Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 2017 ОНЫ 7 ДУГААР САРЫН УУР АМЬСГАЛЫН ТОЙМ
Шинэчлэгдсэн: 2021-02-27 13:16:39


Агаар ба хөрсний температур: Дархан-Уул аймгийн нийт нутгаар 7 дугаар сард агаарын температурын дундаж 20.7-24.5 градус дулаан буюу УАД-аас нийт нутгаар 0.5-2.1 градус дулаан байв.
Агаарын үнэмлэхүй их температур Дархан суманд 38.6 градус дулаан, үнэмлэхүй бага температур Шарын гол суманд 5.5 градус дулаан байв. Агаарт 30 градусаас дулаан өдөр Дархан 16, Орхон 14, Хонгор суманд 18 өдөр, Шарын гол суманд 12 өдөр ажиглагдсан.
Хүснэгт 1. Агаар хөрсний температур
Сумдын нэрс
|
Агаарын температур 0C
|
Хөрсний температур 0C
|
||||||
дундаж
|
Үнэмлэхүй их
|
Үнэмлэхүй бага
|
300C-аас дулаан өдөр
|
дундаж
|
Үнэмлэхүй их
|
Үнэмлэхүй бага
|
400C-аас дулаан өдөр
|
|
Дархан
|
22.1
|
38.6
|
10.4
|
16
|
30.7
|
66.2
|
9.9
|
29
|
Шарын гол
|
20.7
|
36.1
|
5.5
|
12
|
27.8
|
60.0
|
4.1
|
27
|
Орхон
|
21.7
|
37.5
|
8.5
|
14
|
27.7
|
61.0
|
8.0
|
25
|
Хонгор
|
24.5
|
38.5
|
8.4
|
18
|
28.9
|
65.1
|
6.2
|
26
|
Хөрсний температурын дундаж нийт нутгаар 27.7-30.7 градус дулаан буюу УАД-аас Дархан суманд 5.7 градус, Шарын гол, Орхон суманд 0.5-1.5 градусаар дулаан, Орхон суманд УАД-ийн орчим байв.
Хөрсний гадаргын үнэмлэхүй их температур Дархан суманд 66.2 градус дулаан, үнэмлэхүй бага температур Шарын гол суманд 4.1 градус дулаан байв. Хөрсөнд 40 градусаас дулаан өдөр Дарханд 29 өдөр, Шарын гол 27, Хонгор суманд 26 өдөр, Орхон суманд 25 өдөр тус тус ажиглагдсан байна.
Агаарын чийгшил: Агаарын харьцаат чийгийн дундаж 62-72% / Дархан-56%, Орхон-57%, Шарын гол- 55%, Хонгор-51% /, дутагдал чийг- Шарын гол, Орхон-13.5%, Хонгор- 16.6%, агаарын харьцангуй чийг 30%-иас бага өдрийн тоо /Орхон-4/ 13-28 өдөр ажиглагдсан.
Хур тунадас: Аймгийн нийт нутгаар 44.6-88.9 мм тунадас орж, Дархан, Шарын гол, Хонгор сумдад УАД-аас бага, Орхон суманд УАД-аас ахиу тунадас унасан байна.
Хүснэгт 2. Хур тунадас,мм
Сумдын нэрс |
Тунадас, мм |
||
нийлбэр |
УАД |
хазайц |
|
Дархан |
67.1 |
74.7 |
УАД-аас бага |
Шарын гол |
44.7 |
56.3 |
УАД-аас бага |
Орхон |
88.9 |
73.7 |
УАД-аас ахиу |
Хонгор |
44.6 |
68.0 |
УАД-аас бага |
Цаг агаарын үзэгдэл: Энэ сард нийт нутгаар давтагдалтай тоогоор аянга цахилгаан-31, аадар бороо-36, бороо-24, явган шороон шуурга-18, шүүдэр-25 тус тус ажиглагдсан байна.
