Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 2022 ОНЫ ЗУНШЛАГЫН ТОЙМ
Шинэчлэгдсэн: 2024-10-30 11:07:33
Зуны улирлын цаг агаарын нөхцөл:
Дархан-Уул аймгийн нутгаар 2022 оны зуны улирлын агаарын температурын дундаж 16.3-19.0 градус дулаан байлаа. Зуны улирлын агаарын температурын дунджийг ОЖД-тай харьцуулахад Дархан суманд 06 дугаар сард нийт нутгаар дунджийн орчим, 07-р сард Дархан суманд 1.3 градусаар дулаан бусад нутгаар 07-08 дугаар саруудад 1.3-2.3 градусаар тус тус сэрүүхэн байлаа.
Агаарын үнэмлэхүй их температур 07 дугаар сард нийт нутгаар Шарын гол сумын нутгаар 34.0 градус бусад нутгаар 38.1-38.2 градус хүрч халсан нь 38, 46 дах жилүүдийн 6 дах удаагийн халуун ажиглагдсан. 1999, 2002, 2007, 2015, 2017 онуудад 39.1-42.5 градус хүрч халж байсан. ОЖД-тай харьцуулахад нийт нутгаар 4-6 градусаар дулаан байсан.
Энэ зун агаарт 30 градусыг давж халсан өдөр 10-20 удаа тохиолдсон нь олон жилийн дунджаас Дархан суманд 2 өдрөөр олон бусад нутгаар 1-5 өдрөөр цөөн ажиглагдаж 07-08 дугаар сард Хонгор, Орхон, Шарын гол сумдын нутгаар сэрүүвтэр зун болж өнгөрлөө.
Аймгийн нийт нутгаар зуны улирлын хөрсний гадаргын температурын дундаж 22-26 градус дулаан буюу ОЖД-тай харьцуулахад Дархан суманд 06-08 дугаар саруудад дунджаас 2-5 градусаар дулаан, 06-р сард Орхон суманд дунджийн орчим, Шарын голд 3 градусаар сэрүүн, 07-08 дугаар саруудад нийт нутгаар 2-5 градусаар тус тус сэрүүн байсан.
Хөрсний гадаргын үнэмлэхүй их температур 07 дугаар сарын эхээр 59.8-68.7 градус хүрч халсан ба олон жилийн дундажтай харьцуулахад Дархан, Хонгор сумдын нутгаар 6.4-9.5 градусаар дулаан, Орхон, Шарын гол сумдын нутгаар дунджийн орчим байв.
Дархан суманд хөрсөн дээр 68.7 градус хүрч халсан нь 38 жилийн анхны тохиолдол ажиглагдсан.
Хөрсний гадарга дээр 40 градусыг давж Дархан суманд 73, бусад сумдад 52-58 өдөр халсан. ОЖД-аас Дархан суманд 18 өдрөөр олон, бусад нутгаар 5-8 хоногооор цөөн халсан байна.
Хур тунадас: Зуны улиралд 47-55 өдөр тунадастай байж нийт нутгаар 06 дугаар сард Шарын гол суманд 89.7 мм, бусад нутгаар 41.3-53.2 мм, 07 дугаар сард Орхон суманд 124.4 мм, Хонгор суманд 43.8 мм, Шарын гол, Дархан сумдын нутгаар 63.9-92.6 мм, 08 дугаар сард нийт нутгаар 59.6-96.2 мм тунадас унажээ.
Зураг 2. Зуны улиралд орсон хур тунадасны хэмжээ, мм
06-08 саруудад орсон нийт тунадасны хэмжээ Дархан суманд 205.4 мм, Хонгор суманд 155.4 мм, Орхон суманд 261.9, Шарын гол суманд 218.8 мм тунадас оржээ. 06-08 сард орсон тунадасны хэмжээг ОЖД хэмжээтэй харьцуулахад 06 дугаар сард Шарын голд 1.6 дахин, 07 дугаар сард Дархан, Орхон сумдын нутгаар 1.3-1.7 дахин их тунадас тус тус орсон, ОЖД-аас 06 дугаар сард Орхон суманд 1.3 дахин, 08 дугаар Дархан, Шарын гол сумдад 1.2-1.4 дахин бага тунадас, бусад нутгаар дунджийн орчим орсон байна. Хамгийн их тунадас 06 дугаар сарын 19 нд Шарын гол суманд аадар бороо орж 33.1 мм тунадас унажээ. Аймгийн нийт нутгаар зуны улиралд аадар бороо 32-40 удаа, бороо 29-37 удаа оржээ. Аадар бороо орох давтамж ихэс ч олон жилийн дунджаас Орхон суманд 27 өдрөөр бусад нутгаар 13-19 өдрөөр олон тохиолдсон. Бороотой өдрийн тоог хүснэгтээр гаргав / Хүснэгт 1/.
Салхи: Зуны улиралд салхины дундаж хурд секундэд 2.1-2.7 м/с, үнэмлэхүй их хурд секундэд 06 дугаар сарын 20 нд Шарын гол суманд 25 м/с, бусад нутгаар 15-23 м/с, 10 м/с-ээс дээш хурдтай салхитай өдрийн тоо 06 дугаар сард нийт сумдаар 14-17 өдөр, 07 дугаар сард 8-13 өдөр, 08 дугаар сард 8-15 өдөр тус тус ажиглагдлаа.
