Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 ОНЫ 08 ДУГААР САРЫН III-10 ХОНОГ ТОЙМ
Шинэчлэгдсэн: 2024-10-30 11:06:40
2017 ОНЫ 8 ДУГААР САРЫН III-10 ХОНОГИЙН ТОЙМ
Цаг агаарын нөхцөл: Дархан-Уул аймгийн нийт нутгаар агаарын температур 11.4...13.1 градус дулаан, үнэмлэхүй их температур 23.9…25.8 градус, үнэмлэхүй бага температур -0.7...1.8 градус, агаарт 30 градусаас давж халсан өдрийн тоо ажиглагдаагүй. Уур амьсгалын дундажтай харьцуулахад агаарын дундаж температур Дархан суманд 3.2 градус, Хонгор суманд 4.6 градус, Орхон суманд 4.2 градус, Шарын гол суманд 5.0 градус сэрүүн байлаа.
Хөрсний дундаж температур 15.2...19.3 градус дулаан, хөрсний үнэмлэхүй их температур 46.5...52.1 градус, үнэмлэхүй бага температур -1.0...0.4 градус, хөрсөн дээр 40 градусаас давж халсан өдрийн тоо 3-7 удаа ажиглагдав. Хөрсний их температурыг Уур амьсгалын дундажтай харьцуулахад Дархан суманд УАД-ын орчим, бусад сумдад 4.6...6.2 градус сэрүүн байлаа.
Хүснэгт 1. Агаар, хөрсний температур
Сумдын нэр
|
Агаарын температур oС
|
Хөрсний температур oС
|
||||
Дундаж
|
Үнэмлэхүй
их
|
Үнэмлэхүй
бага
|
Дундаж
|
Үнэмлэхүй
их
|
Үнэмлэхүй
бага
|
|
Дархан
|
13.1
|
25.8
|
1.8
|
19.3
|
52.1
|
0.4
|
Хонгор
|
12.6
|
25.0
|
1.7
|
15.6
|
48.4
|
0.4
|
Орхон
|
12.7
|
25.8
|
0.1
|
17.0
|
46.5
|
-0.2
|
Шарын гол
|
11.4
|
23.9
|
-0.7
|
15.2
|
47.4
|
-1.0
|
Нийт нутгаар салхины их хурд 12-16 м/с, 10м/с-ээс дээш салхитай өдрийн давтагдал 1-2 удаа ажиглагдсан.
Аймгийн нийт нутгаар 5-6 өдөр хур тунадас орсон. Үүнд: Дархан суманд 6.5 мм, Хонгор суманд 20.3 мм, Орхон суманд 7.5 мм, Шарын гол суманд 13.4 мм хур тунадас орсон байна. Уур амьсгалын дундажтай харьцуулахад Дархан суманд 11.6 мм, Хонгор суманд 3.6 мм, Орхон суманд 16.4 мм, Шарын гол суманд 11.0 мм-ээр бага хур тунадас орсон байна.
Бэлчээрийн ургамлын судалгаа: Бэлчээрийн төлөөлөх ургамал үетэн, ширэг улалж, алаг өвсийн төрлийн ургамлын үр боловсролтын үе шат жигдэрсэн. Сонгинлог болон агь төрлийн ургамлын цэцэглэлтийн үе шат жигдэрсэн. Нийт ургамлын дундаж өндөр 8-20 см, хашаалсан талбайн ургамлын дундаж өндөр 15-29 см, ургалтын байдал сайн байна. Ургац 5 -16 ц/га байна.
Бэлчээрийн хашаалаагүй талбайд:
Дархан суманд: Мангир- цэцэглэлтийн үе шат, ширэг улалж-хагдралтын үе шат эхлээгүй Ургамлын дундаж өндөр 17 см, 3.0 ц/га ургацтай.
Хонгор суманд: Агь - цэцэглэлтийн үе шат, гичгэнэ, ширэг –хагдралтын үе шат эхлээгүй. Ургамлын дундаж өндөр 8 см. 1.4 ц/га ургацтай.
Орхон суманд: Ерхөг, гичгэнэ, ширэг –хагдралтын үе шат эхлээгүй. Ургамлын дундаж өндөр 20 см. 5.9 ц/га ургацтай.
