Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
ДАРХАН-УУЛ АЙМАГ ОРЧМЫН 2021 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
Шинэчлэгдсэн: 2024-10-30 10:49:22
Цаг агаарын нөхцөл: Дархан-Уул аймгийн нийт нутгаар 2021 оны 03 дугаар сарын агаарын температур -0.9...-2.9 градус хүйтэн, 04 дүгээр сард 2.9 - 4.8 градус, 05 дугаар сард 7.7 - 9.8 градусаар тус тус дулаан байлаа.
Хаврын улирлын агаарын температурын дунджийг ОЖД-тай харьцуулахад 03 дугаар сард 4-6 градусаар дулаан, 04 дүгээр сард Шарын гол суманд 1.4 градусаар сэрүүн, бусад нутгаар ОЖД-ийн орчим, 05 дугаар сард нийт нутгаар 2-5 градусаар сэрүүн байсан.
Зураг 1. Хаврын улирлын агаарын температурын явц
2021 онд агаарын температур 00С–ыг дайрч тогтвортой дулаарсан хугацаа нийт нутгаар 03 дугаар сарын 21–22 нд, 50С–ыг дайрч тогтвортой дулаарсан хугацаа Дархан, Хонгор, Орхон сумдын нутгаар 04 дүгээр сарын 17-19 нд, Шарын гол суманд 05 дугаар сарын 1 нд, 100С–ыг дайрч тогтвортой 05 дугаар сарын 15-16 наас дулаарсан байна.
Хүснэгт 1. Хаврын улирлын агаар, хөрсний температурын
үнэмлэхүй их, бага утгууд
Сумдын
нэрс
|
Агаарын температур,0С
|
Хөрсний температур,0С
|
|||||
Үнэм
лэхүй
их
|
Үнэм
лэхүй
бага
|
300С - аас дулаан өдрийн тоо
|
Үнэм
лэхүй
их
|
Үнэм
лэхүй
бага
|
400С-аас дулаан өдрийн тоо
|
||
04 сар
|
05 сар
|
||||||
Дархан
|
30.5
|
-25.8
|
1
|
55.1
|
-31.4
|
5
|
17
|
Хонгор
|
31.2
|
-27.9
|
1
|
54.2
|
-31.7
|
2
|
14
|
Орхон
|
29.2
|
-29.0
|
0
|
52.0
|
-31.8
|
-
|
7
|
Шарын гол
|
29.6
|
-24.8
|
0
|
45.0
|
-25.5
|
2
|
18
|
ОЖД-аар хаврын улирлын агаар, хөрсний үнэмлэхүй бага температур 03 дугаар сард ажиглагддаг. Энэ онд агаарын үнэмлэхүй бага температур -24.8....-29.0 градус хүйтэн, хөрсний гадаргын бага температур нийт сумдаар -25.5...-31.8 градус хүйтэн байсан.
ОЖД-тай харьцуулахад агаарын үнэмлэхүй бага температур Шарын гол суманд 1.9 градусаар сэрүүн, Дархан, Хонгор, Орхон сумдын нутгаар дунджийн орчим, хөрсний гадаргын үнэмлэхүй бага температур дунджаас Шарын гол суманд 3.2 градусаар дулаан, Орхон суманд дунджийн орчим, Хонгор, Дархан сумдын нутгаар 1.9....2.4 градусаар сэрүүхэн байв.
Аймгийн нийт нутгаар агаар, хөрсний үнэмлэхүй их температур 05 дугаар сард ажиглагдаж агаарт 29.2 - 31.2 градус дулаан, ОЖД-тай харьцуулахад Шарын гол суманд дунджийн орчим бусад нутгаар 1-5 градусаар сэрүүн байсан. Хөрсний гадаргын үнэмлэхүй их температур нь Орхон суманд 45.0 градус бусад нутгаар 52.0 - 55.1 градус дулаан байлаа. ОЖД-тай харьцуулахад Дархан, Хонгор сумдын нутгаар 1 - 2 градусаар дулаан, Шарын гол суманд дунджийн орчим, Орхон суманд дунджаас 10 градусаар сэрүүн байв. Нийт сумдын нутгаар агаарт 30 градусаас дээш дулаан өдөр Дархан, Хонгор сумдын нутгаар 1, бусад сумдын нутгаар ажиглагдаагүй. Хөрсний гадарга дээр 40 градусаас дулаан өдөр Орхон суманд 7, бусад нутгаар 14-18 өдөр, олон жилийн дунджаас Орхон, Шарын гол сумдад 4-7 өдрөөр цөөн, бусад нутгаар 3 өдрөөр олон ажиглагдсан. Агаарт болон хөрсний гадарга дээр хаврын эцсийн цочир хүйтрэл агаарт нийт нутгаар 05 дугаар сарын 14-31 нд, хөрсөн дээр Орхон суманд 05 дугаар сарын 31 нд бусад нутгаар 24 нд ажиглагдсан.