Зуншлагын байдал:
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: 05 дугаар сарын III-10 хоногт хур тунадас бага орж хуурайшилийн зэрэг 10000-100000 хүрч хөрсний чийг бага ургамал гандах төлөвтэй. 06 дугаар сарын сүүлч, 07 дугаар сарын эхэн үеэр нийт нутгаар халалт ажиглагдаж зарим ургамалд гэмтэл ажиглагдсан. 07 дугаар сард орсон тунадасны нөлөөгөөр хөрсний чийг нэмэгдэж бэлчээрийн ургамлын ургалт, газрын гарч нэмэгдэж зуншлагын байдал сайжирч га-ын ургац нэмэгдсэн.
Аймгийн нийт нутгаар бэлчээрийн ургамлын дундаж өндөр 06 дугаар сард 9-10 см, 07 дугаар сард 13-15 см, 08 дугаар сард 17-22 см, хамгийн их хэмжээндээ хүрсэн. Бэлчээрийн ургамлын өндрийг ОЖД өндөртэй харьцуулахад 06-07 дугаар сард Дархан, Шарын гол сумдын нутгаар 3-4 см-ээр нам, бусад нутгаар ОЖД-ийн орчим, 08 дугаар сард Шарын гол сумын нутгаар 7 см-ээр өндөр бусад нутгаар дунджийн орчим ургасан байна.
Бэлчээрийн ургамлын ургац 06 дугаар сард Дархан, Шарын гол сумдын нутгаар 5-8 ц/га, бусад нутгаар 2-3 ц/га ургац бүрдэж цаашид нэмэгдэж 08 дугаар сард мал бэлчээрлэж буй бэлчээрт 6-8 ц/га ургац бүрдэж олон жилийн дунджаас 08 дугаар сарын 25-ны байдлаар Хонгор суманд дунджийн орчим, бусад нутгаар 2-3 ц/га-аар ахиу ургац бүрдсэн. Харин мал бэлчээрлээгүй буюу хашаалсан талбайд 08 дугаар сард 21-32 ц/га бүрдэж, олон жилийн дунджаас Дархан суманд 6.4 ц/га, Шарын гол суманд 22 ц/га-аар ахиу ургац бүрдсэн.
Засгийн газрын 286 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтын “ГАН, ЗУДЫН БАЙДАЛД ҮНЭЛГЭЭ ХИЙХ ЖУРАМ” –ын дагуу гангийн байдлыг үнэлэхэд нийт нутгаар хэвийн зуншлагатай байлаа.
Цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедици 5 удаа хур тунадас нэмэгдүүлэх ажиллагаа явуулж Дархан бороо экспедиц 05 дугаар сарын 04, 08, 28, нд үүлэнд зориудаар нөлөөлж 05 дугаар сарын I, III-10 хоногт орох тунадасыг 4.8-7.4 мм-ээр, 06 дугаар сард 2 үүлэнд зориудаар нөлөөлж орох тунадасыг 1.7 мм-ээр нэмэгдүүлсэн.
2022-2023 оны Өвөл- Хаврын бэлчээрийн даацыг тодорхойлсон дүн
Монгол улсын Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2021-2022 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргав. Аймгийн нийт нутгаар 06 дугаар сараас 08 дугаар сарын 16 ны байдлаар нийт нутгаар зуншлагын байдал сайн. Нутгийн 80 орчим хувьд бэлчээрийн даац хүрэлцээтэй байхаар 20 гаруй хувьд хэтэрч гарсан. Дархан сум, Орхон сумын хойд хэсэг, Шарын гол сумын баруун хойд хэсгээр 1-3 дахин, Шарын гол сумын ихэнх хэсгээр даац олон дахин хэтэрсэн гарлаа.
Өвөл-хаврын бэлчээрийн даац хэтэрч гарсан сумдын нутагт өвс хадлан бэлтгэх, нэмэгдэл тэжээл нөөцлөх, отор нүүдэл хийх, малын тоог бууруулах зэргээр арга хэмжээг эртнээс авч хэрэгжүүлэх шаардлагатай.
Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл аймгийн нийт нутгийн:
-
20.0 % (бэлчээрийн нөөцтэй)
-
55.0 % (бэлчээр хүрэлцээтэй)
-
15.0 % (даац 1-3 дахин хэтэрсэн)
-
10.0 % (даац олон дахин хэтэрсэн) байна.
Хортон шавьж:
Дархан-Уул аймгийн нийт сумдаар бэлчээрийн ургамлын хортон царцааны авгалдай 05 дугаар сарын 2-р 10 хоногоос гарч, 07 дугаар сарын III-10 хоногт бие гүйцсэн. Төрөл зүйлийн хувьд тоонолжит, сибирийн, барабений таршаа, азийн судалт, нүүдлийн, цайвар судалт зэрэг царцаа зуны турш бэлчээрт 1м2 талбайд 2-5 ш царцаа тоологдож байв. Царцааны болон хөнөөлт хортон шавжийн хэт олшролт ажиглагдаагүй.