Хүснэгт 3. Үзэгдэлтэй өдрийн тоо
Сумдын нэрс
|
Үзэгдлийн нэр
|
|||||
Аянга цахил-гаан
|
Аадар бороо
|
Бороо
|
Явган шороон шуурга
|
Шороон шуурга
|
Шүүдэр
|
|
Дархан
|
5
|
7
|
10
|
|||
Шарын гол
|
8
|
9
|
5
|
2
|
|
9
|
Орхон
|
12
|
14
|
3
|
5
|
|
5
|
Хонгор
|
6
|
6
|
6
|
2
|
|
2
|
Бэлчээрийн ургамлын судалгаа: 7 дугаар сарын 31 ний байдлаар аймгийн нийт нутгаар бэлчээрийн ургамлын ургалтын байдал сайн. Бэлчээрийн төлөөлөх ургамал үетэн, ширэг улалж, алаг өвсний төрлийн ургамлын үр боловсролтын үе шат жигдэрсэн. Агь шарилж бундуйжилтын үе шатанд, сонгинолог төрлийн ургамал цэцэглэлтийн үе шатандаа байна. Нийт ургамлын дундаж өндөр 7-17 см, хашаалсан талбайн ургамлын дундаж өндөр 13-25 см байна. Дархан сумын хашаалаагүйн талбайн ширэгний үзүүр царцаанд идэгдсэн бусад сумдын ургалтын байдал сайн байна.
Бэлчээрийн ургамлын ургац: Бэлчээрийн ургамлын ургац хашаалаагүй талбай Дархан суманд 1.4 ц/га, Хонгор суманд 1.2 ц/га, Орхон суманд 2.9 ц/га, Шарын гол суманд 2.1 ц/га бүрдээд байна. УАД ургацтай харьцуулахад 2.0 -3.6 ц/га –аар бага байна. Бэлчээрийн ургамлын хашаалсан талбайн ургац 3.2-8.5 ц/га буюу УАД ургацтай харьцуулахад 4.2-4.7 ц/га бага ургац бүрдээд байна.
Таримал ургамлын судалгаа: Хонгор суманд тариалсан судалгааны 6-р бригад, Цайдам, Алтангадасын талбайнуудын буудай сүүн бололтын үе шат жигдэрсэн. Буудайн дундаж өндөр 42-56 см, түрүүний урт 7-9 см, 1м2 талбай дахь бүтээгдэхүүнт иш 216-304 ш, үрийн тоо 22-34 ш тоологдсон. Атар, Хонгорын талбайд тарьсан төмсний цэцэглэлтийн төгсгөлийн үе шат жигдэрч дууссан. Төмсний дундаж өндөр 19-30 см, 10м2 талбай дахь өтгөн сийрэг 340-540 ш ургамал тоологдсон. Төмсний бүтээгдэхүүнт үзүүлэлтийг 24 бутанд тодорхойлоход Атарын талбайд 1 бутны булцууны дундаж тоо 11 ш, бутны булцууны дундаж жин 135.0 г, хэвийн хэмжээтэй булцуу 0.4 %, газрын дээрхи хэсгийн тооцоот жин 123.6 ц/га байлаа. Ургалтын байдал сайн байна.
Жимсний модны ургалтын байдал: Үхрийн нүд, чацарганы модны үр жимс боловсролт эхэлж байна. Ургалтын байдал сайн. Чацарганы моджилтын ургалтын байдал сайн. Мөчрийн урт 20 см, ерөнхий өндөр 2.1 м, титмийн өндөр 1.6 м, титмийн өргөн 2.2 м байна.
Хортон шавжийн ажиглалт: Дархан-Уул аймгийн нийт сумдаар бэлчээрийн ургамлын хортон царцааны ажиглалтаар 7 дугаар сарын эхээр болон дунд үеэр бие гүйцсэн. Бэлчээрт зуны турш 1м2 талбайд 3-8 ш царцаа тоологдож байв. Төрөл зүйлийн хувьд Тоонолжит, Сибирийн, Барабений таршаа, Бараан далавчит зэрэг царцаа ажиглагдсан.
