Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 2017 ОНЫ ЗУНШЛАГЫН БАЙДЛЫН ТОЙМ

Шинэчлэгдсэн: 2023-03-27 06:59:37

 ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 2017 ОНЫ  ЗУНШЛАГЫН БАЙДЛЫН  ТОЙМ

Цаг агаарын нөхцөл:  2017 оны 6 дугаар сарын агаарын температурын дундаж нийт сумдаар 18.6-20.6 градус дулаан, УАД-аас Дархан суманд 3.0 градус, Хонгор суманд 1.4 градус дулаан,  бусад сумдад  УАД-ийн орчим байв.

7 дугаар сард агаарын температурын дундаж нийт нутгаар 20.7-22.5 градус дулаан буюу УАД-аас Дархан суманд 2.1 градус, Хонгор суманд 1.6 градус дулаан, бусад сумдад  УАД-ийн орчим байлаа.
8 дугаар сард агаарын температурын дундаж 16.5-18.0 градус дулаан буюу Дархан, Хонгор, Орхон сумдын нутгаар УАД-ийн орчим дулаан, Шарын гол суманд УАД-аас 1.3 градусаар сэрүүн байв.
Зураг 1.  Зуны  улирлын агаарын температур
Жилийн хамгийн  их халуун  7 дугаар сард ажиглагдаж агаарын үнэмлэхүй их температур 36.1-38.6 градус хүрсэн нь уур амьсгалын дунджаас 1.2-6.0 градусаар дулаан байлаа.
Энэ зун агаарт 30 градусыг давж халсан өдөр 27-42  тохиолдсон бол 2016 онд 12-22 өдөр ажиглагдсан нь өмнөх оноос халуун болж өнгөрлөө.
Зуны улирлын хөрсний гадаргын температурын сарын дундаж 24.7-27.8 градус  буюу, 6 дугаар сард УАД–аас  Дархан суманд 5.6 градус, Хонгор суманд 1.9 градус, Шарын гол 1.2 градусаар тус тус дулаан, Орхон суманд дунджийн орчим, 7 дугаар сард УАД-аас Дархан суманд 5.7 градус, Хонгор суманд 1.5 градусаар дулаан, Орхон, Шарын гол сумдад дунджийн орчим, 8 дугаар сард УАД-аас Дархан суманд 2.6 градусаар дулаан, Шарын гол суманд 2.3, Орхон суманд 1.4, Хонгор суманд 2.2 градусаар тус тус сэрүүн байв.
Зураг 2.  Зуны улирлын   хөрсний температур
Хөрсний гадаргын үнэмлэхүй их температур 60.0-66.2 градус дулаан байсан ба судалгааны жилүүдийн үнэмлэхүй их температурын дундажтай харьцуулахад 6 дугаар сард  Дархан суманд 5.9 градус,  Хонгор суманд 7.8 градусаар дулаан, бусад сумдад дунджийн  орчим,  7 дугаар сард Дархан, Хонгор сумдад 6.3 градусаар дулаан, бусад сумдад дунджийн орчим, 8 дугаар сард Дархан суманд дунджийн орчим, бусад сумдын  нутгаар 2.1-7.4 градусаар сэрүүн байв. 
2017 оны зуны улиралд хөрсний гадарга дээр 40 градусыг давж 69-77 өдөр халсан.  Зуны  улирлын агаар, хөрсний температурын үнэмлэхүй их ба бага утгуудыг хүснэгтээр үзүүлбэл:
            Хүснэгт 1.  Зуны улирлын  агаар, хөрсний температур
 
 
Сумдын    нэрс
Агаарын температур,0С
Хөрсний температур,0С
Үнэмлэхүй
их
30 градус давж халсан өдрийн тоо
Үнэмлэхүй
их
40 градус давж халсан өдрийн тоо
Дархан
38.6
35
66.2
77
Хонгор
38.5
42
65.1
69
Орхон
37.5
34
61.0
70
Шарын гол
36.1
27
60.0
70
Хур тунадас: 2017 оны 6 дугаар сард нийт нутгаар 34.9-48.5 мм тунадас унасан. УАД-тай харьцуулж үзэхэд Дархан суманд 12.3 мм, Шарын гол суманд 16.4 мм, Хонгор суманд 19.3 мм, Орхон суманд 11.6 мм буюу нийт нутгаар бага тунадас унасан байна.
         7 дугаар сард нийт нутгаар  44.6-88.9 мм тунадас унасан бөгөөд Дархан суманд 7.6 мм, Шарын гол суманд 11.6 мм, Хонгор суманд 23.4 мм-ээр бага, Орхон суманд 15.2 мм буюу УАД-аас ахиу тунадас оржээ.
         8 дугаар сард нийт нутгаар 86.2-144.1 мм тунадас орж, Дархан, Шарын гол сумдад УАД-ийн орчим, Хонгор, Орхон суманд УАД-аас ахиу тунадас унасан  байна.
       Аймгийн нийт нутгаар 39-46 өдөр хур бууж, Дархан суманд 204.4 мм, Хонгор суманд 181.9 мм, Орхонд 274.8 мм, Шарын голд 172.5 мм тунадас унажээ.
     Зуны  улирлын  хамгийн их хур тунадас Орхон  суманд 8 дугаар сарын 18-нд 45.7 мм орсон байна.

Зураг 3.  Зуны улиралд орсон тунадасны хэмжээ, мм

Салхи: Салхины УАД хурд аймгийн нийт нутгаар 2.5 м/с хүрч салхилдаг бөгөөд 2017 оны зуны саруудад салхины дундаж хурд 2.1-2.8 м/с хүрч олон жилийн дунджийн орчим салхитай байлаа. 

Хүснэгт 2.  Салхины дундаж хурдыг УАД -тай
харьцуулсан үзүүлэлт:
Сумдын
нэрс
6 сар
7 сар
8 сар
Дундаж хурд м/с
УАД
Дундаж  хурд
м/с
УАД
  Дундаж  хурд
м/с
УАД
Дархан
2.3
2.2
2.0
1.7
2.0
1.6
Хонгор
2.7
2.5
2.4
1.9
2.1
1.8
Орхон
3.0
3.1
2.7
2.5
2.7
2.3
Шарын гол
2.6
2.0
2.6
1.6
2.4
1.4
Нийт сумдаар 6-8 дугаар сард салхилсан салхины үнэмлэхүй их хурд 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тооны давтагдалыг тооцоход /3-р хүснэгт/.
Хүснэгт 3. Салхины хамгийн их хурд,  10 м/с-ээс
дээш салхитай өдрийн тоо
 
Сумдын
нэрс
Салхины үнэмлэхүй их хурд м/с
10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо
6 сар
7 сар
8 сар
6 сар
 
7 сар
 
   8 сар
Дархан
18
19
18
17
14
6
Хонгор
18
17
21
12
9
5
Орхон
20
20
17
11
13
7
Шарын гол
21
27
18
22
18
         12

         

 

  

 

 

 

 

6-8 дугаар сард салхины үнэмлэхүй их хурд 17-27 м/с хүрч, салхины хамгийн их хурд Шарын гол суманд ажиглагджээ. 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо нийт хугацаанд Дархан суманд 37, Хонгор суманд 27, Орхон суманд 31, Шарын гол суманд 52 өдөр ажиглагдсан нь УАД-тай харьцуулахад салхи  ихтэй байлаа.

