Урьдчилсан мэдээ - ХАА-ын цаг уур > 2021 ОНЫ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН НУТГААР ХӨРС ХӨЛДӨЖ ЭХЛЭХ ХУГАЦААНЫ УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
2021 ОНЫ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН НУТГААР ХӨРС ХӨЛДӨЖ ЭХЛЭХ ХУГАЦААНЫ УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
Шинэчлэгдсэн: 2024-04-26 16:36:47
Дархан-Уул аймгийн нутгаар олон жилийн дунджаар 10 дугаар сарын гуравдугаар арав хоногоос агаарын дундаж температур 0 градусыг дайрч тогтвортой хүйтэрч хөрс өнгөн хэсгээсээ хөлдөж эхэлдэг.
Дархан-Уул аймгийн нутгаар 10 дугаар сарын агаарын температурын дундаж олон жилийн дунджаар 1.8-2.00С, хур тунадас дунджаар 8.6-14.3 мм буюу хур тунадас сарын нийлбэр нь Дархан суманд 14.3 мм, Шарын гол суманд 13.3 мм, Хонгор суманд 8.6 мм, Орхон суманд 8.3 мм ордог байна.
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөвөөр агаарын температурын дундаж олон жилийн дунджаас дулаан, хур тунадас олон жилийн дунджийн орчим байна.
Иймд олон жилийн дундаж хөрс хөлдөж эхэлсэн хугацаа, энэ оны 10 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг үндэслэн 2021 оны хөрс хөлдөх хугацааг урьдчилан тооцоолбол:
Дархан-Уул аймаг орчмоор 11 дүгээр сарын эхээр хоногийн агаарын дундаж температур 00С-ын заагийг дайрч тогтвортой хүйтрэх урьдчилсан төлөвтэй.
Хөрсний гадарга хөлдөж эхлэх хугацаа 11 дүгээр сарын 02-нд
Хөрс 20 см гүнд 11 дүгээр сарын 11-нд хөлдөнө гэж тооцлоо.
МЭДЭЭ БОЛОВСРУУЛСАН:
ХААЦУ-ЫН ЕРӨНХИЙ ТЕХНОЛОГИЧ М. АРИУНБУЯН