Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 ОНЫ 07 ДУГААР САРЫН ХОЁРДУГААР 10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН АЖИГЛАЛТЫН ТОЙМ МЭДЭЭ




Зураг 1. Сумдын салхины үнэмлэхүй их хурд м/с
Шарын гол суманд салхины үнэмлэхүй их хурд секундэд 29 м/с хүрч хүчтэй салхилсан учирсан хохиролын мэдээ ирээгүй байна.
Хур тунадас: Энэ арав хоногт Шарын гол суманд 28.1мм, Дархан суманд 25.6 мм, Хонгор суманд 2.4 мм, Орхон суманд 10.9 мм хур тунадас орсон байна.
Зураг 2. Сумдад орсон хур тунадасны хэмжээ, мм
Бэлчээрийн ургамлын судалгаа: Нийт сумдын нутгаар үетэн, алаг өвс, улалжийн төрлийн ургамлуудын үр боловсролтын төгсгөлийн үе шат явагдаж байна. Нийт ургамлын дундаж өндөр 9-11 см, өмнөх 10 хоногоос өөрчлөлтгүй. Бэлчээрийн ургамлын ургалт болон зуншлага дунд зэрэг. Халалтын улмаас бэлчээрийн ургамал гандаж гэмтэл ажиглагдсан. Хортон шавьжаас шалтгаалсан гэмтэл ажиглагдаагүй.
Хортон шавьжийн ажиглалт: Бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны байнгын ажиглалтаар сумдын бэлчээрт 1м2 талбайд дунджаар 3-5 ш царцааны авгалдай тоологдож, төрөл зүйлийн хувьд Азийн судалт, Тоонолжит, Сибирийн, Барабаны таршаа зэрэг царцааны авгалдай ажиглагдсан. Таримал ургамлын Цайдамын буудай, Орхон сумын лууван, Хонгор сумын төмсний талбайд хортон шавьж ажиглагдаагүй.
Таримал ургамлын судалгаа: Хонгор сумын судалгааны улаан буудай тариалсан нийт талбайд түрүүлэлтийн үе шат жигдэрсэн. Алтангадасын буудайн түрүүлэлт болон цэцэглэлтийн үе шат жигдэрсэн.. Буудайн дундаж өндөр 51-61 см, буудайн дундаж өндрийг олон жилийн дундаж өндөртэй харьцуулахад 6-р бригадын буудай дунджийн орчим, бусад талбайд 2-6 см-ээр өндөр ургасан байна. Бүх талбайн буудайн ургалт сайн. Буудайн бүтээгдхүүнт үзүүлэлтийг тодорхойлоход хөгжсөн түрүүнцэр 14 ш тоологдсон. Өтгөн сийрэг 1м2 талбайд дунджаар түрүүтэй иш 250-290 ш тоологдсон. Төмсний дундаж өндөр 16-18 см, ургалтын байдал сайн.
Газар доорхи усны горимын ажиглалт: Гүний усны түвшин өмнөх 10 хоногоос 07 см-ээр багассан. Усны температур 650С-6.80С байна.
Хөрсний ууршилтын ажиглалт: Цайдамын буудайн талбайд ГГ-550 хөрсний ууршилтыг ургамалтай ба ургамлгүй хөрсөнд байрлуулан ажиглалт хийж байна. Энэ 10 хоногт ургамалтай ба ургамалгүй хөрснөөс өмнөх 10 хоногт 15.3 мм энэ 10 хоногт 39.3 мм ууршилт явагдсан байна.
Хөрсний чийг: 07 дугаар сарын 18-нд Хонгор сумын судалгааны таримал ургамлын талбайд хөрсний чийг тодорхойлов. Хөрсний 0-100 см-ийн гүний ашигтай чийгийн нөөцийг талбай тус бүрээр үзүүлэв.
Зураг 3. Хөрсний 0-20 см гүний ашигтай чийгийн нөөц, мм
Зураг 4. Хөрсний 0-50 см гүний ашигтай чийгийн нөөц, мм
Зураг 5. Хөрсний 0-100 см гүний ашигтай чийгийн нөөц, мм
ТОЙМ БИЧСЭН: АГРО ЦАГ УУРЫН ТЕХНИКЧ Г.ОТГОНБАЯР