Зуншлагын байдал:
Бэлчээрийн ургамлын судалгаа: Бэлчээрийн ургамлын цэцэглэлтийн үе шат ишгүй гичгэнэ 4 дугаар сарын 3-р арав хоногийн дундуур,  ширэг улалж  5 дугаар сарын 1-р арав хоногийн сүүлч, саман ерхөг 6 дугаар сарын 3-р арав хоногийн дунд, агь 8 дугаар сарын 2-р арав хоногийн сүүлчээр, үр боловсролтын үе шат  ишгүй гичгэнэ 5 дугаар сарын 3-р арав хоногийн дунд, ширэг улалж, саман ерхөг 6 дугаар сарын дунд арав хоногийн сүүлчээр тус тус явагдсан. Хашаалсан талбайн улалжийн төрлийн ургамлын цэцэглэлтийн үе шат 6 дугаар сарын 1-р арав хоногийн, ихэнх алаг өвс, үетэн, буурцагтан ургамлын цэцэглэлт 7 дугаар сарын 1-р арав хоногийн сүүлч,  зарим алаг өвс 8 дугаар сард явагдсан.
5 дугаар сарын 11, 12-нд агаар, хөрсөнд -1...-2 градус хүрч цочир хүйтэрснээс хижээл сонгины навчны үзүүр харлаж цухуйсан навч гэмтсэн,   6 дугаар сарын 20 нд  дахин цухуйлт ажиглагдсан.
         Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: 6 дугаар сарын эхээр бэлчээрийн ургамал гандаж, ургамлын ургалт зогсонги байдалд орсон ч 6 дугаар сарын 19-нд үүлэнд зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлснээр 3-р арав хоногийн дунд үеэс ургамал сэргэж, зуншлага сайжирсан.        
         7 дугаар сард агаарын температурын халалт ажиглагдаж, Орхон сумаас бусад сумдад бэлчээрийн ургамал дахин гандаж, зуншлагын байдал муудсан. Иймд 7 дугаар сард Экспедици 4 удаа хур тунадас нэмэгдүүлэх ажиллагаа явуулсанаар 7 дугаар сарын 2-р арав хоногийн сүүлчээс хөрсний чийгийн хангамж нэмэгдэж, газрын гарц, зуншлагын байдал сайжрах нөхцөл бүрдсэн.  Мал ногоонд цадаж малын тарга хүч бүх төрлөөр нэмэгдсэн.
Аймгийн нийт нутгаар бэлчээрийн ургамлын ургалтын байдал 6-р сард дунд, 7, 8-р сард    сайн байлаа. Бэлчээрийн ургамлын дундаж өндөр 8-20 см, хашаалсан талбайн ургамлын дундаж өндөр улалж, алаг өвс 10-15 см, үетэн ургамал 22-29 см байна.
Дархан-Уул аймгийн зуншлагын байдал: Засгийн газрын 286 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтын “ГАН, ЗУДЫН БАЙДАЛД ҮНЭЛГЭЭ ХИЙХ ЖУРАМ” –ын дагуу гангийн байдлыг үнэлэхэд нийт нутгаар 6 дугаар сард гандуу байсан бол 7 дугаар сард  Дархан сум гантай, Хонгор, Шарын гол сумдын нутгаар гандуу буюу бэлчээрийн талбайн 80.8%, харин Орхон суманд хэвийн зуншлагтай байна. Харин 8 дугаар сард бороо орж ган тайлагдаж хэвийн зуншлагатай болсон. 
Бэлчээрийн ургамлын ургац: Бэлчээрийн ургамлын ургац аймгийн нийт нутгаар 5 дугаар сарын 3-р арав хоногоос ургац тодорхойлсон. 6 дугаар сард нийт нутгаар 0.9-2.4 ц/га,   УАД ургацтай харьцуулахад 1.0 -2.8 ц/га –аар бага, 7 дугаар сард нийт нутгаар 1.2-2.9 ц/га,   УАД ургацтай харьцуулахад  2.0 -3.6 ц/га –аар бага, 8-р сард  1.4 -5.9 ц/га,  УАД ургацтай харьцуулахад Орхон суманд 1.3 ц/га –аар их, бусад сумдад 0.3-2.8 ц/га –аар бага байна. 
          Бэлчээрийн ургамлын хашаалсан талбайн ургац сар бүрийн 24 нд тодорхойлсноор 6 дугаар сард 1.8-4.0 ц/га буюу УАД  ургацтай харьцуулахад 2.4-3.7 ц/га бага, 7 дугаар сард 3.2-8.5 ц/га буюу УАД  ургацтай харьцуулахад 4.2-4.7 ц/га-аар бага, 8 дугаар сард  5.0-16.0 ц/га буюу УАД  ургацтай харьцуулахад  Дархан суманд 1.6 ц/га-аар их, Шарын гол суманд 5.0 ц/га-аар бага ургац  бүрдсэн.  
          Энэ жил сард агаарт 30 градусыг давж халсан өдөр 27-42, мөн хөрсний гадарга дээр 40 градусыг давж 69-77  өдөр, нийт нутгаар хөрсөн дээр 60.0-66.2 градус хүрч халсан нь ургамлын ургалт, ургац буурахад нөлөөлсөн.
Таримал ургамлын судалгаа: Хонгор сумын нутагт тариалсан  судалгааны буудайн 3 талбайд ажиглалт хийлээ. 5 дугаар 1-р арав хоногт таримал ургамлын тарилт хийгдэж, ажиглалтын хэсэгт Алтангадасын талбайд 5 дугаар сарын 9-нд, Цайдамын талбайд 5 дугаар сарын 13-нд, 6-р бригадын талбайд 5 дугаар сарын 14-нд “Дархан-144” сортын буудайн үр суулгасан. Алтангадасын талбайд 5 дугаар сарын 20-нд цухуйж , 31–нд 3 дахь навчлалтын үе шат жигдрэн, 6 дугаар сарын 4-нд бутлаж эхэлсэн.Уг талбайн буудай 6 дугаар сарын 20-нд голлолтын үе шат жигдэрч, 7 дугаар сарын 8-нд түрүүлэлтийн үе шат, 8 дугаар сарын 8-нд аарцан бололтын үе шат эхэлж, 8 дугаар сарын 24-нд  бүрэн бололтын үе шат эхэлж 28 нд жигдэрсэн.
Цайдамын талбайн буудай 5 дугаар сарын 24-нд цухуйж, 6 дугаар сарын 4-нд 3 дахь навчлалтын үе шат жигдэрч,  10-нд бутлаж эхэлсэн ба, 18-нд голлолтын үе шат жигдэрч, 7 дугаар сарын 10-нд түрүүлэлтийн үе шат, 8 дугаар сарын 10-нд аарцан бололтын үе шат эхэлж, 24-нд бүрэн бололтын үе шат эхэлж, 28-нд бүрэн бололтын үе шат жигдэрсэн.
6-р бригадын талбайд 5 дугаар сарын 24-нд цухуйлт  эхэлж, улмаар 3 дахь навчлалтын үе шат 6 дугаар сарын 10-нд жигдэрч,  14-нд бутлаж эхэлсэн, 24-нд голлолтын үе шат жигдэрч, 7 дугаар сарын 14-нд түрүүлэлтийн үе шат, 8 дугаар сарын 10-нд аарцан бололтын үе шат эхэлсэн,  24-нд бүрэн бололтын үе шат эхэлж,  28-нд бүрэн бололтын үе шат жигдэрсэн.
          5 дугаар сарын 1-р арав хоногийн дунд үеэс төмс, хүнсний ногооны тариалалт явагдаж, 6 дугаар сарын 2-р арав хоногийн эхээр дууссан. УГТХ-гийн туршлагын талбай,  мөн Хонгор сумын төвд тариалсан гала сортын төмсөн дээр тус тус үзэгдэл зүйн ажиглалтыг явууллаа. УГТХ-гийн Атарт тариалсан  төмс 6 дугаар сарын 4-нд цухуйж, 8-нд цухуйлтын үе шат нь жигдэрсэн.

Хонгорын төмсний цухуйлт 6 дугаар сарын 4-нд цухуйж 18-нд цухуйлтын үе шат  нь жигдэрсэн. Атарын гала  сортын төмсний баг цэцэг үүслийн үе шат мөн  сарын 24-нд эхэлж, 28-нд  жигдэрсэн. Цэцэглэлтийн үе шат нь 7 дугаар сарын 4-нд эхэлж , 10-нд жигдэрлээ.  

Харин Хонгорын төвд тариалсан гала сортын төмсний баг цэцэг үүсэл 6 дугаар сарын 2-р хоногийн эхээр эхэлж, сүүлчээр жигдэрсэн, цэцэглэлт нь 8 дугаар сарын 1-р арав хоногийн эхэн үеэр явагдсан. 

