Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2023 ОНЫ 07 ДУГААР САРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТОЙМ
Шинэчлэгдсэн: 2023-09-18 16:26:49


ДАРХАН-УУЛ АЙМГИЙН
ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН
2023 ОНЫ 07 ДУГААР САРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТОЙМ
Гадаргын усны хяналт-шинжилгээ:
Гадаргын усны химийн шинжилгээний сорьцыг 07 дугаар сарын 20-нд хөтөлбөрийн дагуу Хараа-Дархан дээд, Хараа-Дархан доод, Шарын гол-Автозамын гүүр, Шарын гол-Усны харуул, Хүйтэн шарын гол хяналтын 5 цэгээс дээж авч усны химийн шинжилгээгээр бохирдлын үзүүлэлтүүдийг тодорхойлсон. Голууд усны горимын хувьд үргэлжлэн орсон борооны улмаас усны түвшин нэмэгдсэний нөлөөгөөр усанд ууссан хүчилтөрөгчийн агууламж болон эрдэсжилт багасч, бохирдлын үзүүлэлтүүд өссөн байсан.
Усны химийн задлан шинжилгээний дүнгээр:
Голын усны бохирдлыг илэрхийлэх гол үзүүлэлтийн нэг хялбар исэлдэх органик бохирдуулагч буюу биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн /БХХ5/ 01-07 дугаар сарын агууламжийн явцыг харуулав.
График.1 Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн 01-07 дугаар сарын агууламж

Дархан-Уул аймгийн гадаргын усны химийн шинжилгээний дүнгээр бохирдлын гол үзүүлэлтүүдийг гадаргын усны чанарын MNS4586:98 стандарттай харьцуулан /Хүснэгт1/-д үзүүллээ. Хяналтын бүх цэгүүдэд ПИЧ-ын агууламж 1.9-2.4, БХХ5-ын агууламж 1.3-1.6, NH4-ын агууламж Шарын гол-Автозамын гүүр, Шарын гол-Усны харуул, Хүйтэн-Шарын гол цэгүүдэд 1.2-1.3, NO2-ын агууламж Шарын гол-Усны харуул цэгт 1.4 дахин давсан бохирдолтой ба бусад үзүүлэлтүүд стандартаас давсан тохиолдолгүй.
Хүснэгт 1. Гадаргын усны химийн шинжилгээний дүн

Хараа голын усны эрдэсжилт 210.9-254.3 мг/л, жинлэгдэх бодис 77.6-85.6 мг/л, хатуулаг 2.43-2.55 мг-экв/л, цахилгаан дамжуулах чадвар 268.0-310.0 µS/cm, хлор 2.1-2.5 мг/л, гидрокарбонат 141.6-167.2 мг/л, нийт азотын агууламж 0.761-0.842 мг/л байна.
Шарын голын усны эрдэсжилт 257.3-263.5 мг/л, жинлэгдэх бодис 415.2-436.8 мг/л, хатуулаг 2.32-2.43 мг-экв/л, цахилгаан дамжуулах чадвар 239.0-271.0 µS/cm, хлор 1.8 мг/л, гидрокарбонат 185.5-189.2 мг/л, нийт азотын агууламж 1.193-1.297мг/л байна.
Хүйтэний голын усны эрдэсжилт 153.7 мг/л, жинлэгдэх бодис 128.0 мг/л, хатуулаг 1.63 мг-экв/л, цахилгаан дамжуулах чадвар 188.5.0 µS/cm, хлор 0.7 мг/л, гидрокарбонат 109.8 мг/л, нийт азотын агууламж 1.013 мг/л байна.
Хаягдал усны хяналт-шинжилгээ:
Хаягдал бохир усны дээжийг 07 дугаар сарын 20-нд Дархан сумын Төв цэвэрлэх байгууламжийн орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны дээжинд хийсэн шинжилгээний дүнг MNS4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын ЗДХ-тэй харьцууллаа.
Хүснэгт 2. Хаягдал усны шинжилгээний дүн

Тайлбар: Ж/Б-жинлэгдэх бодис, БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-перманганатын исэлдэх чанар, MNS4943:2015 хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
Энэ сард хаягдал усны цэвэрлэгээний чанар Дархан хотын төв ЦБ-85.0% байгаа нь өмнөх сараас 4.1%-иар буурсан байна. MNS4943:2015 хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын стандарт дахь хүлцэх агууламжаас төв ЦБ-ын цэвэршүүлээд гарч байгаа усанд БХХ5-2.3, Ж/Б-4.0, нийт азотын агууламж 2.9 дахин стандартаас давсан бохирдолтой байсан.
Цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир усны цэвэрлэгээний чанарыг 2023 оны 01-07 дугаар сарын дүнгээр харууллаа.
График.2 Цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгээний чанарын явц

ТОЙМ БИЧСЭН:
БОШЛ-ИЙН УСНЫ ИНЖЕНЕР Ц.ОЮУНЧУЛУУН