Шарын гол суманд: Гичгэнэ, ширэгний хагдралтын үе шат эхлээгүй, агь цэцэглэлтийн үе шат эхэлсэн. Ургамлын дундаж өндөр 8 см. 1.4 ц/га ургацтай.
Таримал ургамлын судалгаа: Хонгор суманд тариалсан судалгааны 6-р бригад, Цайдам, Алтангадасын талбайнуудын бүрэн бололтын үе шат жигдэрсэн. Төмсний иш навчны гулжийлтийн үе шат жигдэрсэн байна.
Хөрсний чийг: 8-р сарын 28 нд Хонгор сумын тариалангийн буудай, уринштай талбайгаас хөрсний 5-100 см гүнээс дээж авч тодорхойлов. Цайдамын талбайд ашигтай чийгийн нөөц 20 см-ийн гүнд 26.4 мм, 50 см-ийн гүнд 65.9 мм, 100 см-ийн гүнд 130.0 мм-ийн чийгтэй, 6-р бригадын талбайд 20 см гүнд 34.6 мм, 50 см-ийн гүнд 77.6 мм, 100 см-ийн гүнд 111.4 мм-ийн чийгтэй, Алтангадасын талбайд 20 см гүнд 31.6 мм, 50 см-ийн гүнд 84.7 мм, 100 см-ийн гүнд 160.5 мм-ийн чийгтэй байна. Атарын төмсний талбайд 20 см гүнд 35.1 мм, 50 см-ийн гүнд 76.9 мм, 100 см-ийн гүнд 129.4 мм байлаа.
8 дугаар сарын 18-нд тодорхойлсон ашигтай чийгийн нөөцтэй харьцуулахад бүх талбайн 0-20 см гүнд 3.1-11.6 мм, 0-50 см гүнд 13.7-36.1 мм, 0-100 см 16.8-82.5 мм-ээр ахиу чийгтэй байна.
Жимсний модны ургалтын байдал: Чацарганы модны үр жимс боловсролтын үе шат дууссан. Ургац 1 модноос 10 кг жимс хурааж авсан. Ургалт болон моджилтын байдал сайн байна.
Хортон шавьжийн ажиглалт: Дархан, Хонгор сумдад Азийн судалт, бараан далавчит, Сибирийн царцааны бие гүйцсэн 1м2 талбайд дунджаар 1-4 ш тоологдсон. Орхон, Шарын гол сумдад царцаа ажиглагдаагүй.
Мэрэгчдийн нягтшил, хор хөнөөл тооцох ажиглалт: 16-нд Дархан суманд, 13-нд Шарын гол суманд, Хонгор, Орхон сумдад 3-р 10 хоногт мэрэгчдийн нягтшил тодорхойлж, ургацын дээж авч, хор хөнөөлийг тооцсон. Хор хөнөөлийг тооцоход 2500м2 талбайд 5-20 нүх тоологдож, 2 цагийн дараа онгойсон нүх байхгүй. Мэрэгчдийн нүх үлий бүхий газарт Дархан, Шарын гол сумдад 9-11 ц/га, Хонгор, Орхон сумдад 1-5ц/га ургацтай ба мэрэгчдийн нүх үлий байхгүй газарт Дархан, Шарын гол сумдад 9-16 ц/га, Хонгор, Орхон сумдад 1-6 ц/га ургацтай байна.
Хөдөө аж ахуйд үзүүлсэн нөлөө: Энэ 10 хоногын эхээр мал аж ахуйд цаг агаарын байдал тохиромжгүй бороотой бусад хугацаанд тохиромжтой байсан. Нийт сумдад мал хээлтүүлэх ажил явагдаж, хадлан тэжээл бэлтгэх ажил үргэлжилж байна.Бүх сумдаар малын усан хангамж сайн. Малын тарга хүч сайн. Зуншлагын байдал сайн байна.
Газар тариаланд уринш боловсруулах, хадлан тэжээл бэлтгэх, улаан буудай ангилан хадах, төмс хүнсний ногоо түүвэрлэн хураах ажил үргэлжилж, буудайн шууд хураах ажил эхэлсэн байна. Дээрх ажилд цаг агаарын байдал 1-2 хоног бороотой тохиромжгүй боловч ажил саатаагүй.
ТОЙМ БИЧСЭН: ЭХХ-ИЙН ЕРӨНХИЙ ИНЖЕНЕР Р.БАТЧУЛУУН