       Жимсний модны ургалтын байдал: Чацарганы цаг агаарын нөхцөл, үе шатны үзэгдэл зүйн  ажиглалтыг судлахаар Дархан сумын Батальонд 2011 онд 5 га талбайд тарьсан компаний талбайд ажиглалтын хэсэг сонгон 20 модон дээр судалгааг явуулав. Агаарын дундаж температур 50С-ыг тогтвортой дайрч дулаарсанаас хойш чацарганы модны нахианы хөөлт 4 дүгээр сарын сүүлчээр явагдаж, 6 дугаар сарын 14- нд цэцэглэлт нь эхэлсэн. Үр жимсний үүсэл буюу жимс суулт 6 дугаар сарын 24-нөөс 30-ны хооронд явагдаж, бүх мод бүрэн жимслэсэн. 7 дугаар сарын сүүлчээр жимсний бүрэн боловсролт эхэлж, 8 дугаар сарын 1-р 10 хоногийн сүүлчээр боловсорч гүйцэн, 2-р 10 хоногийн сүүлчээр  жимс хураалт эхэлсэн. Ургалтын байдал сайн.
Хортон шавжийн ажиглалт: Дархан-Уул аймгийн нийт сумдаар бэлчээрийн ургамлын хортон царцааны ажиглалтаар 5 дугаар сарын  дундуур царцааны авгалдай гарч, 7 дугаар сарын эхээр болон дунд үеэр бие гүйцсэн. Бэлчээрт зуны турш 1м2 талбайд 3-8 ш царцаа тоологдож байв. Төрөл зүйлийн хувьд Тоонолжит, Сибирийн, Барабений таршаа, Бараан далавчит зэрэг царцаа ажиглагдсан.  7 дугаар сарын 9 нд Дархан сумын Төмөр толгой, 7 дугаар сарын 15 нд Хонгор сумын Салхит хэсэг орчмоор царцааны хэт олшролт ажиглагдаж  тус бүр 16 цэгт хэмжилт тоололт хийхэд  бие гүйцсэн царцаа дунджаар  7-8 ш тоологдсон. Төрөл зүйлийн хувьд Сибирийн, Барабений таршаа, Бараан далавчит зэрэг царцаа ажиглагдсан.
Хөрсний чийгийн нөөц: Хөрсний ашигтай чийгийн нөөцийг 10 хоног тутам  тодорхойлоход 6 дугаар сарын 8-ны байдлаар 5 дугаар сарын 28-нд тодорхойлсон ашигтай чийгийн нөөцөөс  бүх талбайнуудад 0-20 см гүнд 1.2...6.7 мм-ээр, 0-50 см гүнд 1.5...5.8 мм-ээр тус тус бага, 0-100 см гүнд Төмс, 6-р бригадын талбайн чийг 4.5-10.3 мм-ээр бага, Цайдам, Алтангадасын  талбай 15.9...23.5 мм-ээр нэмэгдсэн.
6 дугаар сарын 18-ны байдлаар өмнөх арав хоногт тодорхойлсон ашигтай чийгийн нөөцөөс 0-20, 0-50, 0-100 см гүндүүдэд буудайн талбайд чийгийн нөөц багассан, төмсний талбайд чийгийн нөөц өөрчлөлтгүй.
Харин 6 дугаар сарын 28-ны байдлаар өмнөх арав хоногт тодорхойлсон  чийгийн нөөцөөс  20 см гүнд Цайдам, Төмсний талбайд өөрчлөлтгүй, бусад талбайд 2.8-3.2 мм-ээр бага, 50 см гүнд төмсний талбайд 2.8 мм-ээр их бусад талбайд 5.0...11.2 мм-ээр багасч, 0-100 см гүнд Алтангадас, Төмсний талбайд 1.1...6.4 мм-ээр их, бусад талбайд 1.1-27.9 мм-ээр багассан  байна.
7 дугаар сарын 08-ны байдлаар өмнөх 10 хоногийн ашигтай чийгийн нөөцтэй харьцуулахад Алтангадасын талбайн чийгийн нөөц бүх гүндээ нэмэгдэж бусад талбайн чийгийн нөөц бүх гүндээ багассан.
7 дугаар сарын 18-ны байдлаар өмнөх 10 хоногийн ашигтай чийгийн нөөцтэй харьцуулахад 20 см гүнд Алтангадас, Төмс, Цайдамын талбайн  чийгийн нөөц 0.3-19.0 мм-ээр их, 0-50 см, 0-100 см-ийн гүнд  Төмс, Цайдамын талбайн чийгийн нөөц нэмэгдсэн, 6-р бригадын буудайн  бүх гүндээ, Алтангадасын буудайн 0-50 см, 0-100 см-ийн гүндээ тус тус чийгийн нөөц багассан. Хөрсний ашигтай чийгийн нөөц 8 дугаар сарын 1-р арав хоног хүртэл өмнөх арав хоногийн чийгийн нөөцөөс   бүх гүндээ нийт талбайд   буурч, байсан хэдий ч 2-р арав хоногт бүх талбайд  чийгийн нөөц нэмэгдсэн.
Хөрсний чийгийн нөөцийг чийг багтаамжийн хязгаартай харьцуулахад:
Цайдамын талбайн буудай  6 дугаар сараас, 7 дугаар сарын 2-р арав хоног хүртэл 0-20 см, 0-50 см, 0-100 см-ийн гүнд чийгийн нөөц хангалтгүй, 7 дугаар сарын 18-нд 0-20 см-ийн гүнд хангалттай сайн, 0-50 см-ийн гүндээ дунд зэрэг, 28-нд 0-20 см гүндээ дунд зэрэг байсан.
Төмсний талбайн нөөц чийг 6 дугаар сараас 7 дугаар сарын 18-н хүртэл бүх гүндээ чийг хангалттай, 28-нд 0-20 см-ийн гүнд дунд зэрэг бусад гүнүүдэд хангалтгүй.  
Алтангадасын талбайн буудай  6 дугаар сард 0-20 см, 0-50 см, 0-100 см-ийн гүнд чийгийн нөөц дунд зэрэг, 7 дугаар сарын 8-нд бүх гүндээ чийгийн нөөц хангалттай , 7 дугаар сарын 18-нд 0-20 см-ийн гүнд хангалттай сайн, 0-50 см-ийн гүндээ дунд зэрэг, 28-наас, 8-р сарын 2-р арав хоног хүртэл бүх гүндээ  хангалтгүй байсан.
6-р бригадын буудайн талбайн  чийгийн нөөц 6 дугаар сард 0-20 см-ийн гүнд хангалттай  50, 100 см-ийн гүнүүдэд дунд зэрэг,  7 дугаар сарын 8-нд 0-20 см –ийн гүнд хангалттай бусад гүнүүдэдээ дунд зэрэг байсан.  
Нийт талбайн хөрсний чийг бүх гүндээ 5 дугаар сар, 7 дугаар  сарын 2-р арав хоног, 8-р сарын 2-р арав хоног хүртэл чийгийн нөөц  хангалттай 6 дугаар сарын эхний арав хоногоос хөрсний ашигтай чийгийн нөөц бүх талбайд багассан.

 

 

 

 

 

ТОЙМ БИЧСЭН:

ХААЦУ-ЫН ЕРӨНХИЙ ТЕХНОЛОГИЧ                   М.АРИУНБУЯН         

 

 

 

 

