Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН НЭГДҮГЭЭР АРАВ ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ


Цаг агаарын нөхцөл: Аймгийн нийт нутгаар агаарын температурын дундаж 13.9...16.3 градус дулаан, уур амьсгалын дундажтай харьцуулахад Дархан суманд УАД-ийн орчим , Хонгор, Шарын гол суманд 2.4...2.6 градусаар сэрүүн байлаа. Агаарын үнэмлэхүй бага температур -1.0...3.9 градусаар сэрүүн, үнэмлэхүй их температур 20.5...25.2 градус дулаан байлаа. Агаарт 30 градусаас давж халсан өдрийн тоо ажиглагдаагүй.
Зураг 1. Сумдын агаар, хөрсний температурын дундаж, градусаар
Хөрсний гадаргын температурын дундаж 20.5...25.2 градус дулаан, УАД-тай харьцуулахад Дархан, Шарын гол суманд УАД-аас 3.4...3.5 градусаар дулаан, Хонгор сум УАД-ын орчим, хөрсний гадаргын үнэмлэхүй бага температур нийт сумдаар -0.2...2.3 градусаар сэрүүн, хөрсний үнэмлэхүй их температур 54.8...57.2 градус дулаан байлаа. Хөрсөн дээр 40 градусаас давж халсан өдрийн тоо нийт сумдаар 10 өдөр ажиглагдсан.
Салхи: Салхины үнэмлэхүй их хурд Дархан суманд 16 м/с, Хонгор суманд 16 м/с, Шарын гол суманд 22 м/с хүрч явган шороон шуурга шуурсан. 10м/с-ээс дээш салхитай өдөр нийт сумдын нутгаар 5-8 удаа ажиглагдсан.
Хур тунадас: Аймгийн нийт нутгаар хур тунадас 5-7 өдөр орж, Дархан суманд 4.2 мм, Хонгор суманд 1.1 мм, Шарын гол суманд 9.5 мм хур тунадас орсон. Нийт сумдаар хур тунадасны хэмжээ УАД-аас бага орсон байна.
Зураг 2. Сумдын хур тунадасны нийлбэр, мм
Бэлчээрийн ургамлын судалгаа: Бэлчээрийн ургамлын дундаж өндөр 6-11 см, үе шат Хонгор, Шарын гол сумдаар ширэг улалж, гичгэнэ үрийн боловсролт, Дархан суманд нангиад цагаан суль цэцэглэлт эхэлсэн. Бусад ургамлууд шинэ үе шат эхлээгүй байна. Ургалтын байдал сайн.
Хөрсний чийгийн мэдээ: 06 дугаар сарын 08-нд Хонгор сумын судалгааны таримал ургамлын талбайд хөрсний чийг тодорхойлов. Хөрсний 0-100 см-ийн гүний ашигтай чийгийн нөөцийг талбай тус бүрээр үзүүлэв.
Зураг 3. Хөрсний 0-20 см гүний ашигтай чийгийн нөөц, мм
Зураг 4. Хөрсний 0-50 см гүний ашигтай чийгийн нөөц, мм
Зураг 5. Хөрсний 0-100 см гүний ашигтай чийгийн нөөц, мм
Хөрсний ашигтай чийгийн нөөц 0-20 см гүндээ судалгааны нийт талбайд өмнөх арав хоногоос ашигтай чийгийн нөөц бүх гүндээ багассан, 0-50 см гүндээ Төмсний талбай 2.7мм-ээр буурсан, бусад талбайн чийг 0.7...4.6 мм-ээр өссөн, 0-100 см гүндээ нийт талбай 25.2 мм-ээр өссөн байна.
Таримал ургамлын судалгаа: Хонгор сумын судалгааны буудайн нийт талбай цухуйлтын үе шат жигдэрсэн, Цайдамын талбай 3 дахь навчлалт жигдэрсэн, ургалтын байдал сайн байна. Цайдамын талбайд өтгөн сийрэг тодорхойлсон ургамлын өндөр дунджаар 16 см, 1 м эгнээнд дунджаар 36 ш , 1 м өргөн дэх мөрийн тоо 5, 1м 2 талбай дах ургамлын тоо 180 ширхэг байлаа.
Мал аж ахуйд: Бүх төрлийн малын тарга хүч дунд, малын усан хангамж сайн, худгийн болон голын усаар ундаалж байна. Бод мал төллөх ажил үргэлжилж байна.
Газар тариаланд: Аймгийн хэмжээгээр уринш боловсруулах ажил 09-нд эхэлсэн, Төмс, хүнсний ногоо тарих ажил үргэлжилж байна.
ТОЙМ БИЧСЭН:
ХААЦУ-ЫН ТЕХНИКЧ Л.ГҮНЖИДМАА