Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2019 ОНЫ 02 ДУГААР САРЫН ТОЙМ
Шинэчлэгдсэн: 2024-04-23 09:03:23
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН
ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН
2019 ОНЫ 02 ДУГААР САРЫН ТОЙМ
Гадаргын усны чанар:
Гадаргын усны химийн шинжилгээний сорьцыг хөтөлбөрийн дагуу Хараа-Дархан дээд, Хараа-Дархан доод цэгээс авах байсан хэдий ч гол ёроолдож хөлдсөн тул дээж авагдаагүй.
Хаягдал усны хяналт-шинжилгээ:
2019 оны 02 дугаар сарын 13-нд Дархан хотын төв цэвэрлэх байгууламжийн орох, гарах 2 цэгээс авсан хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээр Дархан хотын төв ЦБ-аас гарч байгаа ус 87.8 %-ийн цэвэршүүлэлттэй байсан.
Дархан-Уул аймгийн цэвэрлэх байгууламжуудын орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ гэх)-тэй харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгm
Энэ сард Дархан хотын төв ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 87.8% ба өмнөх сараас 2.7%-иар буурсан ба цэвэршүүлээд гарч байгаа усан дахь жинлэгдэх бодис /Ж/Б/-ын агууламж ЗДХ-ээс 2.8 дахин, перманганатын исэлдэх чанар /ПИЧ/ агууламж 2.7 дахин, их бохирдолтой байлаа.
Дархан-Уул аймгийн цэвэрлэх байгууламжуудийн хаягдал бохир усны цэвэршүүлсэн чадварыг 2019 оны 02 дугаар сарын дүнгээр харууллаа.
Зураг 2. Аймгийн цэвэрлэх байгууламжуудийн 1-2 дугаар сарын
цэвэрлэгээний чанар, %
Дүгнэлт:
Гадаргын усны химийн шинжилгээний сорьцыг хөтөлбөрийн дагуу Хараа-Дархан дээд, Хараа-Дархан доод цэгээс авах байсан хэдий ч гол ёроолдож хөлдсөн тул дээж авагдаагүй. Энэ сард Дархан хотын төв ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 87.8% ба өмнөх сараас 2.7%-иар буурсан ба цэвэршүүлээд гарч байгаа усан дахь жинлэгдэх бодис /Ж/Б/-ын агууламж ЗДХ-ээс 2.8 дахин, перманганатын исэлдэх чанар /ПИЧ/ агууламж 2.7 дахин, их бохирдолтой байна
ТОЙМ БИЧСЭН:
БОШЛ-ИЙН ТЕХНИКЧ Г.АНХМАА