Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 ОНЫ 07 ДУГААР САРЫН ГУРАВДУГААР 10 ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ
Шинэчлэгдсэн: 2021-03-01 13:45:00

2018 ОНЫ 07 ДУГААР САРЫН ГУРАВДУГААР
10 ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ
Цаг агаарын нөхцөл: Аймгийн нийт нутгаар агаарын дундаж температур 18.7...20.7 градус дулаан байв. Агаарын үнэмлэхүй бага 7.6...9.7 градус дулаан, үнэмлэхүй их температур 35.5...35.7 градус дулаан байлаа. Агаарт 30 градусаас давж халсан өдрийн тоо нийт нутгаар 1-4 өдөр ажиглагдсан. Агаарын дундаж температурыг УАД -тай харьцуулахад Шарын гол суманд УАД-аас 2.1 градусаар сэрүүн, бусад сумдын нутгаар дунджийн орчим байлаа.
Хүснэгт 1. Агаарын температур
Хөрсний гадаргын үнэмлэхүй бага температур 5.5...9.2 градус дулаан, үнэмлэхүй их температур 55.7...58.4 градус дулаан, хөрсөн дээр 40 градусаас давж халсан өдрийн тоо 6-10 өдөр ажиглагдсан.
Хүснэгт 2. Хөрсний гадаргын температур
Салхи:
Салхины хамгийн их хурд Дарханд 15 м/с, Хонгор суманд 18 м/с, Орхон суманд 12 м/с, Шарын гол суманд 16 м/с хүрч, 10 м/с-ээс дээш салхитай өдөр 2-6 удаа ажиглагдсан байна.
Хур тунадас:
Аймгийн нийт нутгаар 3-4 өдөр бороо орж Дархан суманд 25.9 мм, Хонгор суманд 9.3 мм, Орхон суманд 3.4 мм, Шарын гол суманд 9.8 мм хур тунадас орсон байна. УАД-тай харьцуулахад Дархан суманд дунджаас ахиу бусад сумдад уур амьсгалын дунджаас бага тунадас орсон байна.
Бэлчээрийн ургамлын судалгаа: Нийт сумдын нутгаар үетэн ургамалд үр боловсролтын үе шат, зарим алаг өвс бундуйжилт, цэцэглэлтийн үе шат жигдэрсэн, улалжийн төрлийн ургамалд шинэ үе шат явагдаагүй. Нийт ургамлын дундаж өндөр 10-16 см. Бэлчээрийн ургамлын ургац Дархан, Шарын гол сумдын бэлчээрт 5.2 ц/га, Хонгор, Орхон сумдын бэлчээрт 1.6-2.9 ц/га ургац бүрдсэн. ОЖД ургацтай харьцуулахад Дархан, Шарын гол сумдад 0.3-0.9 ц/га-аар ахиу, Шарын гол, Орхон сумдад 2-3 ц/га-аа бага ургацтай байна. Бэлчээрийн ургамлын ургалтын байдал нийт сумдын нутгаар сайн хур тунадас орж гэмтсэн ургамал сэргэсэн. Бэлчээрийн ургамлын хашаалсан талбайн үетэн ургамлын ургамлын дундаж өндөр Дархан, Шарын гол сумдад 23-28 см, алаг өвсний өндөр 14-25 см, ширэг улалжийн төрлийн ургамлын өндөр 11-16 см. Бэлчээрийн ургамлын ургац дунджаар 10.2-10.9 ц/га байлаа, ОЖД ургацтай харьцуулахад Дархан өртөө 1.8 ц/га-аар бага, Шаазгайт өртөө 2.3 ц/га-аар ахиу ургац бүрэлдсэн байна.
Жимсний модны ургалтын байдал: Чацарганы модны жимс боловсролтын үе шат жигдэрсэн, үхрийн нүдний болц гүйцэж хураалт эхэлсэн 20 бутнаас 15 кг жимс хураасан. Жимс модны ургалтын байдал онц. Чацарганы зулзган мөчрийн урт 24 см байна.
Таримал ургамлын судалгаа: Хонгор сумын судалгааны улаан буудай тариалсан нийт талбайд сүүн бололтын үе шат эхэлж, Алтангадасын буудайн сүүн бололтын үе шат жигдэрсэн байна. Буудайн дундаж өндөр 56-81 см, түрүүний урт 8-1см, буудайн ургалтын байдал Цайдамын талбайн буудай сайн бусад талбайн буудайн ургалт онц байна.
Алтангадасын буудайн талбайд тодорхойлсон бүтээгдэхүүнт үзүүлэлтээр 1м2 талбайд дунджаар нийт иш 272 ш, түрүүтэй иш 240 ш, хөгжсөн түрүүнцэрийн тоо 16 ш, хөгжөөгүй түрүүнцэр 1 ш, үрийн тоо 36 ш тоологдсон байна. Атарын талбайн төмсний цэцэглэлтийн үе шат жигдэрч, Хонгорын талбайн төмсний цэцэглэлтийн төгсгөлийн үе шат эхэлсэн. Төмсний ургамлын дундаж өндөр 23-29 см.
Бэлчээрийн царцааны нягтшилын ажиглалт: Царцааны үнэмлэхүй нягтшилыг тодорхойлоход бүх сумдад Сибирийн, тоонолжит, барбины таршаа царцааны бие гүйцсэн болон авгалдай 1м2 талбайд дунджаар 2-4 ширхэг тоологдсон. Царцааны хэт олшролт ажиглагдаагүй.
Хөрсний ууршилтын ажиглалт: Цайдамын талбайд ГГ-550 хөрсний ууршуурыг ургамалтай, ургамалгүй хөрсөнд ажиглалт хийсэн. Энэ арав хоногт ургамалтай, ургамалгүй хөрснөөс 3 мм ууршилт явагдсан.
Газар доорхи усны горимын ажиглалт: Гүний усны түвшин III арав хоногийн байдлаар ялимгүй нэмэгдсэн байна.
Хөрсний чийг: 7 дугаар сарын 28-нд Хонгор сумын судалгааны таримал ургамлын талбайд хөрсний чийг тодорхойлов. Хөрсний 0-100 см-ийн гүний ашигтай чийгийн нөөцийг талбай тус бүрээр үзүүлэв.

