Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН III-10 ХОНОГИЙН ТОЙМ
Шинэчлэгдсэн: 2021-03-01 14:41:41


2017 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН III-10 ХОНОГИЙН ТОЙМ
Цаг агаарын нөхцөл: Дархан-Уул аймгийн нийт нутгаар агаарын температур 4.5...5.8 градус дулаан, үнэмлэхүй их температур 19.8…21.0 градус, үнэмлэхүй бага температур -4.3...-7.1 градус, Уур амьсгалын дундажтай харьцуулахад агаарын дундаж температур нийт сумдаар -2.3...-3.8 градус буюу уур амьсгалын дунджаас хүйтэн байна.
Хөрсний дундаж температур 6.4...9.3 градус дулаан, хөрсний үнэмлэхүй их температур 29.0...38.8 градус, үнэмлэхүй бага температур -6.0...-7.0 градус хүйтэн байна. Хөрсний дундаж температурыг уур амьсгалын дундажтай харьцуулахад Дархан сум УАД-ийн орчим, бусад сумдад дунджаас -4.6...-5.1 градусаар хүйтэн байлаа. Хөрсний их температурыг уур амьсгалын дундажтай харьцуулахад Дархан сум дундажаас 2.3 градусаар дулаан бусад сумдад УАД-аас -4.4...-7.1 градусаар хүйтэн байна.
Хүснэгт 1. Агаар, хөрсний температур
Сумдын нэр
|
Агаарын температур oС
|
Хөрсний температур oС
|
||||
Дундаж
|
Үнэмлэхүй
их
|
Үнэмлэхүй
бага
|
Дундаж
|
Үнэмлэхүй
их
|
Үнэмлэхүй
бага
|
|
Дархан
|
5.8
|
20.8
|
-4.3
|
9.3
|
38.8
|
-6.0
|
Хонгор
|
5.1
|
19.8
|
-5.7
|
6.4
|
29.0
|
-6.8
|
Орхон
|
5.0
|
20.5
|
-5.4
|
6.7
|
32.2
|
-6.7
|
Шарын гол
|
4.5
|
21.0
|
-7.1
|
6.5
|
31.0
|
-7.0
|
Нийт нутгаар салхины их хурд 14-20 м/с, 10м/с-ээс дээш салхитай өдрийн давтагдал 3-7 удаа ажиглагдсан.
Аймгийн нийт нутгаар 4-6 өдөр хур тунадас орж Дархан суманд 27.5 мм, Хонгор суманд 41.0 мм, Орхон суманд 24.2 мм, Шарын гол суманд 26.7 мм тунадас орсон байна. Уур амьсгалын дундажтай харьцуулахад Дархан суманд 19.0 мм-ээр, Хонгор суманд 31.6 мм-ээр, Орхон суманд 17.5 мм-ээр, Шарын гол суманд 17.6 мм-ээр тус тус ахиу хур тунадас орлоо.
Бэлчээрийн ургамлын судалгаа: Бэлчээрийн хашаалаагүй талбайд:
Дархан суманд: Мангир- цэцэглэлтийн үе шат, ширэг улалж-хагдралтын үе шат эхлээгүй Ургамлын дундаж өндөр 10 см, ц/га 3.0 ургацтай.
Хонгор суманд: Агь–үр боловсролтын үе шат, гичгэнэ, ширэг –хагдралтын үе шат эхлээгүй. Ургамлын дундаж өндөр 7 см. 1.1 ц/га ургацтай.
Орхон суманд: Ерхөг- хагдралтын үе шат эхэлсэн , гичгэнэ, ширэг –хагдралтын үе шат эхлээгүй. Ургамлын дундаж өндөр 13 см. 0.9 ц/га ургацтай.
Шарын гол суманд: Гичгэнэ, ширэгний хагдралтын үе шат эхлээгүй, агь үр боловсролтын үе шат эхэлсэн. Ургамлын дундаж өндөр 6 см. 1.8 ц/га ургацтай.
Хашаалсан талбайн ургамлын үзэгдэл зүйн ажиглалтаар Дархан өртөөний хиаг- хагдралтын үе шат эхлээгүй, ширэг, ерхөг – хагдралтын үе шат, Мангир үр боловсролтын үе шат тус тус эхэлсэн.
Шаазгайт өртөөнд ширэг- хагдралтын үе шат эхлээгүй, агь үр боловсролтын үе шат жигдэрсэн. Ургамлын дундаж өндөр сумдын нутгаар улалж, алаг өвсний өндөр 10-15 см, үетэн ургамлын өндөр 22-28 см, ургац 8 -11 ц/га байлаа.
Хортон шавьжийн ажиглалт: Бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны үнэмлэхүй нягтшлыг 25-нд тодорхойлоход Орхон суманд царцаа ажиглагдаж бусад сумдад царцаа ажиглагдаагүй.
Жимсний модны ургалтын байдал: Таримал ургамлын үзэгдэл зүйн ажиглалтаар Чацаргана, үхрийн нүдний модны навч уналтын үе шат ажиглагдаагүй. Чацарганы моджилтын байдал сайн. Чацаргана хураах ажил дууссан.
Хөрсний чийг: 9-р сарын 28 нд Хонгор сумын тариалангийн гуурс, төмс, уринштай талбайгаас хөрсний 5-100 см гүнээс дээж авч тодорхойлов. Цайдамын талбайд ашигтай чийгийн нөөц 20 см-ийн гүнд 25.2 мм, 50 см-ийн гүнд 56.3 мм, 100 см-ийн гүнд 112.9 мм-ийн чийгтэй, 6-р бригадын талбайд 20 см гүнд 35.9 мм, 50 см-ийн гүнд 80.7 мм, 100 см-ийн гүнд 135,9 мм, Алтангадасын талбайд 20 см гүнд 32.7 мм, 50 см-ийн гүнд 80.6 мм, 100 см-ийн гүнд 165.9 мм-ийн чийгтэй байна. Атарын төмсний талбайд 20 см гүнд 37.8 мм, 50 см-ийн гүнд 76.4 мм, 100 см-ийн гүнд 121.0 мм, Хадлан бэлчээрийн талбайд 20 см гүнд 12.8 мм, 50 см-ийн гүнд 52.6 мм байлаа. 9 дүгээр сарын 18-нд тодорхойлсон ашигтай чийгийн нөөцтэй харьцуулахад бүх талбай, 0-20см гүнд 0.3-2.1 мм, 0-50 см гүнд 0.9-10.1 мм, 0-100 см 3.3-17.8 мм-ээр тус тус ахиу чийгтэй байна.
Хөдөө аж ахуйд үзүүлсэн нөлөө: Бүх сумдаар малын усан хангамж болон малын тарга хүч сайн. Хадлан тэжээл бэлтгэх ажил үргэлжилж байна, хур тунадас орж хадлан тэжээл бэлтгэх ажил 2 өдөр саатсан бусад хугацаанд ажил үргэлжлэн явагдаж, намаржилтын байдал сайн байна.
Газар тариаланд: Үр тариа болон төмс хүнсний ногоо хураах ажлууд үргэлжилж байна. Хур тунадас орж хураалтын ажил 2 өдөр саатсан бусад хугацаанд ажил үргэлжлэн явагдаж байна.
ТОЙМ БИЧСЭН: ХААЦУ –ЫН ТЕХНИКЧ Л.ГҮНЖИДМАА