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2023 ОНЫ 03 ДУГААР САРЫН II-10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ МЭДЭЭ 2023-03-21 1970-01-01 9
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 2023 ОНЫ МАЛ ТӨЛЛӨХ ҮЕИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ЗӨВЛӨМЖ 2023-03-13 1970-01-01 21
2023 ОНЫ 03 ДУГААР САРЫН I-10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ МЭДЭЭ 2023-03-11 1970-01-01 18
2023 оны хөрс гэсэх хугацааны урьдчилсан мэдээ 2023-03-03 1970-01-01 18
2023 ОНЫ 02 ДУГААР САРЫН III-10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ МЭДЭЭ 2023-03-01 1970-01-01 20
2023 ОНЫ 02 ДУГААР САРЫН II-10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ МЭДЭЭ 2023-02-21 1970-01-01 23
2023 ОНЫ 02 ДУГААР САРЫН I-10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ МЭДЭЭ 2023-02-11 1970-01-01 22
2023 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН III-10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ МЭДЭЭ 2023-02-01 1970-01-01 19
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 2023 ОНЫ ӨВЛИЙН БЭЛЧЭЭРИЙН ЦАСАН БҮРХҮҮЛИЙН СУДАЛГАА 2023-01-31 1970-01-01 34
2023 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН II-10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ МЭДЭЭ 2023-01-23 1970-01-01 28
2023 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН I-10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ МЭДЭЭ 2023-01-11 1970-01-01 30
2022 ОНЫ 12 ДУГААР САРЫН III-10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ МЭДЭЭ 2023-01-02 1970-01-01 50
2022 ОНЫ 12 ДУГААР САРЫН II-10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ МЭДЭЭ 2022-12-21 1970-01-01 38
2022 ОНЫ 12 ДУГААР САРЫН I-10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ МЭДЭЭ 2022-12-12 1970-01-01 78
2022 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН III-10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ МЭДЭЭ 2022-12-01 1970-01-01 73
2022 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН II-10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ МЭДЭЭ 2022-11-21 1970-01-01 112
2022 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН I-10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ МЭДЭЭ 2022-11-11 1970-01-01 90
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ХОНГОР СУМЫН СУДАЛГААНЫ ТАЛБАЙН НАМРЫН ЯВУУЛ СУДАЛГААНЫ ХӨРСНИЙ ЧИЙГИЙН МЭДЭЭ 2022-11-02 1970-01-01 128
2022 ОНЫ 10 ДУГААР САРЫН III-10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ МЭДЭЭ 2022-11-01 1970-01-01 139
2022 ОНЫ 10 ДУГААР САРЫН II-10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ МЭДЭЭ 2022-10-21 1970-01-01 106
2022 ОНЫ 10 ДУГААР САРЫН I-10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ МЭДЭЭ 2022-10-11 1970-01-01 147
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 2022 ОНЫ ЗУНШЛАГЫН ТОЙМ 2022-10-05 1970-01-01 143
2022 ОНЫ ТАРИМАЛ УРГАМЛЫН УРГАЛТЫН ХУГАЦААНЫ ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2022-10-05 1970-01-01 142
2022 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН III-10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ МЭДЭЭ 2022-10-01 1970-01-01 130
2022 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН II-10 ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ 2022-09-21 1970-01-01 177
2022 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН I-10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ МЭДЭЭ 2022-09-11 1970-01-01 142
2022 ОНЫ 08 ДУГААР САРЫН III-10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ МЭДЭЭ 2022-09-01 1970-01-01 155
2022 ОНЫ 08 ДУГААР САРЫН II-10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ МЭДЭЭ 2022-08-21 1970-01-01 126
2022 ОНЫ 08 ДУГААР САРЫН I-10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ МЭДЭЭ 2022-08-11 1970-01-01 193
2022 ОНЫ 07 ДУГААР САРЫН III-10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ МЭДЭЭ 2022-08-01 1970-01-01 144
2022 ОНЫ 07 ДУГААР САРЫН II-10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ МЭДЭЭ 2022-07-21 1970-01-01 227
2022 ОНЫ 07 ДУГААР САРЫН I-10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ МЭДЭЭ 2022-07-11 1970-01-01 170
2022 ОНЫ ДАРХАН-УУЛ АЙМАГ ОРЧМЫН ТАРИАЛАЛТЫН ҮЕИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2022-07-02 1970-01-01 239
ДАРХАН-УУЛ АЙМАГ ОРЧМЫН 2022 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2022-07-02 1970-01-01 229
2022 ОНЫ 06 ДУГААР САРЫН III-10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ МЭДЭЭ 2022-07-01 1970-01-01 262
2022 ОНЫ 06 ДУГААР САРЫН II-10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ МЭДЭЭ 2022-06-21 1970-01-01 158
2022 ОНЫ 06 ДУГААР САРЫН I-10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ МЭДЭЭ 2022-06-13 1970-01-01 273
2022 ОНЫ 05 ДУГААР САРЫН III-10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ МЭДЭЭ 2022-06-01 1970-01-01 171
2022 ОНЫ 05 ДУГААР САРЫН II-10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ МЭДЭЭ 2022-05-23 1970-01-01 298
2022 ОНЫ 05 ДУГААР САРЫН I-10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ МЭДЭЭ 2022-05-11 1970-01-01 153
2022 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН III-10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ МЭДЭЭ 2022-05-01 1970-01-01 153
2022 ОНД ДАРХАН-УУЛ АЙМАГТ ХАВРЫН ТАРИАЛАЛТ ЯВУУЛАХ ҮЕИЙН ЦАГ АГААРЫН ЗӨВЛӨМЖ 2022-04-27 1970-01-01 154
2022 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН II-10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ МЭДЭЭ 2022-04-21 1970-01-01 325
2022 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН I-10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ МЭДЭЭ 2022-04-12 1970-01-01 160
2022 ОНЫ 03 ДУГААР САРЫН III-10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ МЭДЭЭ 2022-04-01 1970-01-01 333
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 2021-2022 ОНЫ МАЛ ӨВӨЛЖИЛТИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ МЭДЭЭ 2022-03-22 1970-01-01 472
2022 ОНЫ 03 ДУГААР САРЫН II-10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ МЭДЭЭ 2022-03-21 1970-01-01 264
2022 ОНЫ 03 ДУГААР САРЫН I-10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ МЭДЭЭ 2022-03-12 1970-01-01 551
2022 ОНЫ 02 ДУГААР САРЫН III-10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ МЭДЭЭ 2022-03-01 1970-01-01 391
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 2022 ОНЫ МАЛ ТӨЛЛӨХ ҮЕИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ЗӨВЛӨМЖ 2022-03-01 1970-01-01 642
2022 ОНЫ 02 ДУГААР САРЫН II-10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ МЭДЭЭ 2022-02-21 1970-01-01 508
2022 ОНЫ 2 ДУГААР САРЫН I-10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ МЭДЭЭ 2022-02-11 1970-01-01 735
2022 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН III-10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ МЭДЭЭ 2022-02-01 1970-01-01 986
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 2021 ОНЫ АГРО ЦАГ УУРЫН ЖИЛИЙН ТОЙМ 2022-02-01 1970-01-01 900
2022 ОНЫ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ӨВЛИЙН БЭЛЧЭЭРИЙН ЦАСАН БҮРХҮҮЛИЙН СУДАЛГАА 2022-01-31 1970-01-01 865
2022 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН II-10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ МЭДЭЭ 2022-01-21 1970-01-01 1729
2022 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН I-10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ МЭДЭЭ 2022-01-11 1970-01-01 1654
2021 ОНЫ 12 ДУГААР САРЫН III-10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ МЭДЭЭ 2022-01-01 1970-01-01 1309
2021 ОНЫ 12 ДУГААР САРЫН II-10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ МЭДЭЭ 2021-12-21 1970-01-01 1507