Зураг 2. Хөрсний 0-20 см гүний ашигтай чийгийн нөөц, мм
Зураг 3. Хөрсний 0-50 см гүний ашигтай чийгийн нөөц, мм
Зураг 4. Хөрсний 0-100 см гүний ашигтай чийгийн нөөц, мм
Ашигтай чийгийн нөөц өмнөх 10 хоногоос 0-20 см –ийн гүнд Алтангадсын талбайд 3.8 мм-ээр нэмэгдэж бусад талбайд 2-8 мм-ээр багассан,
0-50 см гүнд төмсний талбайд 6.9 мм-ээр бага бусад талбайд 1.3-7.6 мм-ээр нэмэгдсэн, 0-100 см гүнд 6-р бригадын талбай 1.4 мм-ээр багасч бусад талбайд 1.4-24.7 мм-ээр нэмэгдсэн байна.
Мал аж ахуйд: Бүх сумдын нутгаар мал хээлтүүлэх ажил үргэлжилэн явагдаж байна. Бүх төрлийн малын тарга хүч, малын усан хангамж сайн, худгийн болон голын усаар ундаалж байна. Хур тунадас орж газрын гарц, зуншлагын байдал сайжирсан.

ТОЙМ БИЧСЭН: ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН
ЕРӨНХИЙ ТЕХНОЛОГИЧ М. АРИУНБУЯН
ЕРӨНХИЙ ТЕХНОЛОГИЧ М. АРИУНБУЯН