Хортон мэрэгчид:
Аймгийн нийт нутгаар мэрэгчдийн голомт бүхий газруудад судалгааг хийхэд 8-р сарын 15-ны байдлаар Хонгор суманд 13, бусад нутгаар 3-4 нүх тоологдож, 02 цагийн дараа онгойсон нүх Хонгор суманд 4, бусад нутгаар онгойсон нүх тоологдоогүй.
Аадар борооны нөлөөгөөр 06 дугаар сард тодорхойлсон хэмжилтээс Дархан сумын Мангирт орчмоор мэрэгчийн нүх усанд урсаж 30 гаруй нүхээр цөөрч, Хонгор сумын бэлчээрт 4 нүхээр нэмэгдсэн.
Мэрэгчдийн хор хөнөөлийг тооцох ажиглалтаар мэрэгчдийн нүх үлий бүхий газарт 4-9 ц/га, нүх үлийгүй бэлчээрт 6-11 ц/га ургацтай байв. 06 дугаар сараас 3-7 ц/га-аар ахиу ургац бүрдсэн. Бэлчээрийн төлөв байдал:
Дархан-Уул аймгийн нийт нутгаар бэлчээрийн төлөв байдлын мониторингийн судалгааг 08 дугаар сарын 10-15-ны өдрүүдэд нийт сумдын нутгийн бэлчээрийг төлөөлөх зогсоол цэгүүд дээр хийсэн. Бэлчээрийн төлөв байдлын судалгаагаар Хонгор сумын зүүн өмнө, Шарын гол сумын хойд хэсгээр 0.7-1.5 ц/га, Хонгор сумын бусад хэсгээр 7.7-8.4 ц/га, Орхон сумын хойд хэсгээр 4 ц/га, баруун өмнө хэсгээр 10-12 ц/га, Шарын гол сумын ихэнх нутгаар 4-6 ц/га ургац тодорхойлогдож ноднингийн мөн үетэй харьцуулахад ихэнх нутгаар 1-2 дахин бага ургац тодорхойлогдсон. Энэ жилийн хувьд нийт нутгаар хур тунадас хангалттай орж, зуншлага сайн байсан хэдийч 6 дугаар сарын сүүлч, 7 дугаар сарын ихээр ургамлын цэцэглэх үе шатанд их халалт/хөрсний гадаргад 68°С/ ажиглагдаж ургамалд таагүй нөлөө үзүүлэхээс гадна малын тоо хэт бөөгнөрөлтэй байсан зэрэг нь даац хэтэрч, нэгжийн ургац арви муутай гарахад нөлөөлсөн.
Зуны улирлын онцлог:
-
06-р сард агаарын температурын дундаж нийт нутгаар ОЖД-ийн орчим, 07 дугаар сард Дархан сумын нутгаар 1.3 градус дулаан, бусад нутгаар 07-08 дугаар саруудад 1-2 градусаар тус тус сэрүүхэн байлаа.
-
Агаарын үнэмлэхүй их температур 07 дугаар сарын эхээр Дархан, Хонгор сумдад 38.1-38.3 градус хүрч халсан нь 38, 46 дах жилүүдийн 6 дах удаагийн халуун ажиглагдсан.
-
Хөрсний гадаргын үнэмлэхүй их температур 07 дугаар сарын эхээр нийт нутгаар 59.8-68.7 градус хүрч халсан. Дархан суманд хөрсөн дээр 68.7 градус хүрсэн нь 38 жилийн анхны тохиолдол ажиглагдсан.
-
Зуны улирлын хамгийн их хур тунадас 06 дугаар сарын 19 нд Шарын гол суманд аадар бороо орж 33.1 мм тунадас унажээ. Аадар бороо 32-40 удаа орж олон жилийн дунджаас Орхон суманд 27 өдрөөр бусад нутгаар 13-19 өдрөөр олон тохиолдож давтамж ихэссэн.
-
Нийт нутгаар хур тунадас хангалттай орж, зуншлага сайн байсан хэдийч 6 дугаар сарын сүүлч, 7 дугаар сарын ихээр ургамлын цэцэглэх үе шатанд их халалт/хөрсний гадаргад 68°С/ ажиглагдаж ургамалд таагүй нөлөө үзүүлэхээс гадна малын тоо хэт бөөгнөрөлтэй байсан зэрэг нь даац хэтэрч, нэгжийн ургац арви муутай гарахад нөлөөлсөн.
-
Бэлчээрийн ургамлын дундаж өндөр 08 дугаар сард хамгийн их хэмжээнд хүрч нийт нутгаар 17-22 см хэмжигдсэн нь олон жилийн дунджаас Шарын гол суманд 7 см-ээр өндөр бусад нутгаар дунджийн орчим ургасан.
Товчилсон үгийн тайлбар: ОЖД- олон жилийн дундаж
ТОЙМ БОЛОВСРУУЛСАН:
ХААЦУ-ЫН ЕРӨНХИЙ ТЕХНОЛОГИЧ М. АРИУНБУЯН