Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН 2024 ОНЫ 08 ДУГААР САРЫН ТОЙМ
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН
ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН
2024 ОНЫ 08 ДУГААР САРЫН ТОЙМ
Гадаргын усны хяналт-шинжилгээ:
Гадаргын усны химийн шинжилгээний дээжийг 08 дугаар сарын 07-нд хөтөлбөрийн дагуу Хараа-Дархан дээд, Хараа-Дархан доод, Шарын гол-Автозамын гүүр, Шарын гол-Усны харуул, Хүйтэн-Шарын гол усны харуулын хяналтын 5 цэгээс авч усны химийн шинжилгээний бохирдлын үзүүлэлтүүдийг тодорхойлсон.
Усны химийн задлан шинжилгээний дүнгээр:
Усанд ууссан хүчилтөрөгч /О2/-ийн агууламж Төв цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлсэн бохир ус нийлснээс доош Хараа-Дархан доод цэгээс авсан дээжинд хэвийн байна.
Голын усны бохирдлыг илэрхийлэх гол үзүүлэлтийн нэг хялбар исэлдэх органик бохирдуулагч буюу биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн /БХХ5/ 01-08 дугаар сарын агууламжийн явцыг
/Зураг-1/харуулав.
Зураг.1 Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн 01-08 дугаар сарын агууламж
Дархан-Уул аймгийн гадаргын усны химийн шинжилгээний дүнгээр бохирдлын гол үзүүлэлтүүдийг усны чанарын MNS4586:98 стандарттай харьцуулан /Хүснэгт1/-д үзүүллээ.
Бохирдлын үзүүлэлтүүд Хараа дээд ПИЧ-1.09, Хараа доод ПИЧ-1.12, Шарын гол Авто замын гүүр ПИЧ-2.37, Шарын гол усны харуул ПИЧ-2.5, Хүйтэн шарын гол ПИЧ-1.6 дахин тус тус зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давсан үзүүлэлттэй байна.
Хүснэгт 1. Гадаргын усны химийн шинжилгээний дүн
Хараа голын усны эрдэсжилт 230.1-242.6 мг/л, жинлэгдэх бодис 264.4-292.4 мг/л, хатуулаг 1.92-1.96 мг-экв/л, цахилгаан дамжуулах чадвар 257-291 µS/cm, хлор 3.2-6.4 мг/л, гидрокарбонат 161.1-164.7 мг/л, нийт азотын агууламж 0.482-0.614мг/л байна.
Хаягдал усны хяналт-шинжилгээ:
Хаягдал бохир усны дээжийг 08 дугаар сарын 07-нд Дархан сумын Төв цэвэрлэх байгууламж, Хонгор сумын цэвэрлэх байгууламж, Салхит өртөөний цэвэрлэх байгууламж, Шарын гол сумын цэвэрлэх байгууламжийн орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны дээжинд хийсэн шинжилгээний дүнг MNS4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын ЗДХ-тэй харьцуулан, /Хүснэгт-2/-т үзүүллээ.
Хүснэгт 2. Хаягдал усны шинжилгээний дүн
Тайлбар:БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-перманганатын исэлдэх чанарыг MNS4943:2015 хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
Энэ сард хаягдал усны цэвэрлэгээний чанар Дархан хотын төв ЦБ-95.28% ба өмнөх сараас 0.84%-иар өссөн байна. Бусад сумдын ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 55.88%-76.99% -ийн цэвэршилттэй байна. MNS4943:2015 хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын стандарт дахь хүлцэх агууламжаас Төв ЦБ -ийн ПИЧ-1.4,
Шарын гол сумын ЦБ-ын БХХ5-2.1, ЖБ-1.3, ПИЧ-1.2,
Салхит өртөөний ЦБ-ын БХХ5-1.8, ПИЧ-1.2,
Хонгор сумын БХХ5-3.5 ПИЧ-2.0 ЖБ 2.2 дахин тус тус стандартаас давсан бохирдолтой байна.
Төв цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир усны цэвэрлэгээний чанарыг 2024 оны 01-08 дугаар сарын дүнгээр /Зураг-2/-т харууллаа.
Зураг 2. Төв цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгээний чанарын явц
ТОЙМ БИЧСЭН:
БОШЛ-ИЙН УСНЫ АХЛАХ ШИНЖЭЭЧ Г.ГАНПҮРЭВ