Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2019 ОНЫ 08 ДУГААР САРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТОЙМ
Зураг 1. Гадаргын усны биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5 /-ийн агууламж
Голын усны бохирдлыг илэрхийлэх үзүүлэлтүүдийг гадаргын усны чанарын MNS4586:98 стандарттай харьцуулахад Хараа Дархан-доод гүүр БХХ5-1.13, Шарын гол-Автозамын гүүр-1.62 дахин давж, Перманганат исэлдэх чанар /ПИЧ/ Хараа Дархан-доод гүүр-1.06, Шарын гол-Усны харуул-1.22 дахин, Хүйтэн-Шарын гол-1.27 дахин давж бохирдсон ба бусад үзүүлэлт давж бохирдсон тохиолдолгүй.
Хаягдал усны хяналт-шинжилгээ: 2019 оны 08 дугаар сарын 09-нд Дархан сумын Төв цэвэрлэх байгууламж, орж, гарч, байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны дээжинд хийсэн шинжилгээний дүнг MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын ЗДХ-тэй харьцууллаа.
3 дугаар хүснэгт. Хаягдал усны химийн шинжилгээний дүн
Тайлбар: Ж/Б-жинлэгдэх бодис, БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4943:2015 хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
Энэ сард Дархан хотын төв ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 75.1% ба ЦБ-ын цэвэршүүлээд гарч байгаа усан дахь Ж/Б-1.22, БХХ5-2.74, ПИЧ-2.73 дахин давсан бохирдолтой ус голд нийлүүлсэн. Цэвэрлэх байгууламжуудын хаягдал бохир усны цэвэрлэгээний чанарын 2019 оны 01-08 дугаар сарын дүнг лоор харууллаа.
ТОЙМ БИЧСЭН: БОШЛ-ИЙН ТЕХНИКЧ Г.АНХМАА