Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 ОНЫ 06 ДУГААР САРЫН ХОЁРДУГААР АРАВ ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ
Шинэчлэгдсэн: 2021-03-01 11:09:44


Цаг агаарын нөхцөл: Аймгийн нийт нутгаар агаарын температурын дундаж 17.3...20.60С дулаан, олон жилийн дундажтай харьцуулахад Дархан, Шарын гол сумдын нутгаар 1.60С, Орхон, Хонгор сумдад дунджийн орчим, агаарын үнэмлэхүй бага температур Шарын гол, Хонгор сумдаар 3.7-5.80С, бусад нутгаар 8.4-9.30С дулаан, үнэмлэхүй их температур 32-360С дулаан байлаа. Агаарт 30 градусаас давж халсан өдрийн тоо нийт нутгаар 3-5 удаа ажиглагдсан байна.
Зураг 1. Сумдын агаар, хөрсний температурын дундаж, /градусаар/
Хөрсний гадаргын температурын дундаж 23-280С дулаан. ОЖД-тай харьцуулахад Дархан, Орхон сумдын нутгаар 2-40С-аар дулаан, Хонгор суманд ОЖД-ийн орчим, Шарын гол суманд дунджаас 2.50С–аар сэрүүн байлаа. Хөрсний гадаргын үнэмлэхүй бага температур Шарын гол, Хонгор сумдын нутгаар 3-40С-аар, бусад нутгаар 70С-аар тус тус дулаан, хөрсний үнэмлэхүй их температур 57-640С дулаан. Хөрсөн дээр 40 градусаас давж халсан өдрийн тоо нийт нутгаар 8-9 удаа ажиглагдсан.
Салхи: Салхины үнэмлэхүй их хурд Шарын гол суманд 20 м/с, бусад сумдын нутгаар 13-14 м/с хүрч явган шороон шуурга шуурсан. 10м/с-ээс дээш салхитай өдөр нийт нутгаар 5-7 удаа ажиглагдсан.
Хур тунадас: Аймгийн нийт нутгаар 3-5 өдөр хур тунадас орж, Орхон суманд 6.2 мм, Хонгор суманд 16.8 мм, Дархан суманд 17.2 мм, Шарын гол суманд 34.3 мм хур тунадас орсон. Энэ арав хоногт Орхон суманд олон жилийн дунджаас бага, Шарын гол суманд дунджаас ахиу, бусад сумдын нутгаар дунджийн орчим тунадас оржээ.