2021 ОНЫ 12 ДУГААР САРЫН I-10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ МЭДЭЭ 2021-12-13 1970-01-01 1313
2021 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН III-10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ МЭДЭЭ 2021-12-01 1970-01-01 1059
Хөдөө аж ахуйн цаг уурын 11 дүгээр сарын II-10 хоногийн тойм 2021-11-22 1970-01-01 1054
2021 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН I-10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ МЭДЭЭ 2021-11-11 1970-01-01 700
2021 ОНЫ 10 ДУГААР САРЫН III-10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ МЭДЭЭ 2021-11-02 1970-01-01 687
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ХОНГОР СУМЫН ТАРИАЛАНГИЙН ТАЛБАЙН НАМРЫН ХӨРСНИЙ ЧИЙГИЙН ЯВУУЛ СУДАЛГААНЫ МЭДЭЭ 2021-10-29 1970-01-01 1001
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ХОНГОР СУМЫН ТАРИАЛАНГИЙН ТАЛБАЙН НАМРЫН ХӨРСНИЙ ЧИЙГИЙН ЯВУУЛ СУДАЛГААНЫ ТОЙМ 2021-10-29 1970-01-01 1038
2021 ОНЫ 10 ДУГААР САРЫН II-10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ МЭДЭЭ 2021-10-21 1970-01-01 805
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 2021 ОНЫ ЗУНШЛАГЫН ТОЙМ 2021-10-13 1970-01-01 1019
2021 ОНЫ 10 ДУГААР САРЫН НЭГДҮГЭЭР АРАВ ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ МЭДЭЭ 2021-10-12 1970-01-01 699
2021 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН III-10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ МЭДЭЭ 2021-10-02 1970-01-01 1068
2021 ОНЫ ТАРИМАЛ УРГАМЛЫН УРГАЛТЫН ХУГАЦААНЫ ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-10-02 1970-01-01 1500
2021 ОНЫ УРГАЦ ХУРААХ ҮЕИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ЗӨВЛӨМЖ 2021-09-24 1970-01-01 831
2021 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН ХОЁРДУГАР АРАВ ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ МЭДЭЭ 2021-09-21 1970-01-01 729
2021 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН I-10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ МЭДЭЭ 2021-09-13 1970-01-01 1100
2021 ОНЫ 08 ДУГААР САРЫН III-10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ МЭДЭЭ 2021-09-01 1970-01-01 758
2021 ОНЫ 08 ДУГААР САРЫН II-10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ МЭДЭЭ 2021-08-21 1970-01-01 1337
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ХАДЛАН БЭЛТГЭХ ҮЕИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ЗӨВЛӨМЖ 2021-08-18 1970-01-01 1452
2021 ОНЫ 08 ДУГААР САРЫН I-10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ МЭДЭЭ 2021-08-11 1970-01-01 1075
2021 оны ХААЦУ-ын 07 дугаар сарын III-10 хоногийн тойм мэдээ 2021-08-01 1970-01-01 1389
2021 ОНЫ 07 ДУГААР САРЫН II-10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ МЭДЭЭ 2021-07-21 1970-01-01 1007
2021 ОНЫ 07 ДУГААР САРЫН I-10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ МЭДЭЭ 2021-07-11 1970-01-01 1503
ДАРХАН-УУЛ АЙМАГ ОРЧМЫН 2021 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2021-07-04 1970-01-01 1387
2021 ОНЫ 06 ДУГААР САРЫН III-10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ МЭДЭЭ 2021-07-01 1970-01-01 895
2021 ОНЫ 06 ДУГААР САРЫН II-10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ МЭДЭЭ 2021-06-21 1970-01-01 913
2021 ОНЫ 06 ДУГААР САРЫН I-10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ МЭДЭЭ 2021-06-11 1970-01-01 976
2021 ОНЫ 05 ДУГААР САРЫН ХОНОГИЙН III-10 ХААЦУ-ЫН ТОЙМ МЭДЭЭ 2021-06-02 1970-01-01 984
2021 ОНЫ 05 ДУГААР САРЫН II-10 ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ 2021-05-21 1970-01-01 927
2021 ОНЫ 05 ДУГААР САРЫН I-10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ МЭДЭЭ 2021-05-11 1970-01-01 915
2021 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН III -10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ МЭДЭЭ 2021-05-02 1970-01-01 1287
2021 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН II -10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ МЭДЭЭ 2021-04-21 1970-01-01 961
2021 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН I-10 ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ 2021-04-11 1970-01-01 1039
2021 ОНЫ 03 ДУГААР САРЫН III-10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ МЭДЭЭ 2021-04-07 1970-01-01 902
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ХОНГОР СУМЫН СУДАЛГААНЫ ТАЛБАЙН ХӨРСНИЙ УГТВАР ЧИЙГИЙН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ 2021-04-07 1970-01-01 933
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 2020-2021 ОНЫ МАЛ ӨВӨЛЖИЛТИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ МЭДЭЭ 2021-03-29 1970-01-01 1003
2021 ОНЫ 03 ДУГААР САРЫН II -10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ МЭДЭЭ 2021-03-21 1970-01-01 921
2021 ОНЫ 03 ДУГААР САРЫН I-10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ МЭДЭЭ 2021-03-15 1970-01-01 975
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 2021 ОНЫ МАЛ ТӨЛЛӨХ ҮЕИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ЗӨВЛӨМЖ 2021-03-05 1970-01-01 1385
2021 ОНЫ 02 ДУГААР САРЫН III -10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ МЭДЭЭ 2021-03-01 1970-01-01 919
2021 ОНЫ 02 ДУГААР САРЫН II -10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ МЭДЭЭ 2021-02-21 1970-01-01 932
2021 ОНЫ 02 ДУГААР САРЫН I -10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ МЭДЭЭ 2021-02-11 1970-01-01 1040
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 01 ДҮГЭЭР САРЫН III-10 ХОНОГИЙН ТОЙМ 2021-02-01 1970-01-01 1026
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ӨВЛИЙН БЭЛЧЭЭРИЙН ЦАСАН БҮРХҮҮЛИЙН СУДАЛГАА 2021-01-31 1970-01-01 1122
2021 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН II -10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ МЭДЭЭ 2021-01-22 1970-01-01 954
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 2020 ОНЫ АГРО ЦАГ УУРЫН ЖИЛИЙН ТОЙМ 2021-01-20 1970-01-01 1025
2021 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН НЭГДҮГЭЭР АРАВ ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ 2021-01-11 1970-01-01 1004
2020 ОНЫ 12 ДУГААР САРЫН ГУРАВДУГААР АРАВ ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ 2021-01-01 1970-01-01 965
2020 ОНЫ 12 ДУГААР САРЫН ХОЁРДУГААР АРАВ ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ 2020-12-28 1970-01-01 977
2020 ОНЫ 12 ДУГААР САРЫН НЭГДҮГЭЭР АРАВ ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ 2020-12-11 1970-01-01 933
2020 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН ГУРАВДУГААР АРАВ ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ 2020-12-01 1970-01-01 975
2020 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН ХОЁРДУГААР АРАВ ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ 2020-11-21 1970-01-01 1006
2020 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН НЭГДҮГЭЭР АРАВ ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ 2020-11-11 1970-01-01 974
2020 ОНЫ 10 ДУГААР САРЫН ГУРАВДУГААР АРАВ ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ 2020-11-01 1970-01-01 938
2020 ОНЫ 10 ДУГААР САРЫН ХОЁРДУГААР АРАВ ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ 2020-10-22 1970-01-01 997
2020 ОНЫ 10 ДУГААР САРЫН НЭГДҮГЭЭР АРАВ ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ 2020-10-12 1970-01-01 925
2020 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН ГУРАВДУГААР АРАВ ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ 2020-10-01 1970-01-01 915
2020 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН ХОЁРДУГААР АРАВ ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ 2020-09-21 1970-01-01 858
2020 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН НЭГДҮГЭЭР АРАВ ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ 2020-09-11 1970-01-01 959
