Урьдчилсан мэдээ - ХАА-ын цаг уур > 2022 ОНЫ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН НУТГААР ХӨРС ХӨЛДӨЖ ЭХЛЭХ ХУГАЦААНЫ УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
2022 ОНЫ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН НУТГААР ХӨРС ХӨЛДӨЖ ЭХЛЭХ ХУГАЦААНЫ УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
Шинэчлэгдсэн: 2024-04-26 16:37:28
Дархан-Уул аймгийн нутгаар олон жилийн дунджаар 10 дугаар сарын гуравдугаар арав хоногоос агаарын дундаж температур 0 градусыг дайрч тогтвортой хүйтэрч хөрс өнгөн хэсгээсээ хөлдөж эхэлдэг.
Дархан-Уул аймгийн нутгаар 10 дугаар сарын агаарын температурын дундаж олон жилийн дунджаар 1.8-2.00С, хур тунадас дунджаар 8.6-14.3 мм буюу хур тунадас сарын нийлбэр нь Дархан суманд 14.3 мм, Шарын гол суманд 13.3 мм, Хонгор суманд 8.6 мм, Орхон суманд 8.3 мм ордог.
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөвөөр агаарын температурын дундаж олон жилийн дунджаас 1-2 градусаар дулаан, хур тунадас олон жилийн дунджийн орчим байна.
Иймд олон жилийн дундаж хөрс хөлдөж эхэлсэн хугацаа, энэ оны 10 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг үндэслэн 2022 оны хөрс хөлдөх хугацааг урьдчилан тооцоолбол:
Дархан-Уул аймаг орчмоор 2022 оны 10 дугаар сарын сүүлчээр хоногийн агаарын дундаж температур 00С-ын заагийг дайрч тогтвортой хүйтрэх урьдчилсан төлөвтэй.
Хөрсний гадарга хөлдөж эхлэх хугацаа 11 дүгээр сарын 02-нд
Хөрс 20 см гүнд 11 дүгээр сарын 09-10-нд хөлдөнө гэж тооцлоо.
МЭДЭЭ БОЛОВСРУУЛСАН:
ХААЦУ-ЫН ЕРӨНХИЙ ТЕХНОЛОГИЧ М. АРИУНБУЯН