7 дугаар сарын 9 нд Дархан сумын Төмөр толгой, 7 дугаар сарын 15 нд Хонгор сумын Салхит орчмоор царцааны хэт олшролт ажиглагдаж тус бүр 15 цэгт хэмжилт тоололт хийхэд бие гүйцсэн царцаа дунджаар 8 ш тоологдсон. Төрөл зүйлийн хувьд Сибирийн, Барабений таршаа, Бараан далавчит зэрэг царцаа ажиглагдсан.
Хөрсний чийгийн нөөц: Хөрсний ашигтай чийгийн нөөцийг 10 хоног тутам тодорхойлоход 7-р сарын 28 нд Хонгор сумын тариалангийн буудай, уринштай талбайгаас хөрсний 05-100 см гүнээс дээж авч тодорхойлов. Цайдамын талбайд ашигтай чийгийн нөөц 20 см-ийн гүнд 13.1 мм, 50 см-ийн гүнд 26.8 мм, 100 см-ийн гүнд 50.7 мм-ийн чийгтэй, 6-р бригадын талбайд 20 см гүнд 9.5 мм, 50 см-ийн гүнд 24.0 мм, 100 см-ийн гүнд 57.7 мм-ийн чийгтэй, Алтангадасын талбайд 20 см гүнд 7.3 мм, 50 см-ийн гүнд 19.1 мм, 100 см-ийн гүнд 57.3 мм-ийн чийгтэй байна. Атарын төмсний талбайд 20 см гүнд 15.7 мм, 50 см-ийн гүнд 33.5 мм, 100 см-ийн гүнд 87.6 мм-ийн чийгтэй байлаа. 7 дугаар сарын 18-нд тодорхойлсон ашигтай чийгий нөөцтэй харьцуулахад бүх талбай, бүх гүндээ чийг багассан байна. 20 см гүнд 1.9-16.5 мм-ээр, 50 см гүнд 9.3-29.9 мм-ээр, 100 см гүнд 5.7-51.3 мм-ээр тус тус чийгийн нөөц багасч өөрчлөгдсөн байна.
Хөдөө аж ахуйд үзүүлсэн нөлөө: 30 нд Дархан-Уул аймгийн нутгаар зурвас хүчтэй салхи салхилсан боловч бэлчээр болон таримал ургамалд нөлөөлөөгүй. 7 дугаар сард агаарт 30 градусыг давж халсан өдөр 14-18 өдөр, мөн хөрсний гадарга дээр 40 градусыг давж 14-27 өдөр, нийт нутгаар 60.0-66.2 градус хүрч халсан нь ургамлын ургалт, ургац буурахад нөлөөлж байна
Бүх сумдаар бог мал хээлтүүлэх ажил эхэлсэн, малын усан хангамж сайн. Малын тарга хүч сайн байна.
Газар тариаланд уринш боловсруулах, төмс манах, хор цацах ажлууд үргэлжлэн явагдаж
байна.
Засгийн газрын 286 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтын “ГАН, ЗУДЫН БАЙДАЛД ҮНЭЛГЭЭ ХИЙХ ЖУРАМ” –ын дагуу гангийн байдлыг үнэлэхэд 7 дугаар сарын 31 –ний байдлаар Дархан, Хонгор, Шарын гол сумдын нутгаар гандуу, Орхон суманд хэвийн зуншлагтай байна.
Товчилсон үгийн тайлбар
УАД-Уур амьсгалын дундаж
УУР АМЬСГАЛЫН ЕРӨНХИЙ ТЕХНОЛОГИЧ Ө.ЭНХТУЯА
ХААЦУ-Н ЕРӨНХИЙ ТЕХНИОЛОГИЧ М. АРИУНБУЯН