Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 ОНЫ 02 ДУГААР САРЫН ГУРАВДУГААР 10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ МЭДЭЭ
Шинэчлэгдсэн: 2021-01-27 09:57:45


Цаг агаарын нөхцөл: Аймгийн нийт нутгаар агаарын температурын дундаж -9.5...12.1
градус хүйтэн, уур амьсгалын дундажтай харьцуулахад нийт нутгаар 2.2...6.3 градусаар дулаан байлаа. Нийт нутгаар агаарын үнэмлэхүй бага температур -18.6...24.5 градус, үнэмлэхүй их температур -0.2...-1.8 градус хүйтэн байв.

Зураг 1. Сумдын агаар хөрсний температурын дундаж, градусаар
Хөрсний гадаргын температурын дундаж -8.5...-13.3 градус хүйтэн, УАД-тай харьцуулахад нийт нутгаар 3.4...8.6 градусаар дулаан байлаа. Хөрсний гадаргын үнэмлэхүй бага температур -21.9...-26.5 градус хүйтэн, үнэмлэхүй их температур 3.6...12.0 градусаар дулаан дулаан байв.

Зураг 2. Сумдын хөрсний температурын дундаж, градусаар
Салхи: Нийт нутгаар 5-11 м/с хүрч салхилсан. 10 м/с-ээс дээш салхитай өдөр Хонгор суманд 1 удаа ажиглагдсан.
Хур тунадас: Аймгийн нийт нутгаар 1-2 өдөр цас орж, Дархан суманд 0.2 мм, Хонгор суманд 0.4 мм, Орхон суманд 1.5 мм, Шарын гол суманд 1.7 мм хур тунадас орсон. УАД-тай харьцуулахад Дархан, Хонгор суманд дунджаас бага, Орхон, Шарын гол суманд дунджаас ахиу тунадас орсон байна.

Зураг 3. Сумдад орсон тунадасны хэмжээ, мм
Цасан бүрхүүл: Өртөө, харуулын хээрийн цасны хэмжилтээр нийт нутгаар 9-10 баллын цасан бүрхэцтэй, цасны дундаж зузаан Шарын гол суманд 4 см, бусад нутгаар 7-9 см, хамгийн бага цасны зузаан Шарын гол суманд 8 см, бусад сумдаар 14-22 см, нийт нутгаар цасны дундаж нягт 0.19-0.22 гр/см3, цасны хамгийн их нягт нь 0.24-0.34 гр/см3 байна.

Зураг 4. Хээрийн цасан бүрхүүлийн өндөр, нягт, гр/см3
Цасны дундаж зузааныг уур амьсгалын дундажтай харьцуулахад Дархан суманд дунджийн орчим, бусад сумдаар 1-7 см-ээр тус тус бага байна. Цасны дундаж нягтыг УАД-тай харьцуулахад Шарын гол суманд дунджийн орчим, бусад сумдаар 0.02-0.04 гр/см3-ээр их нягттай байна.
Мал аж ахуй: Бүх төрлийн малын тарга хүч, малын усан хангамж сайн, худгийн болон цасны усаар ундаалж байна. Шарын гол, Хонгор, Орхон сумдаар бог мал төллөх ажил эхэлсэн, мал оторлох, малд нэмэгдэл тэжээл өгөх ажил үргэлжлэн явагдаж байна. Цаг агаараас шалтгаалсан малын хорогдолгүй.
ТОЙМ БИЧСЭН: АГРО ЦАГ УУРЫН ТЕХНИКЧ Л.ГҮНЖИДМАА