2020 ОНЫ 08 ДУГААР САРЫН ГУРАВДУГААР АРАВ ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ 2020-09-01 1970-01-01 864
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫН МЭДЭЭ 2020-08-28 1970-01-01 1251
2020 ОНЫ 08 ДУГААР САРЫН ХОЁРДУГААР АРАВ ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ 2020-08-21 1970-01-01 1237
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ХАДЛАН ТЭЖЭЭЛ БЭЛТГЭХ ҮЕИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ЗӨВЛӨМЖ 2020-08-14 1970-01-01 901
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ХАДЛАН ТЭЖЭЭЛ БЭЛТГЭХ ҮЕИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ЗӨВЛӨМЖ 2020-08-14 1970-01-01 1027
2020 ОНЫ 08 ДУГААР САРЫН НЭГДҮГЭЭР АРАВ ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ 2020-08-11 1970-01-01 924
2020 ОНЫ 07 ДУГААР САРЫН ГУРАВДУГААР АРАВ ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ 2020-08-01 1970-01-01 1012
2020 ОНЫ 07 ДУГААР САРЫН ХОЁРДУГААР АРАВ ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ 2020-07-21 1970-01-01 915
2020 ОНЫ 07 ДУГААР САРЫН НЭГДҮГЭЭР АРАВ ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ 2020-07-11 1970-01-01 1298
2020 ОНЫ 06 ДУГААР САРЫН ГУРАВДУГААР АРАВ ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ 2020-07-01 1970-01-01 911
ДАРХАН-УУЛ АЙМАГ ОРЧМЫН 2020 ОНЫ ТАРИАЛАЛТЫН ҮЕИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-06-23 1970-01-01 1320
ДАРХАН-УУЛ АЙМАГ ОРЧМЫН 2020 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-06-23 1970-01-01 990
2020 ОНЫ 06 ДУГААР САРЫН ХОЁРДУГААР АРАВ ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ 2020-06-21 1970-01-01 932
2020 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН НЭГДҮГЭЭР АРАВ ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ 2020-06-11 1970-01-01 948
2020 ОНЫ ТАВДУГААР САРЫН ГУРАВДУГААР АРАВ ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ 2020-06-02 1970-01-01 1051
2020 ОНЫ ТАВДУГААР САРЫН ХОЁРДУГААР АРАВ ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ 2020-05-21 1970-01-01 955
2020 ОНЫ ТАВДУГААР САРЫН НЭГДҮГЭЭР АРАВ ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ 2020-05-11 1970-01-01 1060
2020 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ГУРАВДУГААР АРАВ ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ МЭДЭЭ 2020-05-01 1970-01-01 1056
2020 ОНД ДАРХАН-УУЛ АЙМАГТ ХАВРЫН ТАРИАЛАЛТ ЯВУУЛАХ ҮЕИЙН ЦАГ АГААРЫН ЗӨВЛӨМЖ 2020-05-01 1970-01-01 1308
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ХОНГОР СУМЫН СУДАЛГААНЫ ТАЛБАЙН ХӨРСНИЙ УГТВАР ЧИЙГИЙН МЭДЭЭ 2020-04-21 1970-01-01 1616
2020 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ХОЁРДУГААР АРАВ ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ 2020-04-21 1970-01-01 909
2020 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН НЭГДҮГЭЭР 10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ МЭДЭЭ 2020-04-11 1970-01-01 966
2020 ОНЫ 03 ДУГААР САРЫН ГУРАВДУГААР 10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ МЭДЭЭ 2020-04-01 1970-01-01 897
2020 ОНЫ 03 ДУГААР САРЫН ХОЁРДУГААР 10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ МЭДЭЭ 2020-03-21 1970-01-01 1063
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 2019-2020 ОНЫ МАЛ ӨВӨЛЖИЛТИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ МЭДЭЭ 2020-03-20 1970-01-01 1915
2020 ОНЫ 03 ДУГААР САРЫН НЭГДҮГЭЭР 10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ МЭДЭЭ 2020-03-12 1970-01-01 1411
2020 ОНЫ 02 ДУГААР САРЫН ГУРАВДУГААР 10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ МЭДЭЭ 2020-03-02 1970-01-01 975
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 2020 ОНЫ МАЛ ТӨЛЛӨХ ҮЕИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ЗӨВЛӨМЖ 2020-02-28 1970-01-01 1431
2020 ОНЫ 02 ДУГААР САРЫН ХОЁРДУГААР 10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ МЭДЭЭ 2020-02-21 1970-01-01 1446
2020 ОНЫ 02 ДУГААР САРЫН НЭГДҮГЭЭР 10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ МЭДЭЭ 2020-02-11 1970-01-01 1033
2020 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН ГУРАВДУГААР 10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ МЭДЭЭ 2020-02-01 1970-01-01 1672
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ӨВЛИЙН БЭЛЧЭЭРИЙН ЦАСАН БҮРХҮҮЛИЙН СУДАЛГАА 2020-01-31 1970-01-01 1507
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 2019 ОНЫ АГРО ЦАГ УУРЫН ЖИЛИЙН ТОЙМ 2020-01-27 1970-01-01 1567
2020 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН ХОЁРДУГААР 10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ МЭДЭЭ 2020-01-21 1970-01-01 1536
2020 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН НЭГДҮГЭЭР 10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ МЭДЭЭ 2020-01-11 1970-01-01 1635
2019 ОНЫ 12 ДУГААР САРЫН ГУРАВДУГААР 10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ МЭДЭЭ 2020-01-02 1970-01-01 1464
2019 ОНЫ 12 ДУГААР САРЫН ХОЁРДУГААР 10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ МЭДЭЭ 2019-12-21 1970-01-01 1415
2019 ОНЫ 12 ДУГААР САРЫН НЭГДҮГЭЭР 10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ МЭДЭЭ 2019-12-11 1970-01-01 997
2019 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН ГУРАВДУГААР 10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ МЭДЭЭ 2019-12-02 1970-01-01 1201
2019 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН ХОЁРДУГААР 10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ МЭДЭЭ 2019-11-22 1970-01-01 1237
2019 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН НЭГДҮГЭЭР 10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ МЭДЭЭ 2019-11-11 1970-01-01 1076
2019 ОНЫ 10 ДУГААР САРЫН ГУРАВДУГААР 10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ МЭДЭЭ 2019-11-01 1970-01-01 1667
2019 ОНЫ 10 ДУГААР САРЫН ХОЁРДУГААР 10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ МЭДЭЭ 2019-10-21 1970-01-01 1152
2019 ОНЫ 10 ДУГААР САРЫН НЭГДҮГЭЭР 10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ МЭДЭЭ 2019-10-11 1970-01-01 1509
ТАРИМАЛ УРГАМЛЫН УРГАЛТЫН ХУГАЦААНЫ ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-10-02 1970-01-01 1433
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 2019 ОНЫ ЗУНШЛАГЫН ТОЙМ 2019-10-01 1970-01-01 1669
2019 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН ГУРАВДУГААР 10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ МЭДЭЭ 2019-10-01 1970-01-01 1117
2019 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН ХОЁРДУГААР 10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ МЭДЭЭ 2019-09-21 1970-01-01 1199
2019 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН НЭГДҮГЭЭР 10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН АЖИГЛАЛТЫН ТОЙМ МЭДЭЭ 2019-09-11 1970-01-01 1746
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ХАДЛАН ТЭЖЭЭЛ БЭЛТГЭХ ҮЕИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ЗӨВЛӨМЖ 2019-09-10 1970-01-01 1929
2019 ОНЫ 08 ДУГААР САРЫН ГУРАВДУГААР 10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ МЭДЭЭ 2019-09-02 1970-01-01 1153
Улаан буудайн ургалтын байдалд хийсэн судалгаа 2019-08-30 1970-01-01 1627
2019 ОНЫ 08 ДУГААР САРЫН ХОЁРДУГААР 10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН АЖИГЛАЛТЫН ТОЙМ МЭДЭЭ 2019-08-23 1970-01-01 1606
2019 ОНЫ 08 ДУГААР САРЫН НЭГДҮГЭЭР 10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН АЖИГЛАЛТЫН ТОЙМ МЭДЭЭ 2019-08-11 1970-01-01 1583
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН НУТАГТ ТАРИАЛСАН БУУДАЙН УРГАЦЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ 2019-08-01 1970-01-01 1339
2019 ОНЫ 07 ДУГААР САРЫН ГУРАВДУГААР 10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ МЭДЭЭ 2019-08-01 1970-01-01 1318