Хүснэгт 2. Хаврын эцсийн цочир хүйтрэл
ажиглагдсан хугацаа
№ |
Сумдын нэр
|
Цочир хүйтрэл ажиглагдсан өдөр
|
Агаарт
|
Хөрсөнд
|
|
Агаарт
|
Хөрсөнд
|
Температур0С
|
Температур0С
|
||
1.
|
Дархан
|
14/Y
|
24/Y
|
-1.9
|
-1.0
|
2.
|
Хонгор
|
24/Y
|
24/Y
|
-1.7
|
-3.1
|
3.
|
Орхон
|
31/Y
|
31/Y
|
-0.1
|
-1.5
|
3.
|
Шарын гол
|
24/Y
|
24/Y
|
-2.0
|
-2.7
|
Хаврын эцсийн цочир хүйтрэл агаарт -2.0 градус, хөрсөн дээр -2.7 градус хүрч цочир хүйтэрсэн нь Шарын гол суманд ажиглагдсан байна(Хүснэгт2).
Хур тунадас: 2021 оны хаврын улиралд 27-39 өдөр тунадас орж, Дархан суманд 81.7 мм, Хонгор суманд 70.1 мм, Шарын гол суманд 77.2 мм, Орхон суманд 67.3 мм тунадас унасан байна. Аймгийн нийт нутгаар хаврын саруудад олон жилийн дунджаас ахиу тунадас оржээ.
Зураг 2. Хаврын улиралд орсон хур тунадасны хэмжээ, мм
Салхи: Хаврын улиралд салхины хурдны дундаж 2.8-3.4 м/с, үнэмлэхүй их хурд 20-35 м/с, 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 03 дугаар сард нийт сумдаар 9-13, 04 дүгээр сард 14-23 , 05 дугаар сард 16-24 өдөр тус тус ажиглагдлаа. 05 дугаар сард Шарын гол сумын нутгаар 35 м/с хүрч нөөлөг салхи салхилсан УАА-д учирсан хохиролын мэдээ ирээгүй /Эх сурвалж ОБГ/.
Цасан бүрхүүл: 2021 оны өвлийн бэлчээрийн явуул судалгааны хэмжилтийн дүнгээр цасны дундаж зузаан Хонгор сумын Хар бэлчир, Орхон сумын Дардай нуур орчимын нутгаар 10-11см, бусад нутгаар 6-9 см, дундаж нягт 0.14-0.19 гр/см3 байсан. МУ-ын ЗГ-ын 286 дугаар тогтоолын зудыг үнэлэх шалгуураар үнэлэхэд аймгийн нутгаар өвөлжилт ХЭВИЙН байсан. Харин Хонгор сумын зүүн болон зүүн өмнөд хэсэг, Шарын гол сумын хойд хэсгээр бусад сумтай харьцуулахад цастай байсан. Цаг агаарын байдлаас шалтгаалсан мал аж ахуйд хүндрэл учруулаагүй, малын хорогдолгүй.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: Бэлчээрийн ихэнх ургамлын цухуйлтын үе шат 03 дугаар сарын 25-нд, Дархан, Хонгор сумдын талбайн ширэг улалж, зарим үетэн ургамал 04 дүгээр сарын эхээр цухуйсан. ОЖД хугацаатай харьцуулахад Хонгор суманд дунджийн орчим, бусад сумдын нутгаар 8-10 хоногоор эрт цухуйсан. Хашаалсан талбайд хэмжсэн бэлчээрийн ургамлын ургац 3-5 ц/га бүрдэж Дархан суманд олон жилийн дунджаас 2.2 ц/га-аар ахиу, Шарын гол суманд дунджийн орчим ургац бүрдсэн. Хашаалаагүй талбайд хэмжсэн бэлчээрийн ургамлын ургац 1-2 ц/га бүрдэж, ОЖД ургацтай харьцуулахад Хонгор суманд дунджийн орчим, бусад нутгаар 0.3-0.6 ц/га ахиу ургац бүрдсэн. Ургамлын дундаж өндөр хашаалсан талбайд алаг өвсний төрлийн ургамал 4 см, үетэн ургамал 12-20 см, улалж 8-9 см, хашаалаагүй талбайн ургамлын дундаж өндөр 7-8 см, ургамлын ургалтын байдал сайн. 04, 05 дугаар сарын сүүлчээр ахиу тунадасны нөлөөгөөр ургамлын ургалт эрс сайжирсан.
Онцлог: 03 дугаар сар нь олон жилийн дунджаас 4-6 градусаар дулаан, 05 дугаар сард нийт нутгаар 2-5 градусаар сэрүүн байж дулаан хангамж дутагдалтай байсан.
04, 05 дугаар сард ахиу тунадас орсны нөлөөгөөр бэлчээрийн ургамал ургах таатай нөхцөл бүрдсэн. 05 дугаар сард Шарын гол суманд салхины үнэмлэхүй их хурд 35 м/с хүрч шуурч нөөлөг салхи ажиглагдсан.
Хаврын сарууд салхи шуургатай, өдөр шөнийн температурын хэлбэлзэл ихтэй байсан хэдий ч мал хаваржилтын байдал хүндрээгүй, бэлчээрлэлт саатсан хоногийн тоо байхгүй. МАА-д ямааны ноолуур самнах, мал ногоолуулах, бог, бод мал төллөх ажил явагдсан.
Товчилсон үгийн тайлбар: ОЖД- олон жилийн дундаж
ТОЙМ БОЛОВСРУУЛСАН:
ХААЦУ-ЫН ЕРӨНХИЙ ТЕХНОЛОГИЧ М.АРИУНБУЯН