Зураг 2. Сумдын хур тунадасны нийлбэр, мм
Чийгшил:
Агаарын харьцангуй чийгшлын дундаж Шарын гол сумын нутгаар 60%, бусад сумдын нутгаар 42-50%, дутагдал чийгшил 10.4-17.7 гПа, агаарын харьцангуй чийгшил 30% ба түүнээс бага байсан хоногийн тоо нийт нутгаар 5-8 өдөр байна.
Бэлчээрийн ургамлын судалгаа:
Нийт сумдын бэлчээрийн ургамлын мэдээгээр ширэг улалж, ишгүй гичгэнэ зэрэг ургамлын үрийн боловсролт, агьны нахианы өсөлт, зарим үетэн ургамлын түрүүлэлтийн үе шат ажиглагдсан. Бэлчээрийн ургамлын дундаж өндөр 8-10 см, ургамлын ургалт болон зуншлагын байдал, газрын гарч сайжирч байна.
Бэлчээрийн ургамлын хашаалсан талбайн ургамлын үзэгдэл зүйн ажиглалтын мэдээгээр агь, ширэг улалж үр боловсролт, нангиад цагаан суль цэцэглэлтийн үе шат жигдэрсэн. Ургамлын дундаж өндөр үетэн ургамал 12-18 см, ширэг улалж 7 см, агь 5 см байна.
Бэлчээрийн ургамлын ургац дунджаар 2.6-5.6 ц/га ургац бүрдсэн. ОЖД ургацтай харьцуулахад Дархан суманд 3.0 ц/га-аар бага, Шарын гол суманд дунджаас 1.2 ц/га-аар ахиу ургац бүрэлдсэн байна.
Мэрэгчдийн үнэмлэхүй нягтшил, хор хөнөлийг тооцох ажиглалт:
Нийт сумдын бэлчээрт мэрэгчдийн үнэмлэхүй нягтшилыг нүх үлий бүхий газруудад 0.25 м2 талбайд тодорхойлоход Дархан сумын зүүн хэсгээр 74 нүх, Шарын гол сумдын бэлчээрт 21 ш бусад нутгаар 9-16 нүх тоологдож, 02 цагийн дараа онгойсон нүх үлийг тоолоход дээрхи цэгүүдэд Дархан суманд 39 нүх, Хонгор, Шарын гол сумдад 4-6 нүх онгойж Дархан суманд 2 мэрэгч тоологдсон.
Аймгийн нийт сумдын бэлчээрт мэрэгчдийн хор хөнөөлийг тооцох ажиглалтыг тодорхойлоход мэрэгчдийн нүх үлий бүхий газарт 1.2-3.1 ц/га, мэрэгчдийн нүх үлийгүй бэлчээрт 1.9-3.6 ц/га ургацтай байв.
Таримал ургамлын судалгаа: Хонгор сумын судалгааны улаанбуудайн Цайдамын талбайд гололтын үе шат эхэлж, бусад талбайнуудад бутлалтын үе шат жигдэрч байна. Буудайн өтгөн сийрэгийг 3 дахь навчлалтын үед тодорхойлоход 1м2 талбайд дунджаар 145-215 ш ургамал тоологдсон. Буудайн дундаж өндөр 16-25 см.Төмсний цухуйлтын үе шат ажиглагдсан. Таримал ургамлын ургалтын байдал сайн.
Хортон шавьжийн ажиглалт: Бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны байнгын ажиглалтаар нийт сумдын бэлчээрт 1м2 талбайд дунджаар 1-4 ш царцааны авгалдай тоологдож, төрөл зүйлийн хувьд Сибирийн царцаа ажиглагдсан.
Хөрсний чийгийн мэдээ: 06 дугаар сарын 18-нд Хонгор сумын судалгааны таримал ургамлын талбайд хөрсний чийг тодорхойлов. Хөрсний 0-100 см-ийн гүний ашигтай чийгийн нөөцийг талбай тус бүрээр үзүүлэв.

06 дугаар сарын 18-ны байдлаар хөрсний ашигтай чийгийн нөөц 0-20 см гүндээ өмнөх арав хоногоос Алтангадасын талбайд ялимгүй, төмсний талбайд 6.5 мм-ээр нэмэгдэж бусад талбайд 4-7 мм-ээр буурсан. Хөрсний 0-50 см гүндээ Алтангадасын талбайд 1.9 мм-ээр нэмэгдэж бусад талбайд 4.7-8.0 мм-ээр буурсан. Хөрсний чийг багтаамжийн доод хязгаартай харьцуулахад төмсний талбайн 0-20 см, 0-50 см гүндээ 56.2-58.1% буюу дунд зэрэг чийгтэй, бусад талбайд бүх гүндээ 63.3-77.9% -ын хангалттай чийгтэй байна.
Мал аж ахуйд:
Аймгийн нийт нутгаар хонины ноос авах ажил явагдаж байна. Мал ногоонд цадаж бүх төрлийн малын тарга хүч, малын усан хангамж сайн, худгийн болон голын усаар ундаалж байна.
Газар тариаланд:
Аймгийн хэмжээгээр төмс тарих ажил дууссан. Зарим хүнсний ногоо, тэжээлийн ургамал тарих ажил явагдаж, уринш боловсруулах ажил үргэлжилэн явагдаж байна.
ТОЙМ БОЛОВСРУУЛСАН:
ХААЦУ-ЫН ТЕХНИКЧ Г.ОТГОНБАЯР