2019 ОНЫ 07 ДУГААР САРЫН ХОЁРДУГААР 10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН АЖИГЛАЛТЫН ТОЙМ МЭДЭЭ 2019-07-22 1970-01-01 1514
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН НУТАГТ БУУДАЙН ААРЦАН БОЛОЛТ ЭХЛЭХ ХУГАЦААНЫ УРЬДЧИЛСАН МЭДЭЭ 2019-07-21 1970-01-01 1549
2019 ОНЫ 07 ДУГААР САРЫН НЭГДҮГЭЭР 10 ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ 2019-07-11 1970-01-01 1582
2019 ОНЫ 06 ДУГААР САРЫН ГУРАВДУГААР 10 ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ 2019-07-01 1970-01-01 1233
2019 ОНЫ 06 ДУГААР САРЫН ХОЁРДУГААР 10 ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ 2019-06-22 1970-01-01 1212
ДАРХАН-УУЛ АЙМАГ ОРЧМЫН 2019 ОНЫ ТАРИАЛАЛТЫН ҮЕИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-06-22 1970-01-01 1520
ДАРХАН-УУЛ АЙМАГ ОРЧМЫН 2019 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-06-21 1970-01-01 1252
2019 ОНЫ 6 ДУГААР САРЫН НЭГДҮГЭЭР 10 ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ 2019-06-11 1970-01-01 2431
2019 ОНЫ ТАВДУГААР САРЫН ГУРАВДУГААР АРАВ ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ 2019-06-01 1970-01-01 1364
2019 ОНЫ ТАВДУГААР САРЫН ХОЁРДУГААР АРАВ ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ 2019-05-22 1970-01-01 1138
2019 ОНЫ ТАВДУГААР САРЫН НЭГДҮГЭЭР АРАВ ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ 2019-05-11 1970-01-01 1628
2019 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ГУРАВДУГААР АРАВ ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ 2019-05-01 1970-01-01 2148
2019 ОНД ДАРХАН-УУЛ АЙМАГТ ХАВРЫН ТАРИАЛАЛТ ЯВУУЛАХ ҮЕИЙН ЦАГ АГААРЫН ЗӨВЛӨМЖ 2019-05-01 1970-01-01 2296
2019 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ХОЁРДУГААР АРАВ ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ 2019-04-22 1970-01-01 1253
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 2019 ОНЫ ХӨРСНИЙ УГТВАР ЧИЙГИЙН ЯВУУЛ СУДАЛГААНЫ МЭДЭЭ 2019-04-12 1970-01-01 1479
2019 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН НЭГДҮГЭЭР АРАВ ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ 2019-04-11 1970-01-01 1200
2019 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ГУРАВДУГААР АРАВ ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ 2019-04-01 1970-01-01 1200
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 2018-2019 ОНЫ МАЛ ӨВӨЛЖИЛТИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ МЭДЭЭ 2019-03-29 1970-01-01 1845
2019 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ХОЁРДУГААР АРАВ ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ 2019-03-21 1970-01-01 1664
2019 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН НЭГДҮГЭЭР АРАВ ХОНОГИЙН ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН ТОЙМ МЭДЭЭ 2019-03-11 1970-01-01 1442
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 2019 ОНЫ МАЛ ТӨЛЛӨХ ҮЕИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ЗӨВЛӨМЖ 2019-03-03 1970-01-01 1579
2019 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН ГУРАВДУГААР АРАВ ХОНОГИЙН ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН ТОЙМ МЭДЭЭ 2019-03-01 1970-01-01 1317
2019 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН ХОЁРДУГААР АРАВ ХОНОГИЙН ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН ТОЙМ МЭДЭЭ 2019-02-21 1970-01-01 1327
2019 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН НЭГДҮГЭЭР АРАВ ХОНОГИЙН ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН ТОЙМ МЭДЭЭ 2019-02-11 1970-01-01 1315
Цасан бүрхүүлийн хэмжилтийн дүн 2019-02-01 1970-01-01 1996
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН НУТГААР 2018 ОНД УРГАМЛЫН УРГАЛТЫН ХУГАЦААНЫ ЦАГ АГААРЫН ТОЙМ 2019-02-01 1970-01-01 1207
2019 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН ГУРАВДУГААР АРАВ ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ 2019-02-01 1970-01-01 1444
2019 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН ХОЁРДУГААР АРАВ ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ 2019-01-21 1970-01-01 1300
2019 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН НЭГДҮГЭЭР 10 ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ 2019-01-11 1970-01-01 1216
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 2018 ОНЫ 12 ДУГААР САРЫН УУР АМЬСГАЛЫН ТОЙМ 2019-01-04 1970-01-01 1548
2018 ОНЫ 12 ДУГААР САРЫН ГУРАВДУГААР 10 ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ 2019-01-02 1970-01-01 1214
2018 ОНЫ 12 ДУГААР САРЫН ХОЁРДУГААР10 ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ 2018-12-23 1970-01-01 1201
2018 ОНЫ 12 ДУГААР САРЫН НЭГДҮГЭЭР 10 ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ 2018-12-11 1970-01-01 1260
2018 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН ГУРАВДУГААР 10 ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ 2018-12-03 1970-01-01 1348
Зудын эрсдэлийн тухай тойм мэдээ (2018 оны 11 дүгээр сарын 20-ны байдлаар) 2018-11-27 1970-01-01 1234
2018 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН ХОЁРДУГААР 10 ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ 2018-11-21 1970-01-01 1274
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 2018 ОНЫ НАМРЫН НӨӨЦ ЧИЙГИЙН ТОЙМ МЭДЭЭ 2018-11-20 1970-01-01 2049
2018 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН НЭГДҮГЭЭР 10 ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ 2018-11-12 1970-01-01 1383
2018 ОНЫ 10 ДУГААР САРЫН ГУРАВДУГААР АРАВ ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ 2018-11-01 1970-01-01 1274
2018 ОНЫ 10 ДУГААР САРЫН ХОЁРДУГААР АРАВ ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ 2018-10-22 1970-01-01 1246
2018 ОНЫ 10 ДУГААР САРЫН НЭГДҮГЭЭР АРАВ ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ 2018-10-11 1970-01-01 1371
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 2018 ОНЫ ЗУНШЛАГЫН ТОЙМ 2018-10-05 1970-01-01 1410
2018 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН ГУРАВДУГААР 10 ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ 2018-10-01 1970-01-01 1434
ТАРИМАЛ УРГАМЛЫН УРГАЛТЫН ХУГАЦААНЫ ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2018-09-24 1970-01-01 1804
2018 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН ХОЁРДУГААР 10 ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ 2018-09-21 1970-01-01 1263
2018 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН НЭГДҮГЭЭР 10 ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ 2018-09-11 1970-01-01 1297
Буудайн ургалтын байдалд хийсэн судалгаа 2018-09-08 1970-01-01 2040
УУР АМЬСГАЛЫН 2018 ОНЫ 08 ДУГААР САРЫН ТОЙМ 2018-09-07 1970-01-01 1923
2018 ОНЫ 08 ДУГААР САРЫН ГУРАВДУГААР 10 ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ 2018-09-03 1970-01-01 1557
2018 ОНЫ 08 ДУГААР САРЫН ХОЁРДУГААР 10 ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ 2018-08-21 1970-01-01 1463
2018 ОНЫ 08 ДУГААР САРЫН НЭГДҮГЭЭР 10 ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ 2018-08-11 1970-01-01 1298
2018 ОНЫ 07 ДУГААР САРЫН ГУРАВДУГААР 10 ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ 2018-08-01 1970-01-01 1536
2018 ОНЫ 7 ДУГААР САРЫН ХОЁРДУГААР АРАВ ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ 2018-07-23 1970-01-01 1348
2018 ОНЫ 7 ДУГААР САРЫН НЭГДҮГЭЭР АРАВ ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ 2018-07-11 1970-01-01 1468
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 2018 ОНЫ 06 ДУГААР САРЫН УУР АМЬСГАЛЫН ТОЙМ 2018-07-05 1970-01-01 1488
2018 ОНЫ 6 ДУГААР САРЫН ГУРАВДУГААР АРАВ ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ 2018-07-02 1970-01-01 1813
ДАРХАН-УУЛ АЙМАГ ОРЧМЫН 2018 ОНЫ ТАРИАЛАЛТЫН ҮЕИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2018-06-22 1970-01-01 1398
