Орчны шинжилгээний мэдээ > Хөрсний шинжилгээний мэдээ
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 2020 ОНЫ ХӨРСНИЙ ЧАНАРЫН ТОЙМ МЭДЭЭ
Шинэчлэгдсэн: 2024-10-29 10:20:51
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 2020 ОНЫ ХӨРСНИЙ ЧАНАРЫН ТОЙМ МЭДЭЭ
2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул
ЦУОШГазрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/02 дугаар тушаалаар шинэчлэгдсэн хөтөлбөрөөр хөрсний бохирдол, чанарын химийн шинжилгээг Дархан сумын хэмжээнд эх үүсвэр бүхий 11 цэгт агрохимийн 7 үзүүлэлт, хүнд металлын 12 үзүүлэлт тодорхойлох дээжийг авч шинжилгээ хийсэн.
-
ХӨРСӨН ДАХЬ АГРОХИМИЙН ҮЗҮҮЛЭЛТИЙН ТӨЛӨВ БАЙДАЛ
Хөрсний агрохимийн дээжийг 06 дугаар сарын 12-нд 11 цэгээс авч бохирдлын болон химийн шинжилгээг 7 үзүүлэлтээр хийж дүнг тооцож илгээсэн.
Шинжилгээний дүнгээр:
Агрохимийн үзүүлэлтийн өндөр агууламжтай цэгүүдэд аммоний азот “Нэхий” ХК 7.8 мг/кг, нитратын азот “Дашваанжил” ХК-ий ШТС-аас 0.5 км цэгт 30.7мг/кг, сульфатын агууламж Төрөхөөс зүүн тийш 300м-т гэр хороолол /Нарантолгой 4-15 хашааны орчин/ 84.1мг/кг, эрдэс фосфор “Бараат” төвлөрсөн хогийн цэгт 197.1 мг/кг, РН-ийн хэмжилт ТЭЦ-ын баруун талд 200м-т 9.70, “Бараат” төвлөрсөн хогийн цэгт ялзмаг 4.7%-тай өндөр, эсрэгээрээ “Нэхий” ХК ялзмаг-2.4%-тай бага шинжлэгдсэн байна.
Хүснэгт 1. 2 жил тутмын хөрсний агрохимийн шинжилгээний дүн /2020 он/
MNS 3297:91 стандартаар бохирдлын аммоний азот, сульфат гэсэн үзүүлэлтээр харьцуулахад стандартаас тодорхойлсон цэгт давж бохирдсон тохиолдолгүй.
-
ХӨРСӨН ДАХЬ ХҮНД МЕТАЛЛЫН ҮЗҮҮЛЭЛТИЙН ТӨЛӨВ БАЙДАЛ
Хөрсний бохирдлын эх үүсвэр бүхий 11 цэгээс хүнд металл тодорхойлох дээжийг 06 дугаар сарын 12-нд авч анхан шатны боловсруулалт хийн Байгаль орчин хэмжил зүйн төв лабораторит анхан шатны боловсруулалт хийн илгээж хүнд меттал тодорхойлуулсан.
Шинжилгээний дүнг хүснэгтээр үзүүлбэл:
Хүснэгт 2. Хөрсний хүнд металлын шинжилгээний дүн /2020 он/
MNS5850:2008 стандартын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс Стронци Цементийн заводын баруун хойд талаас “Эрэл Цемент” ХК орчимд 1.1 дахин давж бохирдсон үзүүлэлттэй байна. Бусад үзүүлэлт стандартаас давж бохирдоогүй.
ТОЙМ БИЧСЭН:
БОШЛ-ИЙН ЕРӨНХИЙ ИНЖЕНЕР Э.САЙНЗАЯА
Холбоотой мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Шинэчлэгдсэн огноо | Хандалт |
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 2022 ОНЫ ХӨРСНИЙ ЧАНАРЫН ТОЙМ МЭДЭЭ | 2022-12-16 | 1970-01-01 | 357 |
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 2018 ОНЫ ХӨРСНИЙ ЧАНАРЫН ТОЙМ МЭДЭЭ | 2018-12-14 | 1970-01-01 | 3702 |
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 2016 ОНЫ ХӨРСНИЙ ЧАНАРЫН ТОЙМ МЭДЭЭ | 2017-03-30 | 1970-01-01 | 4223 |