Орчны шинжилгээний мэдээ > Хөрсний шинжилгээний мэдээ
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 2018 ОНЫ ХӨРСНИЙ ЧАНАРЫН ТОЙМ МЭДЭЭ


ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 2018 ОНЫ ХӨРСНИЙ ЧАНАРЫН ТОЙМ МЭДЭЭ
ЦУОШГазрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/02 дугаар тушаалаар шинэчлэгдсэн хөтөлбөрөөр хөрсний бохирдол, чанарын химийн шинжилгээг Дархан сумын хэмжээнд эх үүсвэр бүхий 11 цэгт агрохимийн 7 үзүүлэлт, хүнд металлын 12 үзүүлэлт тодорхойлох дээжийг авч шинжилгээ хийгдсэн.
- ХӨРСӨН ДАХЬ АГРОХИМИЙН ҮЗҮҮЛЭЛТИЙН ТӨЛӨВ БАЙДАЛ
Хөрсний агрохимийн дээжийг 06 дугаар сарын 21-нд 11 цэгээс авч бохирдлын болон химийн шинжилгээг хийж дүнг тооцсон. Шинжилгээний дүнгээр:
Агрохимийн үзүүлэлтийн өндөр агууламжтай цэгүүдэд аммоний азот “Бараат” хогийн цэгт 6.3 мг/кг, нитратын азот Нэгдсэн эмнэлэгийн хойд талд 118.2 мг/кг, сульфатын агууламж Дарханы ДЦС-ын баруун талд сульфат-751.4мг/кг, РН-9.17, эрдэс фосфор үйлдвэрийн баазын хойд талын цэгт 300.2мг/кг, “Дашваанжил” ХК-ий ШТС-аас 0.5 км цэгт ялзмаг 5.5%-тай өндөр, эсрэгээрээ Дарханы ДЦС-ын баруун талд ялзмаг-1.2%-тай бага байна.
Бохирдолд өртөөгүй цэвэр хөрстэй харьцуулахад эрдэс фосфор бүх цэгт 1.3-2.6 дахин их, нитратын азот 4 цэгт 1.7-7.3 дахин их, сульфат 1 цэгт 3.9 дахин их давсан үзүүлэлттэй байсан.
Хүснэгт 1. 2 жил тутмын хөрсний агрохимийн шинжилгээний дүн /2018 он/
MNS 3297:91 стандартаар бохирдлын үнэлгээг гаргахад “Нэхий”ХК, Кремцитийн үйлдвэрийн уурдаас /Алтан тариа ХК/, ЦУ-ийн талбай /УЦУОШТ/, “Дашваанжил” ХК-ий ШТС-аас 0.5км, Үйлдвэрийн баазын хойд талаас / “Цээнэ” эмнэлэгийн урдаас/, “Буян” хүнсий захын цэгүүд “ЦЭВЭР”; Дарханы ДЦС-ын баруун талд “БОХИРДОЛТ БАГАТАЙ”; Цементын заводын баруун хойд талаас /Эрэл цемент/ “ДУНД ЗЭРГИЙН БОХИРДОЛТОЙ”; Нэгдсэн эмнэлгийн хойд талаас, Төрөхөөс зүүн тийш 300 м-т гэр хороолол, “Бараат” төвлөрсөн хогийн цэг “ИХ БОХИРДОЛТОЙ” гэж тус тус үнэлэгдсэн.
- ХӨРСӨН ДАХЬ ХҮНД МЕТАЛЛЫН ҮЗҮҮЛЭЛТИЙН ТӨЛӨВ БАЙДАЛ
Хөрсний бохирдлын эх үүсвэр бүхий 11 цэгээс хүнд металл тодорхойлох дээжийг 06 дугаар сарын 21-нд авч анхан шатны боловсруулалт хийн Байгаль орчин хэмжил зүйн төв лабораторит анхан шатны боловсруулалт хийн илгээж хүнд меттал тодорхойлуулсан.
Шинжилгээний дүнг хүснэгтээр үзүүлбэл:
Хүснэгт 2. Хөрсний хүнд металлын шинжилгээний дүн /2018 он/
MNS 5850:2008 стандартын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс кадми “Нэхий” ХК орчимд 5.6 дахин давж бохирдсон үзүүлэлттэй байна. Бусад үзүүлэлт стандартаас давж бохирдоогүй.
ТОЙМ БИЧСЭН:
БОШЛ-ИЙН ИНЖЕНЕР ТЕХНИКИЙН МЕНЕЖЕР Э.САЙНЗАЯА
Холбоотой мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Шинэчлэгдсэн огноо | Хандалт |
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 2020 ОНЫ ХӨРСНИЙ ЧАНАРЫН ТОЙМ МЭДЭЭ | 2022-12-16 | 1970-01-01 | 56 |
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 2022 ОНЫ ХӨРСНИЙ ЧАНАРЫН ТОЙМ МЭДЭЭ | 2022-12-16 | 1970-01-01 | 55 |
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 2016 ОНЫ ХӨРСНИЙ ЧАНАРЫН ТОЙМ МЭДЭЭ | 2017-03-30 | 1970-01-01 | 3919 |