2018 ОНЫ 6 ДУГААР САРЫН ХОЁРДУГААР 10 ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ 2018-06-21 1970-01-01 1677
ДАРХАН-УУЛ АЙМАГ ОРЧМЫН 2018 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2018-06-14 1970-01-01 1518
2018 ОНЫ 6 ДУГААР САРЫН НЭГДҮГЭЭР 10 ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ 2018-06-11 1970-01-01 1536
БЭЛЧЭЭРИЙН УРГАМЛЫН ЦЭЦЭГЛЭЛТИЙН ҮЕ ШАТ ЭХЛЭХ ХУГАЦААНЫ УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ 2018-06-09 1970-01-01 1363
2018 ОНЫ 5 ДУГААР САРЫН ГУРАВДУГААР 10 ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ 2018-06-04 1970-01-01 1411
2018 ОНЫ 5 ДУГААР САРЫН ХОЁРДУГААР 10 ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ 2018-05-21 1970-01-01 1548
ГАЗАР ТАРИАЛАН ЭРХЛЭГЧДЭД ЗОРИУЛСАН ЗӨВЛӨМЖ 2018-05-20 1970-01-01 1473
2018 ОНЫ 5 ДУГААР САРЫН НЭГДҮГЭЭР 10 ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ 2018-05-11 1970-01-01 1397
2018 ОНД ДАРХАН-УУЛ АЙМАГТ ХАВРЫН ТАРИАЛАЛТ ЯВУУЛАХ ҮЕИЙН ЦАГ АГААРЫН ЗӨВЛӨМЖ 2018-05-04 1970-01-01 1806
2018 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН ГУРАВДУГААР 10 ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ 2018-05-01 1970-01-01 1881
2018 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН ХОЁРДУГААР 10 ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ 2018-04-23 1970-01-01 1701
2018 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН I-10 ХОНОГИЙН ТОЙМ 2018-04-12 1970-01-01 1399
2018 ОНЫ 3 ДУГААР САРЫН III-10 ХОНОГИЙН ТОЙМ 2018-04-02 1970-01-01 1664
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 2017-2018 ОНЫ МАЛ ӨВӨЛЖИЛТИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ МЭДЭЭ 2018-03-23 1970-01-01 2364
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 2018 ОНЫ МАЛ ТӨЛЛӨХ ҮЕИЙН ЗӨВЛӨМЖ 2018-03-21 1970-01-01 1532
2018 ОНЫ 3 ДУГААР САРЫН II-10 ХОНОГИЙН ТОЙМ 2018-03-21 1970-01-01 1402
2018 ОНЫ 3 ДУГААР САРЫН I-10 ХОНОГИЙН ТОЙМ 2018-03-12 1970-01-01 1409
2018 ОНЫ 2 ДУГААР САРЫН III-10 ХОНОГИЙН ТОЙМ 2018-03-01 1970-01-01 1385
2018 ОНЫ 2 ДУГААР САРЫН II-10 ХОНОГИЙН ТОЙМ 2018-02-21 1970-01-01 1379
2018 ОНЫ 2 ДУГААР САРЫН I-10 ХОНОГИЙН ТОЙМ 2018-02-12 1970-01-01 1483
2018 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН III-10 ХОНОГИЙН ТОЙМ 2018-02-01 1970-01-01 1537
2018 оны өвлийн бэлчээрийн судалгаа 2018-01-29 1970-01-01 1663
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 2017 ОНЫ АГРО ЦАГ УУРЫН ТОЙМ 2018-01-22 1970-01-01 1951
2018 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН II-10 ХОНОГИЙН ТОЙМ 2018-01-21 1970-01-01 1432
2018 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН I-10 ХОНОГИЙН ТОЙМ 2018-01-11 1970-01-01 1677
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 2017 ОНЫ 12 ДУГААР САРЫН УУР АМЬСГАЛЫН ТОЙМ 2018-01-04 1970-01-01 1572
2017 ОНЫ 12 ДУГААР САРЫН III-10 ХОНОГИЙН ТОЙМ 2018-01-02 1970-01-01 1797
2017 ОНЫ 12 ДУГААР САРЫН II-10 ХОНОГИЙН ТОЙМ 2017-12-21 1970-01-01 1466
2017 ОНЫ 12 ДУГААР САРЫН I-10 ХОНОГИЙН ТОЙМ 2017-12-11 1970-01-01 1399
2017 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН III-10 ХОНОГИЙН ТОЙМ 2017-12-01 1970-01-01 1464
2017 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН II-10 ХОНОГИЙН ТОЙМ 2017-11-21 1970-01-01 1798
ЗУДЫН ЭРСДЭЛИЙН МЭДЭЭ 2017-11-20 1970-01-01 1684
2017 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН I-10 ХОНОГИЙН ТОЙМ 2017-11-13 1970-01-01 1598
2017 ОНЫ 10 ДУГААР САРЫН III-10 ХОНОГИЙН ТОЙМ 2017-11-01 1970-01-01 1643
2017 ОНЫ 10 ДУГААР САРЫН II-10 ХОНОГИЙН ТОЙМ 2017-10-23 1970-01-01 1609
2017 ОНЫ 10 ДУГААР САРЫН I-10 ХОНОГИЙН ТОЙМ 2017-10-11 1970-01-01 1575
2017 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН III-10 ХОНОГИЙН ТОЙМ 2017-10-02 1970-01-01 1487
ТАРИМАЛ УРГАМЛЫН УРГАЛТЫН ХУГАЦААНЫ ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2017-09-25 1970-01-01 2532
2017 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН II АРАВ ХОНОГИЙН ТОЙМ 2017-09-21 1970-01-01 1495
2017 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН I АРАВ ХОНОГИЙН ТОЙМ 2017-09-11 1970-01-01 1686
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 2017 ОНЫ 8 ДУГААР САРЫН УУР АМЬСГАЛЫН ТОЙМ 2017-09-05 1970-01-01 1703
2017 ОНЫ 08 ДУГААР САРЫН III-10 ХОНОГ ТОЙМ 2017-09-01 1970-01-01 1934
2017 ОНЫ 8 ДУГААР САРЫН II-10 ХОНОГИЙН ТОЙМ 2017-08-21 1970-01-01 1689
ХАДЛАН ТЭЖЭЭЛ БЭЛТГЭХ ҮЕИЙН ЗӨВЛӨМЖ 2017-08-18 1970-01-01 2130
2017 ОНЫ 8 ДУГААР САРЫН I-10 ХОНОГИЙН ТОЙМ 2017-08-11 1970-01-01 1631
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 2017 ОНЫ 7 ДУГААР САРЫН УУР АМЬСГАЛЫН ТОЙМ 2017-08-03 1970-01-01 1553
2017 ОНЫ 7 ДУГААР САРЫН ГУРАВДУГААР АРАВ ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ 2017-08-01 1970-01-01 1881
2017 ОНЫ 7 ДУГААР САРЫН II-10 ХОНОГИЙН ТОЙМ 2017-07-21 1970-01-01 1552
2017 ОНЫ 7 ДУГААР САРЫН I-10 ХОНОГИЙН ТОЙМ 2017-07-11 1970-01-01 1568
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 2017 ОНЫ 6 ДУГААР САРЫН УУР АМЬСГАЛЫН ТОЙМ 2017-07-04 1970-01-01 1580
2017 ОНЫ 6 ДУГААР САРЫН ГУРАВДУГААР АРАВ ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ 2017-07-03 1970-01-01 1960
2017 ОНЫ 6 ДУГААР САРЫН II-10 ХОНОГИЙН ТОЙМ 2017-06-21 1970-01-01 1487
ДАРХАН-УУЛ АЙМАГ ОРЧМЫН 2017 ОНЫ ТАРИАЛАЛТЫН ҮЕИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2017-06-13 1970-01-01 1692
2017 ОНЫ 6 ДУГААР САРЫН I-10 ХОНОГИЙН ТОЙМ 2017-06-12 1970-01-01 1599
ДАРХАН-УУЛ АЙМАГ ОРЧМЫН 2017 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2017-06-08 1970-01-01 1836
2017 ОНЫ 5 ДУГААР САРЫН III-10 ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ 2017-06-02 1970-01-01 1948
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 2017 ОНЫ 5 ДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ТОЙМ 2017-06-02 1970-01-01 1657
Газар тариалан эрхлэгчдэд зөвлөмж 2017-05-26 1970-01-01 1911
2017 ОНЫ 5 ДУГААР САРЫН II-10 ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ 2017-05-22 1970-01-01 1949
2017 ОНЫ 5 ДУГААР САРЫН I-10 ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ 2017-05-11 1970-01-01 1603
2017 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН ТОЙМ МЭДЭЭ 2017-05-11 1970-01-01 1657
2017 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН ГУРАВДУГААР 10 ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ 2017-05-01 1970-01-01 1954
2017 ОНЫ 04 -Р САРЫН 30-НЫ БЭЛЧЭЭРИЙН УРГАМЛЫН ХАШААЛСАН ТАЛБАЙН АЖИГЛАЛТЫН МЭДЭЭ 2017-04-30 1970-01-01 1801
2017 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 25-НЫ ХАШААЛААГҮЙ ТАЛБАЙН АЖИГЛАЛТЫН МЭДЭЭ 2017-04-27 1970-01-01 1986
2017 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 10-НЫ АЖИГЛАЛТЫН МЭДЭЭ 2017-04-24 1970-01-01 2087
2017 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 14-НИЙ ХАШААЛСАН ТАЛБАЙН АЖИГЛАЛТЫН МЭДЭЭ 2017-04-24 1970-01-01 1964
2017 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 19-НЫ ХАШААЛААГҮЙ ТАЛБАЙН АЖИГЛАЛТЫН МЭДЭЭ 2017-04-24 1970-01-01 2157
2017 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 20-НЫ ХАШААЛСАН ТАЛБАЙН АЖИГЛАЛТЫН МЭДЭЭ 2017-04-24 1970-01-01 2651
2017 ОНЫ 04 -Р САРЫН 24-НИЙ БЭЛЧЭЭРИЙН УРГАМЛЫН ХАШААЛСАН ТАЛБАЙН АЖИГЛАЛТЫН МЭДЭЭ 2017-04-24 1970-01-01 2019
2017 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН ХОЁРДУГААР АРАВ ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ 2017-04-21 1970-01-01 2091
2017 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН НЭГДҮГЭЭР 10 ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ 2017-04-11 1970-01-01 1695
2017 ОНЫ 03 ДУГААР САРЫН ГУРАВДУГААР 10 ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ 2017-04-03 1970-01-01 1533
2017 ОНЫ 3 ДУГААР САРЫН II-10 ХОНОГИЙН ТОЙМ 2017-03-28 1970-01-01 2169