Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2023 ОНЫ 08 ДУГААР САРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТОЙМ
Шинэчлэгдсэн: 2024-04-23 08:56:35
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН
ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН
2023 ОНЫ 08 ДУГААР САРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТОЙМ
Гадаргын усны хяналт-шинжилгээ:
Гадаргын усны химийн шинжилгээний сорьцыг 08 дугаар сарын 07-нд хөтөлбөрийн дагуу Хараа-Дархан дээд, Хараа-Дархан доод, Шарын гол-Автозамын гүүр, Шарын гол-Усны харуул, Хүйтэн шарын гол хяналтын 5 цэгээс дээж авч усны химийн шинжилгээгээр бохирдлын үзүүлэлтүүдийг тодорхойлсон.
Усны химийн задлан шинжилгээний дүнгээр:
Голын усны бохирдлыг илэрхийлэх гол үзүүлэлтийн нэг хялбар исэлдэх органик бохирдуулагч буюу биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн /БХХ5/ 01-08 дугаар сарын агууламжийн явцыг харуулав.
График.1 Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн 01-08 дугаар сарын агууламж
Дархан-Уул аймгийн гадаргын усны химийн шинжилгээний дүнгээр бохирдлын гол үзүүлэлтүүдийг гадаргын усны чанарын MNS4586:98 стандарттай харьцуулан /Хүснэгт1/-д үзүүллээ. Хяналтын Шарын гол-Автозамын гүүр, Шарын гол-Усны харуул, Хүйтэн-Шарын гол цэгүүдэд ПИЧ-ын агууламж 1.8-2.2, БХХ5-ын агууламж 1.2-1.4 дахин давсан бохирдолтой ба бусад үзүүлэлтүүд стандартаас давсан тохиолдолгүй.
Хүснэгт 1. Гадаргын усны химийн шинжилгээний дүн
Хараа голын усны эрдэсжилт 201.4-231.3мг/л, жинлэгдэх бодис 44.8-73.6мг/л, хатуулаг 2.36-2.43мг-экв/л, цахилгаан дамжуулах чадвар 253.0-289.0µS/cm, хлор 1.8-3.2мг/л, гидрокарбонат 148.9-168.4мг/л, нийт азотын агууламж 0.213-0.344мг/л байна.
Шарын голын усны эрдэсжилт 233.7-240.8мг/л, жинлэгдэх бодис 800.8-830.0мг/л, хатуулаг 2.70-2.74мг-экв/л, цахилгаан дамжуулах чадвар 241.0-252.0µS/cm, хлор 1.4-1.8мг/л, гидрокарбонат 174.5-178.2мг/л, нийт азотын агууламж 0.724-0.765мг/л байна.
Хүйтэний голын усны эрдэсжилт 155.1мг/л, жинлэгдэх бодис 669.2мг/л, хатуулаг 2.39мг-экв/л, цахилгаан дамжуулах чадвар 146.1µS/cm, хлор 0.7мг/л, гидрокарбонат 108.6мг/л, нийт азотын агууламж 0.710мг/л байна.
Хаягдал усны хяналт-шинжилгээ:
Хаягдал бохир усны дээжийг 08 дугаар сарын 07-нд Дархан сумын Төв цэвэрлэх байгууламж, Салхит өртөөний цэвэрлэх байгууламж, Шарын гол болон Хонгор сумын цэвэрлэх байгууламжийн орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны дээжинд хийсэн шинжилгээний дүнг MNS4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын ЗДХ-тэй харьцууллаа.
Хүснэгт 2. Хаягдал усны шинжилгээний дүн
Тайлбар: Ж/Б-жинлэгдэх бодис, БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-перманганатын исэлдэх чанар, MNS4943:2015 хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
Энэ сард хаягдал усны цэвэрлэгээний чанар Дархан хотын төв ЦБ-89.3% байгаа нь өмнөх сараас 4.3%-иар өссөн ба бусад сумдын ЦБ 55.0-79.7%-ийн цэвэршилттэй байна. MNS4943:2015 хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын стандарт дахь хүлцэх агууламжаас нийт ЦБ-уудын цэвэршүүлээд гарч байгаа усанд БХХ5-1.1-3.4, Шарын гол болон Хонгор сумын ЦБ-ын Ж/Б-1.1-2.2, нийт азотын агууламж 1.4-2.6, Хонгор сумын ПИЧ-1.9 дахин тус тус стандартаас давсан бохирдолтой байсан.
Цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир усны цэвэрлэгээний чанарыг 2023 оны 01-08 дугаар сарын дүнгээр харууллаа.
График.2 Цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгээний чанарын явц
ТОЙМ БИЧСЭН:
БОШЛ-ИЙН УСНЫ ИНЖЕНЕР Ц.ОЮУНЧУЛУУН