Зураг 1.Сумдын агаар, хөрсний температурын дундаж, /градусаар/
Хөрсний гадаргын температурын дундаж 25.2-29.50С дулаан, УАД-тай харьцуулахад Дархан, Хонгор сумдын нутгаар 2-40С-аар дулаан, Орхон суманд дунджийн орчим, Шарын гол суманд 1.80С сэрүүн байв. Хөрсний гадаргын үнэмлэхүй бага температур 7.9-12.30С дулаан, хөрсний үнэмлэхүй их температур 57.0-69.30С дулаан байсан. Хөрсөн дээр 40 градусаас давж халсан өдрийн тоо нийт нутгаар 9-10 удаа ажиглагдсан.
Салхи: Салхины үнэмлэхүй их хурд нийт нутгаар 12-15 м/с хүрч салхилсан.10 м/с-ээс дээш салхитай өдөр 1- 4 удаа ажиглагдсан.
Хур тунадас: Аймгийн нийт нутгаар 5-7 өдөр хур тунадас орж Хонгор суманд 9.3 мм, Орхон суманд 9.9 мм, Дарханд 17.7 мм, Шарын гол суманд 25.5 мм орсон байна. УАД-тай харьцуулахад Дарханд дунджийн орчим, Орхон, Хонгор суманд уур амьсгалын дунджаас бага, Шарын гол суманд дунджаас ахиу хур тунадас орсон байна.

Зураг 2. Сумдын хур тунадасны нийлбэр, мм
Бэлчээрийн ургамлын судалгаа: Бэлчээрийн ургамлын ажиглалтын мэдээгээр Мангирын цэцэглэлт, үетэн ургамал үр боловсролтын үе шат, агьны бундуйжилтын үе шат тус тус ажиглагдсан. Бэлчээрийн ургамлын дундаж өндөр 14-20 см, өмнөх 10 хоногоос 2-3 см-ээр өссөн байна. 06 дугаар сарын 25-ны байдлаар нийт сумдын бэлчээрийн ургамлын ургац дунджаар Шарын гол суманд 10.1 ц/га, бусад сумдын нутгаар 3.4-5.0 ц/га ургацтай байна. ОЖД ургацтай харьцуулахад, Шарын гол сумын бэлчээрт 5.4 ц/га-аар ахиу, Орхон сумын бэлчээрт дунджийн орчим, бусад сумдын нутгаар 1.0 цу/га-аар бага ургац бүрдсэн.
Бэлчээрийн ургамлын хашаалсан талбайд агьны бундуйжилтын үе шат, нангиад цагаан суль ургамлын үрийн боловсролтын үе шат жигдэрсэн. Үетэн ургамалын өндөр 22-37 см, ширэг улалж 13-16 см, агь 15 см байна. Бэлчээрийн ургамлын хашаалсан талбайд тодорхойлсон ургац дунджаар 12.0 ц/га ургац бүрдсэн байна. ОЖД ургацтай харьцуулахад Дархан суманд дунджийн орчим, Шарын гол суманд дунджаас 4.1 ц/га-аар ахиу ургац бүрдсэн.
Таримал ургамлын судалгаа: Хонгор сумын судалгааны талбайн улаан-буудайн сүүн бололтын үе эхэлсэн. Буудайн дундаж өндөр 61-70 см. Төмсний үзэгдэл зүйн ажиглалтаар цэцэглэлтийн төгсгөлийн үе шат жигдэрсэн. Төмсний дундаж өндөр 31 см өмнөх 10 хоногоос 7 см-ээр өссөн. Таримал ургамлын ургалтын байдал сайн байна.
Хортон шавьжийн ажиглалт: Бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны байнгын ажиглалтаар Орхон сумын бэлчээрт царцаа ажиглагдаагүй. Бусад сумдын бэлчээрт 1м2 талбайд дунджаар 2 ш бие гүйцсэн царцаа тоологдож, төрөл зүйлийн хувьд Сибири, Тоонолжит, Азийн судалт царцаа ажиглагдсан.
Хөрсний чийгийн мэдээ: Хонгор сумын судалгааны буудай болон төмс, уриншилсан талбайд хөрсний чийгийг тодорхойллоо. 28-нд тодорхойлсон хэмжилтийн дүнгээр хөрсний гүний чийгийн нөөц Хонгор сумын судалгааны буудайн 3, төмсний талбайд: 0-20 см гүнд 11.5-15.0 мм, 0-50 см гүнд 43-49 мм, 0-100 см гүнд 125-134 мм, өмнөх арав хоногоос 0-20 см гүндээ 6-р бригадын талбайд 1.8 мм-ээр нэмэгдэж, Алтангадасын талбайд 10.8 мм-ээр бага, бусад талбайд ялимгүй багассан.

Зураг 3. Хөрсний 0-20 см гүний ашигтай чийгийн нөөц, мм

Зураг 4. Хөрсний 0-50 см гүний ашигтай чийгийн нөөц, мм

Зураг 5. Хөрсний 0-100 см гүний ашигтай чийгийн нөөц, мм
Чийг багтаамжийн доод хязгаартай харьцуулахад хөрсний 0-20 см гүндээ төмс, Алтангадасын талбайн чийг 35-39% буюу хангалтгүй чийгтэй бусад талбай дунд зэргийн чийгтэй, 0-50 см гүндээ нийт талбайд 41-57% дунд зэргийн чийгтэй, 0-100 см гүндээ бүх талбайд 62-66% буюу хангалттай чийгийн нөөцтэй байна.
Мал аж ахуйд: Аймгийн нийт сумдад бод мал хээлтүүлэх ажил явагдаж байна. Аймгийн хэмжээнд малын тарга хүч, усан хангамж сайн худгийн болон голын усаар ундалж байна.
Газар тариаланд: Аймгийн хэмжээгээр уринш боловсруулах ажил үргэлжлэн явагдаж байна.
10 хоногийн онцлог: III-10 хоногт агаарын температур Дархан суманд 37.70С, Хонгор суманд 38.00С хүрч халсан. Хөрсний гадарга дээр Хонгор суманд 69.30С хүрч халсан нь 44 жилд тохиолдоогүй үнэмлэхүй их халалт ажиглагдсан. Хэт халалт нь хөрсний чийгийн нөөц багасахад нөлөөлсөн.
ТОЙМ БОЛОВСРУУЛСАН:
ХААЦУ-ЫН ТЕХНИКЧ Г.ОТГОНБАЯР