Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 ОНЫ 08 ДУГААР САРЫН ГУРАВДУГААР 10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ МЭДЭЭ
Шинэчлэгдсэн: 2023-03-19 05:34:43


Цаг агаарын нөхцөл: Аймгийн нийт нутгаар агаарын температурын дундаж 15.1...17.5 градус дулаан, УАД -тай харьцуулахад Дархан суманд 1.2 градус дулаан, Хонгор, Орхон суманд УАД-ын орчим, Шарын гол суманд 1.3 градусаар сэрүүн байлаа. Агаарын үнэмлэхүй бага температур 4.7...8.9 градус, үнэмлэхүй их температур 27.8...29.7 градус дулаан байлаа.

Зураг 1. Сумдын агаарын температурын дундаж
Агаарт 30 градусаас давж халсан өдөр ажиглагдаагүй. Хөрсний гадаргын температурын дундаж нийт сумдын нутгаар 20.0...24.7 градус дулаан, УАД-тай харьцуулахад Дархан суманд 5.1 градусаар дулаан, бусад сумдаар УАД-ын орчим байв.
Зураг 2. Сумдын хөрсний температурын дундаж
Хөрсний үнэмлэхүй бага температур 4.1...8.8 градус, үнэмлэхүй их температур 50.1...59.1 градус дулаан байлаа. Хөрсөнд 40 градусаас давж халсан өдрийн тоо нийт нутгаар 6-11 өдөр ажиглагдсан.
Хур тунадас: Дархан суманд 4.0 мм, Хонгор суманд 2.2 мм, Орхон суманд 7.8 мм, Шарын гол суманд 8.6 мм хур тунадас орсон. УАД-тай харьцуулахад нийт сумдаар УАД-аас 3-7 дахин бага хур тунадас орсон байна.

Зураг 2. Сумдад орсон хур тунадасны хэмжээ, мм
Салхи: Салхины үнэмлэхүй их хурд Дархан суманд 13 м/с, Хонгор суманд 13 м/с, Орхон суманд 14 м/с, Шарын гол суманд 13 м/с хүрсэн. 10 м/с-ээс дээш салхитай өдөр 1-3 өдөр тус тус ажиглагдсан байна.
Бэлчээрийн ургамлын судалгаа: Үетэн, алаг өвс, улалжийн төрлийн ургамлууд шинэ үе шатгүй, ургамлын дундаж өндөр 15-19 см, ургац Дархан суманд 8.6 ц/га, бусад сумдын нутгаар 3.2-5.9 ц/га ургац бүрдсэн ба ОЖД-аас Дархан суманд 2.7 ц/га, Шарын гол суманд 1.1 ц/га -аар тус тус ахиу, Хонгор, Орхон суманд 1.6-2.0 ц/га-аар бага ургац бүрдсэн байна. Бэлчээрийн ургамлын ургалтын байдал сайн.
Хортон шавьжийн ажиглалт: Бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны байнгын ажиглалтаар 1м2 талбайд дунджаар 1-2 ш бие гүйцсэн царцаа тоологдсон. Төрөл зүйлийн хувьд Азийн судалт, Тоонолжит, Сибирийн, Барабаны таршаа зэрэг царцаа ажиглагдсан. Таримал ургамлын талбайд хортон шавьж ажиглагдаагүй.
Таримал ургамлын судалгаа: Хонгор сумын судалгааны Цайдам, Алтангадасын талбайд бүрэн бололтын үе шат эхэлсэн, 6-р бригад үе шат эхэлээгүй. Буудайн дундаж өндөр 59-66 см, буудайн ургалт сайн байна. Цайдам, 6-р бригадын талбайд ургацын бүрдэцийн үзүүлэлт тодорхойлоход түрүүний урт 10-11 см, 1м2 дахь түрүүндээ үртэй үртэй ишний тоо 270-281 ш, түрүүн дэх түрүүнцэрийн тоо 14-15 ш, түрүүн дэх үрийн тоо 29-32 ш, 1м2 дахь үрийн жин 152.9-239.1 гр, түрүүний бүтээгдэхүүнт чанар 0.6 гр, 1000 үрийн жин 34.6-38.9 гр, ургац 11.5-17.9 ц/га байв. Төмсний бүтээгдэхүүнт чанарын үзүүлэлт: 1 бутны булцууны дундаж тоо 8.4 ш, 1 бутны булцууны дундаж жин 385.4 гр, хэвийн хэмжээтэй булцуу 40.2 %, булцууны тооцоот ургац 127.2 ц/га байлаа.
Газар доорхи усны горимын ажиглалт: Гүний усны түвшин өмнөх 10 хоногоос 12 см-ээр багассан, усны температур 6.9-7.80С дулаан байна.
Хөрсний чийг: 08 дугаар сарын 28-нд Хонгор сумын судалгааны таримал ургамлын талбайд хөрсний чийг тодорхойлов. Хөрсний 0-100 см-ийн гүний ашигтай чийгийн нөөцийг талбай тус бүрээр үзүүлэв.

Зураг 4. Хөрсний 0-20 см гүний ашигтай чийгийн нөөц, мм

Зураг 5. Хөрсний 0-50 см гүний ашигтай чийгийн нөөц, мм

Зураг 6. Хөрсний 0-100 см гүний ашигтай чийгийн нөөц, мм
Хөрсний ашигтай чийгийн нөөц өмнөх 10 хоногоос 0-20 см гүндээ бүх талбайд 0.7...3,1 мм-ээр буурсан, 0-50 см гүндээ 6-р бригад 2.2 мм-ээр өссөн, бусад талбай 0.4...5.0 мм-ээр буурсан, 0-100 см гүндээ Цайдам 11.8 мм-ээр буурсан, бусад талбай 2.6...17.4 мм-ээр тус тус өссөн.
Мал аж ахуйд: Бүх төрлийн малын тарга хүч,малын усан хангамж сайн, худгийн болон голын усаар ундаалж байна. хадлан тэжээл бэлтгэх ажил эхэлсэн.
Газар тариаланд: Уринш боловсруулах ажил үргэлжилж байгаа,
ТОЙМ БИЧСЭН: АГРО ЦАГ УУРЫН ТЕХНИКЧЛ.ГҮНЖИДМАА