Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2020 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН ТОЙМ
Шинэчлэгдсэн: 2024-04-27 13:00:41
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН
ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН
2020 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН ТОЙМ
Гадаргын усны хяналт-шинжилгээ: Гадаргын усны химийн шинжилгээний сорьцыг 11 дүгээр сарын 04-нд хөтөлбөрийн дагуу Хараа-Дархан дээд, Хараа-Дархан доод, Шарын гол- Авто замын гүүр, Шарын гол-Усны харуул гэсэн хяналтын 4 цэгээс дээж авч усны химийн шинжилгээгээр бохирдлын үзүүлэлтүүдийг тодорхойлсон.
Усны химийн задлан шинжилгээний дүнгээр:
Төв цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлсэн бохир ус нийлснээс доош Бүрэн толгойн орчмоос авсан дээжинд голын усанд ууссан хүчилтөрөгч /О2/-ийн агууламж алдагдаагүй байна.
Голын усны бохирдлыг илэрхийлэх гол үзүүлэлтийн нэг хялбар исэлдэх органик бохирдуулагч буюу биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч БХХ5 -ийн агууламжийн явцыг харуулав.
Голын усны бохирдлыг илэрхийлэх үзүүлэлтүүдийг гадаргын усны чанарын MNS4586:98 стандарттай харьцуулахад Хараа-Дээд, Хараа-Доод, Шарын гол-Автозамын гүүр, Шарын гол-Усны харуулуудад давж бохирдсон тохиолдолгүй байна.
Хаягдал усны хяналт-шинжилгээ: 2020 оны 11 дүгээр сарын 04-нд Дархан сумын Төв цэвэрлэх байгууламж орж, гарч, Шарын гол сумын ЦБ-ын орж, гарч, Салхит өртөөний ЦБ-ын орж, гарч, Хонгор сумын орж, гарч байгаа хаягдал бохир усны нийт 8 дээжинд химийн бохирдлын шинжилгээг хийж, шинжилгээний дүнг MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын ЗДХ-тэй харьцууллаа/1 дүгээр хүснэгт/
Энэ сард Дархан хотын төв ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 86.0% ба өмнөх сараас 2.7%-иар буурсан ба Шарын гол сумын ЦБ 60.0%, Салхит өртөөний ЦБ 72.2%, Хонгор сумын ЦБ 55.9%, ТЦБ-ын цэвэршүүлээд гарч байгаа усан дахь Ж/Б-1.9, Шарын гол сумын ЦБ-4.9, Салхит өртөөний ЦБ-н -1.4, Хонгор сумын ЦБ- 3.4 дахин, Шарын гол сумын БХХ5 ЦБ-4.4 дахин, Салхит өртөөний ЦБ-2.0 дахин, Хонгор сум ЦБ-6.0 дахин, ТЦБ-н ПИЧ /пермангантын исэлдэх чанар/-3.8, Шарын гол сум ЦБ- 4.4, Салхит өртөөний ЦБ-5.6, Хонгор сумын ЦБ-4.8 дахин, нийт азотын нэгдэл /NH4/-Шарын гол ЦБ-1.1, Салхит ЦБ-1.4, Хонгор ЦБ-1.3 дахин давж бохирдолтой ус голд нийлүүлсэн.
Цэвэрлэх байгууламжуудын хаягдал бохир усны цэвэрлэгээний чанарын 2020 оны 01-11 дүгээр саруудын дүнг харууллаа.
ТОЙМ БИЧСЭН:
БОШЛ-ИЙН УСНЫ ИНЖЕНЕР Д.ТҮВШИНЖАРГАЛ