандарттай харьцуулахад зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давсан бохирдолгүй байсан ба шинжилгээний дүнг дараах хүснэгтээр харуулав.
Хүснэгт 1. Голын усны гол бохирдуулагч үзүүлэлтүүдийн агууламж, мг/л
Хараа Дархан-дээд, Хараа Дархан-доод, Шарын гол-Автозамын гүүр, Шарын гол-Усны харуул, Хүйтэн-Шарын гол гэсэн 5 цэгээс 39 удаагийн сорьц авч усны чанар бохирдлыг тодорхойлон MNS:4586-98 стандарттай харьцуулахад 04, 05, 09, 11 саруудад Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/ 6 удаа, 05, 06, 07, 09, 11 саруудад Нитратын азот/NO3/, 9 удаа давж бохирдсон байна. Хараа гол 1.6-2.4 дахин, Шарын гол 1.8-3.3 дахин, Хүйтэний гол 1.7-3.5 дахин давж бохирдсон ба бусад үзүүлэлт давж бохирдсон тохиолдолгүй байна.
2, ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАР:
Хаягдал бохир усны хяналт шинжилгээгээр аймгийн Төв цэвэрлэх байгууламж, Хонгор сумын цэвэрлэх байгууламж, Салхит өртөөний цэвэрлэх байгууламж, Шарын гол сумын цэвэрлэх байгууламжуудад сар бүр хөтөлбөрийн дагуу хяналт тавьсан. 2018 оны шинжилгээний дүнгээр аймгийн ТЦБ-ийн цэвэрлэгээний чанар 70.5-91.6%-тай ба дундаж чанар 86.6% буюу өмнөх оноос 2% буурсан, Хонгор сумын ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 38.6-67.8%-тай дундаж чанар 52% буюу өмнөх онтой харьцуулахад 5.1% дахин буурсан, Салхит өртөөний ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 67.1-80.1%-тай буюу 72.0% өмнөх онтой харьцуулахад 9.1% нэмэгдэж, Шарын гол сумын ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 55-76%-тай буюу 69.9% өмнөх онтой харьцуулахад 2.6% буурсан үзүүлэлттэй байна. Дархан-Уул аймгийн цэвэрлэх байгууламжуудын хаягдал бохир усны цэвэршүүлсэн чадварыг 2018 оны төлөв байдлын дүнгээр харууллаа.
Зураг 2. 2018 оны цэвэрлэх байгууламжуудын цэвэрлэгээний чанар, %
ДҮГНЭЛТ
-
Хараа голын сав газрын голуудын усны эрдэсжилтийн хэмжээ голын усны урсацтай ерөнхийдөө урвуу хамааралтай байдагтай холбоотой нийт эрдэсжилтийн агууламж 260.5-259мг/л, байсан. Хатуулгийн хэмжээ 2.61 мг/л буюу “ЗӨӨЛӨН” ангилалд байлаа. Усны бохирдлын индексийн үнэлгээгээр: Хараа гол, Шарын гол, Хүйтэний гол УБИ 0.52-0.83 буюу усны чанарын зэрэг-II, "ЦЭВЭР" ангилалд үнэлэгдсэн ба шинжилгээний дүнг МNS4586:98 усны чанарын стандарттай харьцуулахад зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давсан бохирдолгүй байсан.
-
Аймгийн ТЦБ-ийн цэвэрлэгээний чанар 86.6% буюу өмнөх онтой харьцуулахад 2% буурсан, Хонгор сумын ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 52% буюу өмнөх оноос 5.1% дахин буурсан, Салхит өртөөний ЦБ-ийн цэвэрлэгээний 72.0%-тай өмнөх оноос 9.1% нэмэгдэж, Шарын гол сумын ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 69.9%оноос 2.6% буурсан үзүүлэлттэй байсан.
2019.01.24