Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 2018 ОНЫ ЗУНШЛАГЫН ТОЙМ
Шинэчлэгдсэн: 2024-10-29 19:32:30
Цаг уурын нөхцөл:
Агаарын температур: Дархан-Уул аймгийн нийт нутгаар 2018 оны 6-8 дугаар сард агаарын температурын дундаж 17.3-20.7 градус дулаан, үнэмлэхүй хамгийн бага температур 06 дугаар сард 3.5 градус, 07 дугаар сард 3.0 градус, 8 дугаар сард 5.9 градус, үнэмлэхүй хамгийн их температур 06 дугаар сард 37.1 градус, 07 дугаар сард 35.5 градус, 08 дугаар сард 33.1 градус дулаан, Агаарын дундаж температур 10 градусыг дайрч тогтвортой дулаарсан хугацаа Шарын гол суманд 05 дугаар сарын 02-нд, бусад сумдад 04 дүгээр сарын 22, 23-нд ажиглагдсан байна.
1-р хүснэгт. 6-8 дугаар сарын агаар, хөрсний температур
2018 оны хувьд 6-8 дугаар сард агаарт 30 градусаас дээш халсан өдрийн тоо нийт нутгаар 6 дугаар сард 7-12 өдөр, 7 дугаар сард 8-9 өдөр, 8 дугаар сард нийт нутгаар 1-3 өдөр тус тус ажиглагдсан. 2017 оны мөн үетэй харьцуулахад 6 дугаар сард Шарын гол, Дархан сумдад 1 өдрөөр илүү, бусад сумдад 1-2 өдрөөр цөөн, 7-8 дугаар саруудад 2-9 өдрөөр тус тус цөөн халалт ажиглагдсан байна. Энэ жилийн онцлог 6 дугаар сард хур тунадас багатай халалт ихтэй 7, 8 дугаар сард хур бороо элбэг байлаа.
Хөрсний температур: Тус аймгийн нутагт хөрсний гадаргын өнгөн хэсэг гэсэх хугацаа олон жилийн дунджаар 3 дугаар сарын III-10 хоног, 4 дүгээр сарын эхээр ажиглагдаж, хөрс бүрэн гэсч дуусах хугацаа 4 дүгээр сарын 28-наас 5 дугаар сарын 02-ны хооронд ажиглагддаг.
Хур тунадас: 2018 онд ургамлын ургалтын хугацааны эхэн болон дунд үеэр 6 дугаар сард Орхон суманд 27.3 мм, Хонгор суманд 7.8 мм, Дархан суманд 16.6 мм, Шарын гол суманд 18.4 мм, 7 дугаар сард Орхон суманд 38.2 мм, Хонгор суманд 52.5 мм, Дархан суманд 77.4 мм, Шарын гол суманд 84.5 мм тунадас орсон байна. Ургалтын хугацааны төгсгөл үе буюу 8 дугаар сард Дархан суманд 117.7 мм, Хонгор суманд 118.6 мм, Орхон суманд 91.5 мм, Шарын гол суманд 126.3 мм тунадас унасан байна. Дээрх хугацаанд Дархан суманд нийт 217.9 мм, Хонгор суманд 182.6 мм, Орхонд 157.8 мм, Шарын голд 232.4 мм тунадас унажээ.

Зураг 1. Тунадасны хэмжээ, мм
Хамгийн их хур тунадас Шарын гол суманд, хамгийн бага нь Орхон суманд орсон байна. Дархан суманд нийт 46, Хонгор суманд 47, Орхон суманд 40, Шарын гол суманд 47 өдөр бороо оржээ. Ургалтын хугацааны нийт тунадасны 55 орчим хувь нь 8 дугаар сард орлоо.
2-р хүснэгт. 6-8 дугаар сард орсон тунадастай өдрийн тоо
Салхи: 6-8 дугаар сард салхилсан салхины үнэмлэхүй их хурд, 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тооны давтагдалыг тооцоход:
3-р хүснэгт. Салхины хамгийн их хурд, 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо
6-8 дугаар сард салхины үнэмлэхүй их хурд 15-20 м/с хүрч, салхины хамгийн их хурд Шарын гол суманд ажиглагджээ. 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо нийт хугацаанд Дархан суманд 48, Хонгор 46, Орхонд 19, Шарын голд 85 өдөр ажиглагдсан байна. УАД-тай харьцуулахад салхи ихтэй байлаа.
Бэлчээрийн ургамал: Нийт сумдын нутгаар бэлчээрийн ургамлын ургалтын байдал сайн.
Хур тунадас ахиу орсон, гэмтсэн ургамал байхгүй байлаа.

