Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН ГУРАВДУГААР 10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ МЭДЭЭ


Цаг агаарын нөхцөл: Аймгийн нийт нутгаар агаарын температурын дундаж 11.2...13.4 градус дулаан, УАД-тай харьцуулахад нийт сумдаар УАД-аас 2.6...5.3 градус дулаан байлаа. Агаарын үнэмлэхүй их температур 28.6...29.1 градус, үнэмлэхүй бага температур -5.3...-2.1 градус хүйтэн байв. Агаарт 30 градусаас давж халсан өдөр бүх сумдаар ажиглагдаагүй.
Зураг 1. Агаарын болон хөрсний температурын дундаж
Хөрсний гадаргын температурын дундаж нийт сумдын нутгаар 13.6...17.5 градус дулаан, УАД -тай харьцуулахад бүх сумдаар УАД-аас 2.3...7.3 градус дулаан байлаа. Хөрсөнд 40 градусаас давж халсан өдрийн тоо нийт нутгаар 3-4 өдөр ажиглагдсан.
Хур тунадас: Энэ 10 хоногт Дархан суманд 0.0 мм, Орхон суманд 0.6 мм орж, бусад сумдад хур тунадас ороогүй. УАД-тай харьцуулахад нийт сумдаар УАД-аас бага хур тунадас орсон байна.
Зураг 2. Сумдад орсон хур тунадасны хэмжээ, мм
Салхи: Салхины их хурд Дархан суманд 13 м/с, Хонгор суманд 12 м/с, Шарын гол суманд 12 м/с, Орхон суманд 17 м/с хүрсэн. 10 м/с-ээс дээш салхитай өдөр 1-4 өдөр ажиглагдсан байна.
Бэлчээрийн ургамлын судалгаа: Үетэн, алаг өвсний төрлийн зарим ургамлууд хагдралтын үе шат үргэлжилж байна. Ургамлын дундаж өндөр 11-13 см , ургалтын байдал сайн.
Хортон шавьжийн ажиглалт: Бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны байнгын ажиглалтаар Дархан, Шарын гол сумдад 1м2 талбайд дунджаар 1 ш, бусад сумдаар царцаа ажиглагдаагүй.
Хөрсний чийг: 09 дүгээр сарын 28-нд Хонгор сумын судалгааны таримал ургамлын талбайд хөрсний чийг тодорхойлов. Хөрсний 0-100 см-ийн гүний ашигтай чийгийн нөөцийг талбай тус бүрээр үзүүлэв.
Зураг 3. Хөрсний 0-20 см гүний ашигтай чийгийн нөөц, мм
Зураг 4. Хөрсний 0-50 см гүний ашигтай чийгийн нөөц, мм
Зураг 5. Хөрсний 0-100 см гүний ашигтай чийгийн нөөц, мм
Хөрсний ашигтай чийгийн нөөц өмнөх 10 хоногоос 6-р бригад, Цайдамын талбайд 0-100 см-ийн гүндээ 2.4...13.8 мм-ээр багассан, Төмсний талбай бүх гүндээ, Алтангадасын талбай 0-50 см-ийн гүндээ 1.2...23.9 мм-ээр өссөн, 100 см-ийн гүндээ 5.2 мм-ээр багассан байна.
Мал аж ахуйд: Бүх төрлийн малын тарга хүч, малын усан хангамж сайн, худгийн болон голын усаар ундаалж байна. Аймгийн хэмжээгээр өвөлжилтийн болон хадлан тэжээл, хужир шүү бэлтгэх ажил үргэлжилж байна. Мал хээлтүүлэх ажил бүх сумдаар дууссан.
Газар тариаланд: Аймгийн хэмжээгээр үр тариа шууд болон ангилан хадах, төмс болон хүнсний ногоо хураах ажил үргэлжилж байна.
ТОЙМ БИЧСЭН: АГРО ЦАГ УУРЫН ТЕХНИКЧ Л.ГҮНЖИДМАА