Орчны шинжилгээний мэдээ > Хөрсний шинжилгээний мэдээ

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 2022 ОНЫ ХӨРСНИЙ ЧАНАРЫН ТОЙМ МЭДЭЭ

Шинэчлэгдсэн: 2024-10-29 10:20:17
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 2022 ОНЫ ХӨРСНИЙ ЧАНАРЫН ТОЙМ МЭДЭЭ
 
2022 оны 10 дугаар сарын 14-ны өдөр                                                                                                                                                                                          Дархан-Уул
 
ЦУОШГазрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/02 дугаар тушаалаар шинэчлэгдсэн хөтөлбөрөөр хөрсний бохирдол, чанарын химийн шинжилгээг Дархан сумын хэмжээнд эх үүсвэр бүхий 11 цэгт агрохимийн 7 үзүүлэлт, хүнд металлын 12 үзүүлэлт тодорхойлох дээжийг авч шинжилгээ хийсэн.
  1. ХӨРСӨН ДАХЬ АГРОХИМИЙН ҮЗҮҮЛЭЛТИЙН ТӨЛӨВ БАЙДАЛ
Хөрсний агрохимийн дээжийг 05 дугаар сарын 28-нд 11 цэгээс авч бохирдлын болон химийн шинжилгээг хийж дүнг тооцсон. Шинжилгээний дүнгээр:
Агрохимийн үзүүлэлтийн өндөр агууламжтай цэгүүдэд аммоний азот “Нэхий” ХК 8.4 мг/кг, нитратын азот Төрөхөөс зүүн тийш 300м-т гэр хороолол /Нарантолгой 4-15 хашааны орчин/ цэгт 29.7мг/кг, сульфатын агууламж Төрөхөөс зүүн тийш 300м-т гэр хороолол /Нарантолгой 4-15 хашааны орчин/ 77.5мг/кг, эрдэс фосфор “Бараат” төвлөрсөн хогийн цэгт 192.6 мг/кг, РН-ийн хэмжилт Төрөхөөс зүүн тийш 300м-т гэр хороолол /Нарантолгой 4-15 хашааны орчин/ 7.85, Нэгдсэн эмнэлэгийн хойд талийн цэгт ялзмаг 2.7%-тай өндөр, эсрэгээрээ “Нэхий” ХК ялзмаг-2.0%-тай бага шинжлэгдсэн байна.
                                                                                                                                              Хүснэгт 1. 2 жил тутмын хөрсний агрохимийн шинжилгээний дүн /2022 он/
MNS 3297:91 стандартаар бохирдлын аммоний азот, сульфат гэсэн үзүүлэлтээр харьцуулахад стандартаас тодорхойлсон цэгт давж бохирдсон тохиолдолгүй.
  1. ХӨРСӨН ДАХЬ ХҮНД МЕТАЛЛЫН  ҮЗҮҮЛЭЛТИЙН ТӨЛӨВ БАЙДАЛ
Хөрсний бохирдлын эх үүсвэр бүхий 11 цэгээс  хүнд металл тодорхойлох дээжийг 05 дугаар сарын 28-нд авч анхан шатны боловсруулалт хийн Байгаль орчин хэмжил зүйн төв лабораторит анхан шатны боловсруулалт хийн илгээж хүнд меттал тодорхойлуулсан.
Шинжилгээний дүнг хүснэгтээр үзүүлбэл:
                                                                                                                                                             Хүснэгт 2. Хөрсний хүнд металлын шинжилгээний дүн /2022 он/
MNS5850:2008 стандартын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 11 цэгийн дээжинд бүх үзүүлэлт стандартаас давж бохирдоогүй.
 
 
 
ТОЙМ БИЧСЭН:
БОШЛ-ИЙН ЕРӨНХИЙ ИНЖЕНЕР Э.САЙНЗАЯА

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 2020 ОНЫ ХӨРСНИЙ ЧАНАРЫН ТОЙМ МЭДЭЭ 2022-12-16 1970-01-01 280
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 2018 ОНЫ ХӨРСНИЙ ЧАНАРЫН ТОЙМ МЭДЭЭ 2018-12-14 1970-01-01 3702
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 2016 ОНЫ ХӨРСНИЙ ЧАНАРЫН ТОЙМ МЭДЭЭ 2017-03-30 1970-01-01 4223