4-р хүснэгт. Сумдын ургамлын өндөр, ургац ц/га
Таримал ургамлын судалгаа: Буудайн соёололтын үе шат 5 дугаар сарын 18-20 нд, цухуйлтын үе шат 05 дугаар сарын 24-28 нд, 3-дахь навчлалын үе шат 06 дугаар сарын 4-8 нд ажиглагдаж, 6 дугаар сарын 10-18 нд буталж, гололтын үе шат 6 дугаар сарын 18-24 нд, түрүүлэлт 7 дугаар сарын 10-14 нд, цэцэглэлт 7 дугаар сарын 18 ны үеэр явагдсан. Сүүн бололтын үе шат 7 дугаар сарын 28 нд, аарцан бололтын үе шат 8 дугаар сарын 14-31-ны хооронд явагдаж дууссан. Бүрэн бололтын үе шат Алтангадасын талбайд 8 дугаар сарын 24-нөөс эхэлж 31-нд болц гүйцсэн. Бусад талбайд эхлээгүй.
5-р хүснэгт. Буудайн ургалтын байдал
2018 оны 8 дугаар сарын дунд үеэр Хонгор сумын буудай тариалсан талбайд урьдчилсан байдлаар ургац тогтоох, ургалтын байдал үнэлэх явуул судалгааг хийв. Энэ жилийн хувьд хур тунадас оройтож орсноос буудайн болц оройтсон ч ургамлын ургалтанд сайнаар нөлөөлж буудайн өндөр 7 дугаар сарын II-10 хоногийн сүүлчээс эрс өсч дунджаар 59-83 см, түрүүний урт 8-11 см байна. Ихэнх талбайд буудайн ургалтын байдал онц, налалт ажиглагдаагүй, хог ургамлын тархац бага байна. Буудайн түрүүн дэх түрүүнцэрийн тоо 12-16 ш, 1 м2 талбай дахь түрүүтэй ишнээс хамаарч 1 м2 талбай дахь үрийн жин 92.2-303.7 г байлаа.
Буудайн 1000 үрийн жин, 1м2 талбай дахь түрүүндээ үртэй ишний тоо зэргийг харгалзан талбай тус бүрийн ургацыг тооцоолоход нийт талбайгаас дунджаар 7-23 ц/га ургац авах урьдчилсан төлөвтэй байна.
Төмс: “Гала” сортын төмсийг Дархан сумын судалгааны Атарын талбайд 5 дугаар сарын 10-нд, Хонгор сумын талбайд 5 дугаар сарын 17-нд тарилт хийгдэж гуравдугаар арав хоногийн дунд үед багтаан тариалж дууссан. Төмсний цухуйлтын үе шат Атар, Хонгорын талбайд 6 дугаар сарын 8-16-ны хооронд ажиглагдсан.

