Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2017 ОНЫ ТӨЛӨВ БАЙДАЛ
Шинэчлэгдсэн: 2024-04-25 19:08:28
1. ГАДАРГЫН УСНЫ ЧАНАР
Дархан-Уул аймгийн хэмжээнд Хараа гол, Шарын гол, Хүйтэний голын 5 цэгт гадаргын усны чанар, бохирдлын хяналтыг сар бүр тавьсан. Хараа голын сав газрын голуудын усны эрдэсжилтийн хэмжээ голын усны урсацтай ерөнхийдөө урвуу хамааралтай байдагтай холбоотой нийт эрдэсжилтийн агууламж 224-480 мг/л, ОЖД-аас 5-8%-аар их байсан. Хатуулгийн хэмжээ 2.9 мг/л буюу “ЗӨӨЛӨН” ангилалд байлаа.
Усны бохирдлын индексийн /УБИ/ үнэлгээгээр Хараа гол, Шарын гол, Хүйтэний голууд усны чанар II зэрэг буюу “ЦЭВЭР” ангилалд багтсан байна.
Гол бохирдуулах үзүүлэлтүүдийн 2017 оны жилийн дундаж агууламж нь МNS4586:98 усны чанарын стандарттай харьцуулахад ЗДХ-ээс давсан бохирдолгүй байсан ба дүнг дараах хүснэгтээр харуулав.
Хүснэгт 1. Голын усны гол бохирдуулагч үзүүлэлтүүдийн агууламж, мг/л
Голуудын усан дахь хялбар исэлдэх органик бохирдуулагч үзүүлэлтүүд болох аммоний азот, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, перманганат исэлдэх чанар гэсэн 3 үзүүлэлт 4, 7, 8, 9, 11 саруудад нийт 12 удаа гадаргын усны MNS4586:98 стандартаас 1.1-2.2 дахин давж бохирдсон тохиолдолтой ба бусад сард хэвийн хэмжээнд байсан.
Хараа голын усны бохирдлын эх үүсвэр болох Дархан хотын төв цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлсэн бохир ус нийлснээс доош хэсэгт голын усны хүчилтөрөгчийн горим алдагдаагүй, усанд ууссан хүчилтөрөгчийн агууламж 10.16-9.67мгО/л буюу хүчилтөрөгчийн хангамж хангалттай байсан. Харин биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч “БХХ5”-ийн агууламжийн сарын явцаар 7-9 дүгээр сард Шарын гол, Хүйтэний голд стандартаас 1.1-1.8 дахин давсан тохиолдолтой байсан.
Зураг 1. Голуудын усны биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн
агууламжийн сарын явц
2, ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАР:
Хаягдал бохир усны хяналт шинжилгээгээр аймгийн Төв цэвэрлэх байгууламж, Хонгор сумын цэвэрлэх байгууламж, Салхит өртөөний цэвэрлэх байгууламж, Шарын гол сумын цэвэрлэх байгууламжид сар бүр хяналт тавьсан ба 2017 оны цэвэрлэгээний чанар 62-88% байсан.
Зураг 2. 2017 оны цэвэрлэх байгууламжуудын цэвэрлэгээний чанар, %
ДҮГНЭЛТ
-
Голуудын бохирдлын гол үзүүлэлтүүд болох биогенийн үзүүлэлтүүдийн жилийн дундаж агууламж гадаргын усны MNS4586:98 стандартын ЗДХ-ээс давсан бохирдолгүй.
-
Усны бохирдлын индексийн /УБИ/ үнэлгээгээр Хараа гол, Шарын гол, Хүйтэний голууд усны чанар II зэрэг буюу “ЦЭВЭР” ангилалд багтсан байна.
2018.01.22.