Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2018 ОНЫ 12 ДУГААР САРЫН ТОЙМ
Шинэчлэгдсэн: 2024-04-26 17:21:17
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН
ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН
2018 ОНЫ 12 ДУГААР САРЫН ТОЙМ
Гадаргын усны хяналт-шинжилгээ:
Гадаргын усны химийн шинжилгээний сорьцыг 12 дугаар сарын 12-нд хөтөлбөрийн дагуу Хараа-Дархан дээд, Хараа-Дархан доод, , гэсэн хяналтын 2 цэгээс авч усны химийн шинжилгээгээр бохирдлын үзүүлэлтүүдийг тодорхойлсон.
Усны химийн задлан шинжилгээний дүнгээр:
Хараа-Дархан дээд цэгээс доош буюу хотын төв цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлсэн бохир ус нийлснээс доош Хараа-Дархан доод хүртэлх хэсэгт голын усны хүчилтөрөгчийн горим алдагдаагүй, усанд ууссан хүчилтөрөгчийн агууламж 9.12-7.90 мгО/л агууламжтай байна.
Голын усны бохирдлыг илэрхийлэх гол үзүүлэлтийн нэг болох хялбар исэлдэх органик бодис буюу биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч-“БХХ5”-ийн агууламжийн явцыг доор харуулав.
Голын усны бохирдлыг илэрхийлэх гол үзүүлэлтийг MNS4586:98 стандарттай харьцуулахад Хараа Дархан-дээд, Хараа Дархан-доод цэгт давж бохирдсон тохиолдолгүй байна.
1 дүгээр хүснэгт. Гол бохирдуулах үзүүлэлтүүдийн МNS4586:98 усны чанарын стандарттай харьцуулсан дүн
Хаягдал усны хяналт-шинжилгээ:
2018 оны 12 дугаар сарын 12-нд Дархан хотын төв цэвэрлэх байгууламжийн орох, гарах, Хонгор сумын цэвэрлэх байгууламжийн орж, гарч Салхит өртөөний цэвэрлэх байгууламжийн орж, гарч Шарын гол сумын цэвэрлэх байгууламжийн орж, гарч байгаа 8 цэгээс дээж авч химийн болон бохирдлын шинжилгээ хийсэн.
Дархан-Уул аймгийн цэвэрлэх байгууламжын орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ гэх)-тэй харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ.
2 дугаар хүснэгт Цэвэрлэх байгууламжийн шинжилгээний дүн
Энэ сард Төв ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 70% ба өмнөх сараас 1.2% дахин буурсан ба ба Хонгор сумын ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 56%, Салхит өртөөний ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 64%, Шарын гол сумын ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 50%, хаягдал усны MNS 4943:2015 стандарттай харьцуулахад Хонгор сумын ЦБ ж/б 16.2 дахин, Салхит өртөөний ЦБ 4.8 дахин, Шарын гол сумын ЦБ 1.6 дахин, БХХ5 Төв ЦБ-2.4 дахин, Салхит өртөөний ЦБ-3.5, Шарын гол сумын ЦБ-4.8 дахин, перманганатын исэлдэх чанар ПИЧ Салхит өртөөний ЦБ-1.5 дахин, Шарын гол сумын ЦБ-1.8 дахин, Азотат нэгдэл -1.8 дахин давж бусад үзүүлэлт давж бохирдсон тохиолдолгүй байна.
Дархан-Уул аймгийн цэвэрлэх байгууламжуудын хаягдал бохир усны цэвэршүүлсэн чадварыг 2018 оны 01-12 дугаар сарын дүнгээр харууллаа.
Дүгнэлт:
Голын усны бохирдлыг илэрхийлэх гол үзүүлэлтийг MNS4586:98 стандарттай харьцуулахад Хараа Дархан-дээд, Хараа Дархан-доод цэгт давж бохирдсон тохиолдолгүй байна.
Энэ сард Төв ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 70% ба өмнөх сараас 1.2 дахин буурсан ба ба Хонгор сумын ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 56%, Салхит өртөөний ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 64%, Шарын гол сумын ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 50%, Хаягдал усны MNS 4943:2015 стандарттай харьцуулахад Хонгор сумын ЦБ ж/б 16.2 дахин, Салхит өртөөний ЦБ 4.8 дахин, Шарын гол сумын ЦБ 1.6 дахин, БХХ5 Төв ЦБ-2.4 дахин, Салхит өртөөний ЦБ-3.5, Шарын гол сумын ЦБ-4.8 дахин, /перманганатын исэлдэх чанар/ ПИЧ Салхит өртөөний ЦБ-1.5 дахин, Шарын гол сумын ЦБ-1.8 дахин, Азотат нэгдэл -1.8 дахин давж бусад үзүүлэлт давж бохирдсон тохиолдолгүй байна.
ТОЙМ БИЧСЭН:
БОШЛ-ИЙН ТЕХНИКЧ Г.АНХМАА