Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2023 ОНЫ 06 ДУГААР САРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТОЙМ
Шинэчлэгдсэн: 2024-04-27 12:04:36
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН
ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН
2023 ОНЫ 06 ДУГААР САРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТОЙМ
Гадаргын усны хяналт-шинжилгээ:
Гадаргын усны химийн шинжилгээний сорьцыг 06 дугаар сарын 07-нд хөтөлбөрийн дагуу Хараа-Дархан дээд, Хараа-Дархан доод, Шарын гол-Автозамын гүүр, Шарын гол-Усны харуул, Хүйтэн шарын гол хяналтын 5 цэгээс дээж авч усны химийн шинжилгээгээр бохирдлын үзүүлэлтүүдийг тодорхойлсон.
Усны химийн задлан шинжилгээний дүнгээр:
Төв цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлсэн бохир ус нийлснээс доош Хараа-Дархан доод цэгээс авсан дээжинд усанд ууссан хүчилтөрөгч /О2/-ийн агууламж хэвийн байна.
Голын усны бохирдлыг илэрхийлэх гол үзүүлэлтийн нэг хялбар исэлдэх органик бохирдуулагч буюу биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн /БХХ5/ 01-06 дугаар сарын агууламжийн явцыг харуулав.
График.1 Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн 01-06 дугаар сарын агууламж
Дархан-Уул аймгийн гадаргын усны химийн шинжилгээний дүнгээр бохирдлын гол үзүүлэлтүүдийг гадаргын усны чанарын MNS4586:98 стандарттай харьцуулан /Хүснэгт1/-д үзүүллээ. ПИЧ-ын агууламж Шарын гол-Автозамын гүүр, Шарын гол-Усны харуул цэгүүдэд 1.6, БХХ5-ын агууламж Шарын гол-Автозамын гүүр, Шарын гол-Усны харуул цэгүүдэд 1.3 дахин давсан бохирдолтой ба бусад үзүүлэлтүүд стандартаас давсан тохиолдолгүй.
Хүснэгт 1. Гадаргын усны химийн шинжилгээний дүн
Хараа голын усны эрдэсжилт 265.3-280.9мг/л, жинлэгдэх бодис 77.6-107.4мг/л, хатуулаг 2.74-2.77мг-экв/л, цахилгаан дамжуулах чадвар 321.0-331.0µS/cm, хлор 1.8-3.2мг/л, гидрокарбонат 157.4-161.1мг/л, нийт азотын агууламж 0.373-0.604мг/л байна.
Шарын голын усны эрдэсжилт 310.2-336.1мг/л, жинлэгдэх бодис 538.0-552.8мг/л, хатуулаг 3.38-3.65мг-экв/л, цахилгаан дамжуулах чадвар 367.0-388.0µS/cm, хлор 1.8-2.1мг/л, гидрокарбонат 206.2-214.8мг/л, нийт азотын агууламж 0.464-0.586мг/л байна.
Хүйтэний голын усны эрдэсжилт 187.7мг/л, жинлэгдэх бодис 187.8мг/л, хатуулаг 2.36мг-экв/л, цахилгаан дамжуулах чадвар 245.0µS/cm, хлор 0.4мг/л, гидрокарбонат 130.6мг/л, нийт азотын агууламж 0.585мг/л байна.
Хаягдал усны хяналт-шинжилгээ:
Хаягдал бохир усны дээжийг 06 дугаар сарын 07-нд Дархан сумын Төв цэвэрлэх байгууламж, Салхит өртөөний цэвэрлэх байгууламж, Шарын гол болон Хонгор сумын цэвэрлэх байгууламжийн орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны дээжинд хийсэн шинжилгээний дүнг MNS4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын ЗДХ-тэй харьцууллаа.
Хүснэгт 2. Хаягдал усны шинжилгээний дүн
Тайлбар: Ж/Б-жинлэгдэх бодис, БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-перманганатын исэлдэх чанар, MNS4943:2015 хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
Энэ сард хаягдал усны цэвэрлэгээний чанар Дархан хотын төв ЦБ-89.1% байгаа нь өмнөх сараас 1.0%-иар өссөн ба бусад сумдын ЦБ 58.3-79.4%-ийн цэвэршилттэй байна. MNS4943:2015 хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын стандарт дахь хүлцэх агууламжаас нийт ЦБ-уудын цэвэршүүлээд гарч байгаа усанд БХХ5-1.3-1.9, нийт азотын агууламж 1.3-2.8, Шарын гол сумын ЦБ-ын Ж/Б-1.1 дахин тус тус стандартаас давсан бохирдолтой байсан.
Цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир усны цэвэрлэгээний чанарыг 2023 оны 01-06 дугаар сарын дүнгээр харууллаа.
График.2 Цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгээний чанарын явц
ТОЙМ БИЧСЭН:
БОШЛ-ИЙН УСНЫ ИНЖЕНЕР Ц.ОЮУНЧУЛУУН