Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2021 ОНЫ 12 ДУГААР САРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТОЙМ
Шинэчлэгдсэн: 2024-04-26 06:53:05
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН
ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН
2021 ОНЫ 12 ДУГААР САРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТОЙМ
Гадаргын усны хяналт-шинжилгээ: Гадаргын усны химийн шинжилгээний сорьцыг 12 дугаар сарын 08-нд хөтөлбөрийн дагуу Хараа-Дархан дээд, Хараа-Дархан доод гэсэн хяналтын 2 цэгээс дээж авч усны химийн шинжилгээгээр бохирдлын үзүүлэлтүүдийг тодорхойлсон. Голууд усны горимын хувьд Хараа-Дархан дээд цэг орчим битүү мөсөн бүрхүүлтэй, Хараа-Дархан доод цэг орчим задгай урсацтай байсан.
Усны химийн задлан шинжилгээний дүнгээр:
Төв цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлсэн бохир ус нийлснээс доош Хараа-Дархан доод цэгээс авсан дээжинд голын усанд ууссан хүчилтөрөгч /О2/-ийн агууламж хэвийн байна.
Голын усны бохирдлыг илэрхийлэх гол үзүүлэлтийн нэг хялбар исэлдэх органик бохирдуулагч буюу биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн /БХХ5/ 01-12 дугаар сарын агууламжийн явцыг харуулав.
График.1 Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн агууламжийн явц
Дархан-Уул аймгийн гадаргын усны химийн шинжилгээний дүнгээр бохирдлын гол үзүүлэлтүүдийг гадаргын усны чанарын MNS4586:98 стандарттай харьцуулан /Хүснэгт1/-д үзүүллээ. Бохирдлын үзүүлэлтүүд цэг тус бүрээр стандартаас давсан бохирдолгүй байсан.
Хүснэгт 1. Гадаргын усны химийн шинжилгээний дүн
Хараа голын усны эрдэсжилт 332.2-354.3 мг/л, жинлэгдэх бодис 10.0-47.2 мг/л, хатуулаг 2.93-3.08 мг-экв/л, цахилгаан дамжуулах чадвар 369.0-401.0µS/cm, төмөр илрээгүй-0.02 мг/л, нитратын азот 0.06-0.13 мг/л, кальци 38.9-41.1 мг/л, магни 12.0-12.5 мг/л, цахиур 5.7-5.9 мг/л, сульфат 34.2-37.6 мг/л, хлор 3.9-6.4мг/л, гидрокарбонат 209.9-219.7 мг/л, натри кали 33.3-37.0 мг/л байна.
Хаягдал усны хяналт-шинжилгээ: 2021 оны 12 дугаар сарын 08-нд Дархан сумын Төв цэвэрлэх байгууламжийн орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны дээжинд хийсэн шинжилгээний дүнг MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын ЗДХ-тэй харьцууллаа./2 дугаар хүснэгт/
Хүснэгт 2. Хаягдал усны шинжилгээний дүн
Тайлбар: Ж/Б-жинлэгдэх бодис, БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-перманганатын исэлдэх чанар, MNS4943:2015 хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
Энэ сард хаягдал усны цэвэрлэгээний чанар Дархан хотын төв ЦБ-90.5% ба өмнөх сараас 0.4%-иар буурсан байна. Цэвэршүүлээд гарч байгаа усан дахь нийт азотын нэгдэл /NH4/-1.0 дахин давсан бохирдолтой усыг Хараа голд нийлүүлсэн.
Цэвэрлэх байгууламжуудын хаягдал бохир усны цэвэрлэгээний чанарын 2021 оны 01-12 дугаар сарын дүнг харууллаа.
График.2 Цэвэрлэх байгууламжуудын цэвэрлэгээний чанарын явц
ТОЙМ БИЧСЭН:
БОШЛ-ИЙН УСНЫ ИНЖЕНЕР Ц.ОЮУНЧУЛУУН