6-р хүснэгт Төмсний үе шат илрэх хугацаа
Төмсний дундаж өндөр 27-41 см, Хонгор, Атарын талбайн төмс ургалтын эхэн үед хур тунадас бага, хортон шавьжаас шалтгаалан ургалтын байдал дунд, ургалтын дунд үеэс хур тунадас орж ургалт сайжирсан. Хонгорын талбайн төмсний бүтээгдэхүүнт үзүүлэлтийг 24 бутанд тодорхойлоход 1 бутны булцууны дундаж тоо 8 ш, бутны булцууны дундаж жин 647.7 г, хэвийн хэмжээтэй булцууны хувь 41.7 %, газрын дээрхи хэсгийн тооцоот жин 87.6 ц/га байлаа.
Хүнсний болон нарийн ногоо: 5 дугаар сарын 5-наас 6 дугаар сарын 30-ны хооронд тариалсан. Орхон сумын Шарын гол харуул 0.10 га-д лууван, 0.20 га-д өргөст хэмх, 20 бутан дээр үхрийн нүдний ажиглалт хийдэг. Лууванг 5 дугаар сарын 14-нд, өргөст хэмх 6 дугаар сарын 10-нд тарьсан. Луувангийн цухуйлтын үе шат 6 дугаар сарын 02, үндэс үрийн өсөлтийн эхлэл үе шат 7 дугаар сарын 14 нд ажиглагдсан. Өргөст хэмхийн цухуйлтын үе шат 6 дугаар сарын 16, баг цэцгийн үүсэл 7 дугаар сарын 02, цэцэглэлт 7 дугаар сарын 18, бүрэн бололт 7 дугаар сарын 26–нд ажиглагдсан. Ургалтын байдал сайн гэмтэл ажиглагдаагүй. Халалт ихтэй байсан нь өргөст хэмхийн болц болон ургацад сайнаар нөлөөлсөн.
Үхрийн нүдний нахианы хөөлт 4 дүгээр сарын 02, үр жимсний үүслийн үе шат 6 дугаар сарын 4, үр жимс боловсролтын үе шат 6 дугаар сарын 30-нд ажигдлагдсан. Ургалтын байдал сайн. 1 модноос 0.800 гр, нийт 20 модноос 35 кг үхрийн нүд хураан авсан. Чацаргана нахианы хөөлт 4 дүгээр сарын 20 нд, цэцэглэлтийн үе шат 6 дугаар сарын 14, үр жимс суулт 6 дугаар сарын 10, үр жимс боловсролт 7 дугаар сарын 20-нд ажиглагдаж бүх мод бүрэн жимслэсэн. Ургалтын байдал онц. Ургац тодорхойлоход 1 модноос 18.500 кг, биологийн ургац, ц/га 207.2 байлаа.
Хөрсний чийг:
2018 оны 5-р сарын 8 -наас 8-р сарын 28-ныг хүртэл хөрсний чийг нийт гүнүүддээ 7-р сарын дунд үе хүртэл дунд зэрэг, 06 дугаар сард чийг хангалтгүй, 07 дугаар сарын сүүлчээс чийг хангалт сайн байна.
Хонгор сумын улаан буудай, төмс тариалсан талбайд хөрсний чийг 0-20, 0-50, 0-100 см-ийн гүний ашигтай чийгийн нөөцийг талбай тус бүрээр үзүүлэв.

Зураг 2. Хөрсний 0-20 см гүний ашигтай чийгийн нөөц, мм
Зураг 3. Хөрсний 0-50 см гүний ашигтай чийгийн нөөц, мм
Зураг 4. Хөрсний 0-100 см гүний ашигтай чийгийн нөөц, мм
Энэ оны 06 дугаар сараас 07 дугаар сарын 18-н хүртэл чийгийн хангалт муу, 05 дугаар сар, 07 дугаар сарын III арав хоногоос эхлэн хөрсний ашигтай чийгийн нөөц бүх талбайд хангалттай.
Хортон шавжийн ажиглалт: Дархан-Уул аймгийн нийт сумдаар бэлчээрийн ургамлын хортон царцааны ажиглалтаар 5 дугаар сарын дундуур царцааны авгалдай гарч, 7 дугаар сарын эхээр болон дунд үеэр бие гүйцсэн. Бэлчээрт зуны турш 1м2 талбайд 3-8 ш царцаа тоологдож байв. Төрөл зүйлийн хувьд Тоонолжит, Сибирийн, Барабений таршаа, Бараан далавчит зэрэг царцаа ажиглагдсан.

ТОЙМ БИЧСЭН: ХААЦУ-ЫН ТЕХНИКЧ Л.ГҮНЖИДМАА